| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2018/00083/И |
| Дугаар | 148/ШШ2018/00096 |
| Огноо | 2018-03-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 148/ШШ2018/00096
2018 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 148/ШШ2018/00096
С******* аймаг
Монгол Улсын нэрийн өмнөөс
С******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.С******* даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: С******* аймгийн Х******* сумын 2 дугаар баг Мөнхтолгой гэх газарт оршин суух, 59 настай, эрэгтэй, одоо хувиараа мал малладаг Б******* овогт Б******* Ц******* /*******/ нэхэмжлэлтэй:
Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Б.Цогт, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.М******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 1975 онд 8 дугаар ангиа төгсөөд 1975 оны 07 дугаар сард Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдлийн Бугат бригадад илгээлтээр малчин болсон. 1978 оны 06 дугаар сарын эхээр хугацаат цэргийн албанд явж Эрдэнэтийн барилгын цэргийн ангид 3 жил цэргийн алба хааж 1981 оны 08 дугаар сарын сүүлээр халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд мөн нэгдэлдээ малчнаар буцан орж 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байгаад нэгдэл маань Хайрхан Бугат компани болон задрахад мөн тэр компанидаа малчнаар 1995 оныг дуустал ажиллаж байгаад гарсан. Нэгдлийн хөдөлмөрийн дэвтэрт цалин авсан талаарх бичилт байдаг болохоос тушаал бичигддэгүй юм байна лээ. 2000 онд С******* аймгийн Х******* суманд шилжин ирсэн. Одоо хувийнхаа хэдэн малыг малладаг.
Энэ онд тэтгэвэрт гарах гэтэл анх ажилд орсон, гарсан тушаал байхгүй, нэгдлийн Хөдөлмөрийн дэвтэр-т хийгдсэн бичилтийн зарим хэсэгт нь тэмдэг дарагдаагүй учраас шүүхэд ажилласан жил тогтоолгох шаардлагатай гэсэн. Архиваас шүүлгэтэл манай сумын архив шатсан гэсэн. Аймгийн архиваас шүүлгэж байж цалингийн тодорхойлолт гаргуулж авсан. Тухайн үед нэгдэлд малчнаар ороход тушаал гардаг байсан талаар миний хувьд мэдэхгүй байна.
Иймд намайг Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдлийн Бугат бригадад 1975 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 15, 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний Хайрхан Бугат ХХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэх.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Цогт нь ...намайг Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдлийн Бугат бригадад 1975 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 15, 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний Хайрхан Бугат ХХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Б.Цогт нь Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдлийн Бугат бригадад 1975 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 15, 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний Хайрхан Бугат ХХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
1981 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр-ийн ажилласан хоног, авсан хөлсний 6-15 талд авагдсан ажилласан хоног, авсан хөлсний талаарх бичилбэрүүд, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээлгэсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр-ийн 6-11 талд ажилласан хоног, авсан хөлсний талаарх бичилбэрүүд, Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдэл Бугат бригадад 1975-1989 оны цалингийн тодорхойлолт /Увс аймгийн архивын лавлагаа/,1986 оны 07 дугаар сарын 11-ний өдөр олгосон Баярын бичиг, 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Аваргын диплом /аварга тугалчин/, 1989 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Баярын бичиг, гэрч Б.Батсуурь, Ц.Ганхуяг, М.Тогтмол нарын шүүхэд Б.Ц******* малчнаар ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Б.Цогтыг Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдлийн Бугат бригадад 1975 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 15, 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний Хайрхан Бугат ХХК-нд малчнаар тус тус ажилласан байдлыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Б.Цогт нь 1978 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгаас цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 110 дугаар ангид алба хааж 1981 оны 08 дугаар сарын 25-нд халагдсан болох нь Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 000010293 дугаартай Хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа-аар нотлогдож байгааг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б******* Цогтыг Увс аймгийн Хяргас сумын Хяргас нуур нэгдлийн Бугат бригадад 1975 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 15, 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний Хайрхан Бугат ХХК-нд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА