2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/07210

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 02 191/ШШ2025/07210

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* төв байр, ******* банк ХК-ийн /РД: *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.нийн утасны дугаар *******, Г.С*******ын утасны дугаар *******/ нэхэмжлэлтэй

Чын Ог /РД: / эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Санжаабал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ч.О нь 2020 оны 10 сарын 29-ний өдөр дугаартай кредит карт эзэмших гэрээ байгуулан 1,200,000 төгрөгийг жилийн бэлэн бус гүйлгээний 24 хувь, бэлэн мөнгө авсаны 42 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай зрхих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн, зээлийн эрхтэй карт нээлгэн зарцуулалтыг хийсэн.

Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй банкийг хохироож байсан тул банк шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 10-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар зээлдэгч нь зээл авахдаа оршин сууж байсан ,,,, 473 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд зээлдэгчийн хаягийг тодруулсны дараа энэхүү зээлийн маргаан шийдвэрлэгдэх болсон тул Ч овогтой Ог эрэн сурвалжлах шийдвэр гарган холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл,

2020 оны 10 сарын 29-ний өдрийн кредит картын гэрээний хуулбар, 2022 оны 10 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагааны хуулбар, зээлийн хүү тооцооллын хүснэгт,

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 10-ны өдрийн дугаар бүхий Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Тус шүүхийн 2025 оны 05 сарын 29-ний өдрийн 23655 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгуулагаас /Хур систем/ Чын Огийн /РД: / хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу лавлагааг 2025 оны 06 сарын 16-ны өдөр ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор Чын Ог эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 10-ны өдрийн дугаар шүүгчийн захирамжаар Ч.Од холбогдох 1,592,145.91 төгрөг гаргуулах тухай ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч Ч.О ,,,, 473 тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй,

,,, 473 тоот хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй үндэслэлээр хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

/ХХ-ийн 4 дүгээр тал/

 

Тус шүүхийн 2025 оны 05 сарын 29-ний өдрийн 23655 дугаар шүүгчийн захирамжаар бүртгэлийн байгуулагаас /Хур систем/ Чын Огийн /РД: / оршин суух хаягийн талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Бүртгэлийн байгууллагын 2025 оны 06 сарын 16-ны өдрийн лавлагаанд регистрийн дугаартай Чын О Улаанбаатар ,,, 473 тоот хаягт оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн байна.

 

Бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн уг хаягаар Ч.Од шүүхэд хүрэлцэн ирэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд түүнийг уг хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болохыг харьяалах хорооны засаг дарга нь тодорхойлон тодорхойлолт ирүүлжээ..

ХХ-ийн 18-29 дүгээр тал /

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно,

155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заажээ.

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Чын Огийн /РД: / хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /Г.нэ, Г.С*******/ өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Чын Ог /РД: / эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Чын Ог /РД: / эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН