| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/02150/И |
| Дугаар | 192/ШШ2025/07808 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 192/ШШ2025/07808
2025 10 01 192/ШШ2025/07808
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***,
Хариуцагч: *** нарт холбогдох
Газарт булж байршуулсан амины орон сууцны бохирын савыг өөрсдийн зардлаар нүүлгэн шилжүүлэн авч, газрын зориулалтын дагуу ашиглах, хэвийн байдалд оруулж, эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, мөн сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн тодруулж, өөрчилсөн шаардлагадаа: Миний бие 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/81 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээгээр ******* дүүргийн 8 дугаар хороонд ******* нэгж талбарын дугаартай 0.69 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмшдэг билээ. Гэтэл хариуцагч этгээд ******* нар нь газар эзэмших эрхийн гэрчилгээгүй боловч миний эзэмшлийн газарт Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин дураар авирлан бохирын саваа газарт булж ашиглан 6 жил гаруй амьдарч байна. Миний бие тухайн газарт амины орон сууц барих, ирээдүйд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх зорилготой бөгөөд одоогоор тухайн газраа ашиглах боломжгүй байна. Би *******тэй биечлэн уулзаж, мөн утсаар хэд хэдэн удаа миний газрыг чөлөөлж өгөхийг шаардахад савыг авахгүй, чадахгүй гэж цааргалсаар өнөөдрийг хүрлээ. Миний бие энэ хавар тухайн газартаа хашаа хатгаж, зуны орон сууц барихаар төлөвлөсөн бөгөөд өөрийн эзэмшлийн газраа чөлөөлүүлэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд миний хууль ёсны эрхийг хангаж ******* дүүргийн 08 дугаар хорооны ******* нэгж талбарын дугаарт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 0,69 га газрыг *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү. Хөрш залгаа орших 1781110770 тоот газар эзэмшигчийн манай газарт булж байршуулсан амины орон сууцын бохирын сав нь манай газрын ихэнх хэсгийг эзэлж бохирын үнэр үнэртдэг учир цаашид өөрийн эзэмшлийн газар дээр байшин барих зэргээр газраа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна. Иймд миний эзэмшлийн ******* дүүргийн 8 дугаар хороо ХНЛ 4-1347 гудамж тоот хаягт байрлах ******* нэгж талбарын дугаартай 0,69 га газарт булж байршуулсан амины орон сууцны бохирын савыг өөрсдийн зардлаар нүүлгэн шилжүүлэн авч, газрыг зориулалтын ашиглах хэвийн байдалд оруулж, эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэжээ.
Зохигч талууд болох нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, ******* нар шүүх хуралдааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч *******, ******* нар нь иргэн *******ийн эзэмшлийн газарт булж байршуулсан амины орон сууцны бохирын сав/ёмкость/-ыг 14 хоногийн дотор өөрсдийн зардлаар нүүлгэн шилжүүлэн авч, газрын зориулалтын дагуу ашиглах, хэвийн байдалд оруулахаар харилцан тохиролцов гэжээ.
Шүүх хүсэлтийг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан газарт булж байршуулсан амины орон сууцны бохирын савыг өөрсдийн зардлаар нүүлгэн шилжүүлэн авч, газрын зориулалтын дагуу ашиглах, хэвийн байдалд оруулж, эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан байна.
*******ийн нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох газарт булж байршуулсан амины орон сууцны бохирын савыг өөрсдийн зардлаар нүүлгэн шилжүүлэн авч, газрын зориулалтын дагуу ашиглах, хэвийн байдалд оруулж, эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг даалгах тухай иргэний хэрэгт хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн газарт булж байршуулсан амины орон сууцны бохирын сав/ёмкость/-ыг 14 хоногийн дотор өөрсдийн зардлаар нүүлгэн шилжүүлэн авч, газрын зориулалтын дагуу ашиглах, хэвийн байдалд оруулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.
Уг эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй гэх тул хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.*******ийн нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох газарт булж байршуулсан амины орон сууцны бохирын савыг өөрсдийн зардлаар нүүлгэн шилжүүлэн авч, газрын зориулалтын дагуу ашиглах, хэвийн байдалд оруулж, эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг даалгах тухай иргэний хэрэгт хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн нэгж талбарын ******* дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-2206013450 дугаартай, Улаанбаатар хотын ******* дүүргийн 8 дугаар хороо, хаяг байршилтай, 699 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай газарт булж байршуулсан амины орон сууцны бохирын сав/ёмкость/-ыг өөрсдийн зардлаар нүүлгэн шилжүүлэн авч, газрын зориулалтын дагуу ашиглах, хэвийн байдалд оруулахыг хүлээн зөвшөөрч 14 хоногийн дотор гүйцэтгэхээр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төгрөгөөс улсын орлогоос 35,100 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, хариуцагч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***