Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 148/ШШ2018/00119

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

С******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Э******* би С******* аймгийн С******* сумын З******* ************** ******* нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б*******д холбогдох Зээл, хүү, алданги 795.568 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч танилцаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С******* аймгийн С******* сумын З******* ************** ******* Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн Д.Баярцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С******* аймгийн С******* сумын 3 дугаар баг, Салхит, 4 дүгээр хэсэг 126 тоотод оршин суух Д.Б******* нь 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас Гахайн аж ахуйн төсөл хэрэгжүүлэхээр 1.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Иргэн Д.Б*******ы зээлийн хугацаа 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дууссан бөгөөд одоо болтол зээлээ төлж дуусаагүй байна.

Иймд иргэн Д.Б*******ы үндсэн зээл болон хүү болох 771.774 төгрөг, алданги 12.294 төгрөг, нотариат 4500 төгрөг нийт 795.568 төгрөгийг Д.Б*******аас гаргуулан авч манай сумын төрийн сангийн 1031455401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С******* аймгийн С******* сумын 3 дугаар баг, Салхит, 4 дүгээр хэсэг 126 тоотод оршин суух Боржигон овогт Долгорын Б******* /РД: СЭ71090715/ нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Д.Б******* нь С******* аймгийн С******* сумын З******* ************** ******* нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 795.568 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувийг төлөхийг ойлгосон гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

С******* аймгийн С******* сумын З******* ************** ******* нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б*******д холбогдох Зээл, хүү, алданги 795.568 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан ...795.568 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна... гэх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч Д.Б*******ы энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 795.568 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 23.644 төгрөгийн тал хувь 11.822 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар С******* аймгийн С******* сумын З******* ************** ******* нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б*******д холбогдох Зээл, хүү, алданги 795.568 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 11822 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН