Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/49 

 

Р.*******, Г.******* нарт

Холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Т.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанд

          Прокурор: Т.Солонго /цахим/,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Э.*******,

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

          Шүүгдэгч: Р.******* /цахим/,

          Шүүгдэгч: Г.******* /цахим/,

          Шүүгдэгч Р.*******ын өмгөөлөгч: Г.Тамир, Э.,

          Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч: Ж.Энхтуяа,

          Нарийн бичгийн дарга Б.Хулан нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх даргалж, Ерөнхий шүүгч Д.Баттулга, шүүгч Г.Даваанаран нарын бүрэлдэхүүнтэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Э. нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Р.*******, Г.******* нарт холбогдох 2329000000113 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “******* *******” ХХК-д нүүрс тээврийн жолооч ажилтай, ам бүл 7, эхнэр 4 хүүхэд, хадам ээжийн хамт Улаанбаатар хот, ******* дүүрэг, 10 дугаар хороо 27-22 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, /Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 239.2 дугаар зүйлд зааснаар 1 жил хорихыг 1 жил ял хойшлуулах,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.2 дугаар зүйлд зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж 2004 оны 10 дугаар сарын 9- ний өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

******* дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дугаар зүйлд зааснаар 2 жил хорихыг 1 жил тэнсэж,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1033 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дүгээр зүйлд зааснаар урьд ялаас 1 жил нэмж, 1 жил 1 сар хорих ялаар,

          Шүүгдэгч ын ******* нь Р.*******тай бүлэглэн 2023 оны 05 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан 5 дугаар баг Цагаанхад суурьшлын бүсийн антентай уулын бэлд өөрийн тээврийн хэрэгслийн гэрлийг тусгаж, үл ялих зүйлээр шалтаглан иргэн М.*******тэй маргалдан, улмаар зодож, талийгаачид хоёр талын чамархайн төвгөр болон чамархай, дагзны суурийн гадаргууг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, дагз, зулайн хуйхны дотор гадаргуу, ясны шар хальсны цус хуралт, баруун хөмсөг, баруун доод зовхи, баруун шанаа, доод уруулын баруун хэсэг, эрүүнд зулгаралт, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна доод хэсэгт зулгаралт, баруун чамархайн хуйх, баруун хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, шилбэнд зулгаралт гэмтэл учирсны улмаас амь хохирогч М.******* нь хоёр талын чамархайн төвгөр болон чамархай, дагзны суурийн гадаргууг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, дагз зулайн хуйхны дотор гадаргуу, ясны шар хальсны цус хуралт гэмтлээр нас барж амь насыг нь хохироон хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн,

          Шүүгдэгч ийн ******* нь Г.*******тай бүлэглэн 2023 оны 05 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан 5 дугаар баг Цагаанхад суурьшлын бүсийн антентай уулын бэлд Г.*******ын эзэмшлийн тээврийн хэрэгслийн гэрлийг тусгаж, үл ялих зүйлээр шалтаглан иргэн М.*******тэй маргалдан, улмаар зодож, талийгаачид хоёр талын чамархайн төвгөр болон чамархай, дагзны суурийн гадаргууг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, дагз, зулайн хуйхны дотор гадаргуу, ясны шар хальсны цус хуралт, баруун хөмсөг, баруун доод зовхи, баруун шанаа, доод уруулын баруун хэсэг, эрүүнд зулгаралт, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна доод хэсэгт зулгаралт, баруун чамархайн хуйх, баруун хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, шилбэнд зулгаралт гэмтлүүдийг үүсгэснийг улмаас амь хохирогч М.******* нь хоёр талын чамархайн төвгөр болон чамархай, дагзны суурийн гадаргууг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, дагз зулайн хуйхны дотор гадаргуу, ясны шар хальсны цус хуралт гэмтлээр нас барж амь насыг нь хохироон хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт тус тус гэмт хэрэгт холбогджээ.

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.Солонго нь Р.*******, Г.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт зааснаар зүйчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч овогт ийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан “Хүнийг алах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

 Шүүгдэгч овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан "Хүнийг алах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.*******ыг 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.*******ыг 16 /арван зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******т оногдуулсан 16 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.*******д оногдуулсан 16 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******ын сэжигтнээр 1 /нэг/ хоног, яллагдагчаар 398 /гурван зуун ерэн найм/ хоног, нийт 399 /гурван зуун ерэн ес/ хоног, шүүгдэгч Г.*******ын сэжигтнээр 1 /нэг/ хоног, яллагдагчаар 398 /гурван зуун ерэн найм/ хоног, нийт 399 /гурван зуун ерэн ес/ хоног тус тус цагдан хоригдсон хугацааг тэдний эдлэх хорих ялд оруулан тус тус тооцож, эдлэх ялаас хасаж,

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4, 508.4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.*******, Г.******* нараас хувь тэнцүүлэн тэтгэлгийн зөрүү 831,652 /найман зуун гучин нэгэн мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөг /нэг хүүхдэд 415,826 /дөрвөн зуун арван таван мянга найман зуун хорин зургаа/ төгрөгийг амь хохирогчийн төрсөн хүү Онход овгийн *******ийн ******* төрсөн хүү Онход овгийн *******ийн *******  нарт арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл сар бүр гаргуулан олгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******, Г.******* нараас хувь тэнцүүлэн оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон бусад зардалд нийт 61,374,332 /жаран нэгэн сая гурван зуун далан дөрвөн мянга гурван зуун гучин хоёр/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******д олгож,   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 123,068,698 /нэг зуун хорин гурван сая жаран найман мянга зургаан зуун ерэн найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Р.******* хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******д 5,000,000 /таван сая/ төгрөг, шүүгдэгч Г.******* хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.*******д 50 000 000 /таван сая/ төгрөг тус тус нөхөн төлсөн болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 1 /нэг/ ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж,

Р.*******ын өмсөж байсан гэх хаана үйлдвэрлэсэн тодорхойгүй 4ХL гэсэн хэмжээс заасан шошготой юүдэнтэй задгай энгэртээ цахилгаантай урд талдаа 2 ширхэг далд халаастай, саарал өнгийн цамц 1 ширхэг, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй 7ХL гэсэн хэмжээс заасан шошготой хагас дугуй хэлбэрийн захтай хар өнгийн футболк 1 ширхэг хаана үйлдвэрлэсэн тодорхойгүй 4X1 гэсэн хэмжээс заасан шошготой бүслүүртэй резинтэй урд талдаа 2 ширхэг далд халаастай хар өнгийн өмд 1 ширхэг, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, 1 хос үдээстэй гутал,

Амь хохирогч М.*******ийн өмсөж байсан гэх MADE IN CHING XL гэсэн цагаан өнгийн бичигтэй урд хоёр талдаа далд халаастай хоёр ханцуй хэсэгт улаан өнгийн оруулгатай цахилгаан товчтой задгай энгэртэй улаан өнгийн малгайтай цамц 1 ширхэг, MADE IN VEITNEM S гэсэн цагаан өнгийн бичигтэй дугуй захтай хар өнгийн цамц 1 ширхэг, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй L гэсэн цэнхэр өнгийн бичигтэй цагаан өнгийн шошготой энгэртээ LEVIS гэсэн бичиглэлтэй саарал өнгийн фудволк 1 ширхэг, хаана үйлдвэрлэгдсэн болон хэмжээс тодорхойгүй саарал өнгийн дотоож 1 ширхэг, хар хөх өнгийн 1 хос оймс хар өнгийн үдээстэй хос 1 гутал, хар өнгийн өмд 1 ширхэг, Г.*******ын өмсөж байсан гэх хаана үйлдвэрлэгдсэн болон хэмжээс тодорхойгүй ханцуй болон малгай хэсэгт цэнхэр өнгөтэй энгэр болон ханцуйн доод хэсэг хар хөх өнгийн зүүн энгэрт NEW YORK JEAN 1975 гэсэн үгийг цагаан өнгийн утсаар хатгамлын аргаар шивж оёсон, урд талд халаастай цахилгаан товчтой задгай энгэртээ цэнхэр өнгийн малгайтай цамц 1 ширхэг, хаана үйлдвэрлэсэн болон хэмжээс тодорхойгүй урд талдаа NIKE логотой хар өнгийн 1 хос, пүүз /гутал/, улаан өнгийн даавуу фудволк зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

Шүүгдэгч Р.*******, Г.******* нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар “Алтай хянган хайрхан транс” ХХК-ийн эзэмшлийн 9873 УНВ улсын дугаартай Toyota Land Cruiser маркийн тээврийн хэрэгсэл, Г.*******ын эзэмшлийн 5425 УНМ улсын дугаартай hyundai starex маркийн тээврийн хэрэгслийг эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийг эзэмшигч “Алтай хянган хайрхан транс” ХХК, эзэмшигч Г.******* нарт тус тус буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.*******, Г.******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамир, Б.Энхболд нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гомдлын тухайд. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм бурууг хөнгөрүүлэх талын байр сууринаас хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, мэтгэлцэж оролцсон.

Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3, 2.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын үндэслэлээ болгож байгаа нотлох баримтыг үгүйсгэж няцаасан үндэслэлийг заагаагүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Шүүхийн шийтгэх тогтоолын 56, 57, 58, 59 талд “...Шүүх хуралдаанаар шүүгдэгч Р.*******, Г.******* нар нь бүлэглэн 2023.05.09-10-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан 5 дугаар баг Цагаанхад суурьшлын бүсийн антентай уулын бэлд өөрийн тээврийн хэрэгслийн гэрлийг тусгаж, үл ялих зүйлээр шалтаглан иргэн М.*******тэй маргалдан, улмаар зодож, амь хохирогч нь гавал тархины гэмтэл болох хоёр талын чамархайн төвгөр болон чамархай, дагзны суурийн гадаргууг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, дарагдал, дагз, зулайн хуйхны дотор гадаргуу, ясны шар хальсны цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулж, амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.гийн мэдүүлэг /1-р хх-н 64-65 тал/, гэрч мэдүүлэг /1-р хх- н 68-70 тал/, Гэрч ын мэдүүлэг /1-р хх-н 73-75 тал/, гэрч ын мэдүүлэг /1- р хх-н 77-79, 81-82 тал/ Шүүхийн шийдвэрийн Ерөнхий газрын Өмнөговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023.06.12-ны өдрийн 58 дугаартай цогцост үзлэг хийсэн шинжилгээний дүгнэлт /127-130 тал/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.12.20-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 1085 дугаартай шинжээчийн дүгнэлт /5-р хх-н 80-87 тал/ ШШЕГ-ын 2024.02.15-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 214 дугаартай дүгнэлт /5-р хх-н 97-104 тал/, шүүгдэгч Р.*******, шүүгдэгч Г.*******ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд амь хохирогч нь шүүгдэгч нарт зодуулсны улмаас гавал тархины гэмтэл болох хоёр талын чамархайн төвгөр болон чамархай, дагзны суурийн гадаргууг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, дагз зулайн хуйхны дотор гадаргуу, ясны шар хальсны цус хуралт бүхий хүнд гэмтэл авч нас барсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдлоо. Шүүгдэгч Р.*******, Г. ******* нарын бүлэглэн амь хохирогчийг гараараа зохих, хөлөөрөө өшиглөж цохисон үйлдэл болон амь хохирогч М.*******ийн биед гавал тархины гэмтэл болох хоёр талын чамархайн төвгөр болон чамархай дагзны суурийн гадаргууг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, дагз, зулайн хуйхны дотор гадаргуу, ясны шар хальсны цус хуралт бүхий хүнд гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна...энэ гэмт хэргийн тухайд хэрэг үйлдэгдсэн нэг газар орон зайнд, хэдийгээр өөр цаг хуцагаанд байх боловч шүүгдэгч нар идэвхтэй үйлдлээрээ гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн байна” гэж дүгнэсэн нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх талын нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэлийг няцаан үгүйсгэж дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3, 2.4 дэх хэсэг заасныг зөрчсөн бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүйд гомдолтой байна. Тодруулбал, шүүгдэгч Р.*******ын өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд шүүгдэгч Р.******* нь амь хохирогч М.*******ийн биед бүлэглэн халдаж үхэлд хүргэх гэмтлийг учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь амь хохирогч М.*******ийн биед учирсан хоёр талын чамархайн төвгөр болон чамархай, дагзны суурийн гадаргуу хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, дагз зулайн хуйхны дотор гадаргуу, ясны шар халсны цус хуралт гэмтэл нь үхлийн шалтгаан болсон. Энэ гэмтлийг тархины битүү гэмтэл гэх бөгөөд тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан. Энэ гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх ба хүч үйлчилсэн цэг нь дагзны хэсэгт хүч үйлчилсэн байна. Амь хохирогчийг цохих үед хойш савж унахдаа үхэлд хүрэх хүнд зэргийн гэмтлийг авсан байна. Харин амь хохирогчийн биед учирсан бусад гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл бөгөөд амь хохирогчийг үхэлд хүргээгүй учраас гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна.

Энэ нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж саналт, дүгнэлт гаргахад тухайн нотлох баримтуудын агуулга, хэрэгт ач холбогдолтой талаас нь дүгнээгүй, няцааж үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй юм. Үүнд: Шүүгдэгч Г.*******ын мэдүүлэгт: “...Бямбасүрэнг аваад очлоо гээд дөнгөж тэр яриаг дуусгаад байж байтал талийгаач юу гээд байгаа пизда вэ чи гээд миний баруун мөрнөөс татсан. Би Бямбасүрэнг машинаас буулгах гээд тонгойсон байсан араас татсан. Тэгээд зүүн мөр дээрээ татаад би эргээд харсан чинь талийгаач намайг мөргөх гэсэн. Тэгэхээр нь би баруун гараараа нэг удаа цохисон....тэгээд очиж 2 суганаас нь өргөөд босгож ирсэн. найзаа зүгээр үү, яасан бэ гэсэн....тэгэхэд талийгаач бөгсөөрөө суусан, ар талд нь зогсож байсан. Тэгээд компани ланд-200 ирсэн дотроос нь *******, нар бууж ирсэн... ******* ыг 2удаа цохисон цааш зугтаасан ******* араас нь хөөсөн би машинаасаа буугаад очсон чинь над дээр хүрч ирээд ахаа одоо болно ш дээ зөндөө зодлоо гэсэн тэгээд би та хоёрыг зодож цохих гэж ирээгүй чамтай бол юм ярихгүй, би найзаас чинь юм асууна өөр юм байхгүй гээд очсон талийгаач зүүн талаараа тохойгоороо түшээд хэвтсэн байсан... ” гэх,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ш.гийн мэдүүлэгт “...Зулай дагз гэдэг чинь толгойны ар хэсэг, тэнд л хүч үйлчилнэ гэсэн үг. Энд үйлчлэхэд тархи доргиод тэнд судас хагарснаас болоод зулай чамархай хэсэгт цусан хураа үүссэн байна. Тархины 2 талын чамархайн зулайн хэсэгт хатуу хальсан доорх цусан бүлэн үүссэн байгаа. Тархинд доргилт үүссэнээс судас гэмтсэнээс судаснаас цус алдаад цус хураа үүссэн байгаа...дагз, зулайн хууханд цус хуралт байгаа учраас тэнд хүч үйлчилж байгаа гэж үзнэ... ” шүүхийн шийтгэх тогтоолын 33-р тал, Шүүхийн хэлэлцүүлэгч шинжээч эмч Ч.Эрдэмболорын мэдүүлэгт “...Хуухны дотор гадаргуу цус хуралт байсан учраас дагзны хэсэгт хүч үйлчилсэн гэж үзсэн. Задлан шинжилгээний протокол дээр толгойн хуйхны дотор гадарга дагзны хэсгийн хуйхны дотор салстад 6*4 см, гавал ясны гадна хэсэгт 5*3, 8 см-ийн цус хуралттай гэж тэмдэглэсэн байсан. Тэгэхээр энэ хэсэгт хуч үйлчилснээс дээрх тархины хатуу хальс доорх цус хуралт гэмтэл үүссэн байх боломжтой гэж үзэж байна. Нүүр шанаа хэсэгт цохиход үүсэхгүй, тухайн дагзны хэсэгт хуч үйлчилсэн байна гэсэн үг. Гадны биетийн цохих үйлчлэлээр тархинд доргилт үүсдэг. Тэр доргилтын улмаас тархины бичил судал гэмтэж, цус алдаж эхэлдэг. Цохилтын хүчний үйлчлэлийн улмаас доргилт үүсэх үед хүн түр ухаан алдаж болно. Тэгээд буцаад сэргэдэг.....тархины няцралтай санал нийлэхгүй байна....дагзанд хүч үйлчилсэн гэж үзэж байгаа. 2 талаараа унах боломж маш ховор яагаад гэхээр хуний мөр, гарын хэсэг хүчийг сааруулдаг учраас толгой хажуугаараа унахад хүнд гэмтэл авах нь ховор байдаг.....тэрнээс биеийн урдаас хүч үйлчлээд арагшаа савж унасан тохиолдолд биеийнхээ жингээр өөрийн унаж байгаа учраас тэр хэрээрээ өөрөөр хэлбэл хүчийг сааруулах зүйл байхгүй учраас толгойн дагз хэсгээр хүчтэй газарт унах гэмтэл үүсэх магадлал нь улам нэмэгдэнэ... ” гэх шүүхийн шийтгэх тогтоолын 34-35 тал,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ын өгсөн мэдүүлэгт “...Бямбаа гараад буцаж орж ирээд байгаа байршлаа хэлсэн энд байгаа гээд удахгүй старекс машин ирсэн юм. Машинаас бууж ирээд жолооч тал дээр зогсоод утасны сүлжээг хэн хаасан юм бэ гэж асуусан энэ утасны сүлжээг хаадаг ийм найз байдаг юм уу гэхэд Төгсөө утасны сүлжээг хаачихсан гэж юу яриад байгаа юм бэ гээд энэ хүн шууд гүйж ирээд л баруун шанаа хэсэг рүү гарынхаа энэ хэсгээр хүчтэй шууд цохисон. Зүүн тийшээ харсан байрлалтай байхад ******* гэдэг хүн шууд өөдөөс гуйж ирээд баруун шанаанд нь цохисон. Хойшоо савж уначихаад ямар ч хөдлөхгүй байсан би очоод 2 суганаас нь өргөөд та нар чинь хүн аллаа ш дээ энэ хүн сэрэхгүй байна туслаач гээд хэлсэн нэг ч хун ирээд туслаагүй. Яг өргөөд босгож байхад Ланд-200 маркийн машин ирээд хүмүүс буусан. Ланд-200 машинаас бууж ирсэн тэр хүн миний ар талаас цохиж, ирээд дахиад нүүр рүү цохисон дахиад цохих гэхээр би ухраад зугтаасан.... буцаад явахаар нь би араас нь дагаад явж байтал гэж хун миний урд тулж ирээд тэгээд тэр хүнээс би уучлаарай бид нар уусан байна бидний буруу гэхэд намайг алгадсан, алгадуулчхаад эргээд харахад ******* гэж хүн яг өмнөх шигээ гүйж очоод нүүр хэсэг рүү нь цохисон. ******* гэдэг хүн гэдэг хүний хажуугаар нь зөрж гуйж очоод, өргөж босгоод 2 лаа эндээс зугтаая бид 2 гүйсэн) явж байсан чинь араас старекс машинтай бид 2-ыг хөөсөн.... Төгсөө найз гүйж чадахгүй байна аа гээд зогссон...” гэх шүүхийн шийтгэх тогтоолын 36-37 тал,

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч гийн өгсөн мэдүүлэгт “...намайг ******* ахыг дуудчих гэхээр нь утсаараа ярьж дуудчихаад бие засчхаад ирэхэд талийгаач унасан байсан. суганаас нь өргөөд сэгсэрч байсан би юу болсон үйлдлийг сайн анзаарч хараагүй. Намайг ирэхэд сэгсэрч байсан үйлдлийг л би харсан. Намайг явахад энэ 2 нүүр тулсан зогсож байсан... ” гэх шүүхийн шийтгэх тогтоолын 38 тал, Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ын өгсөн мэдүүлэгт “...цаанаас гэрэлтүүлээд ирэхэд суучихсан, суганаас нь өргөчихсөн босох гээд байгаа байдалтай байсан....тэгээд ыг алгадсан. ******* ыг чи яасан юм гэсэн хойшоо ухраад зугтаасан. Тэгээд ******* араас нь хөөгөөд явсан.... ” гэх, Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.ын мэдүүлэгт “...тэгээд яаж байгаад яагаад толгой чинь өвдөөд байгаа юм та нар архи дарс уугаад гээд жоохон загнасан чинь манай хүн сая цохиулчихсан юм гэж хэлсэн. Старекстэй ирсэн ах гээд хэлсэн...старекстай ах нь хэн юм гээд асуугаад байсан чинь талийгаач Жагаа гээд хэлсэн... ” гэх шүүхийн шийтгэх тогтоолын 40 тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Ц.гийн мэдүүлэг/1-р хх-н 64- 65 тал/, гэрч Ч.ын мэдүүлэг, /1-р хх-н 68-70 тал/, гэрч ын өгсөн мэдүүлэг /1-р хх-н 73-75 тал/, гэрч ын мэдүүлэг/1-р хх-н 77-79, 81-82 тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023.12.20-ны өдрийн 1085 дугаартай шинжээчийн дүгнэлт “...3. үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл болох хоёр талын чамархай төвгөр болон чамархай, дагзны суурийн гадаргууг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, дагз, зулайн хуйхны дотор гадаргуу, ясны шар хальсны цус хуралт мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх ба амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад баруун хөмсөг, баруун доод зовхи, баруун шанаа, доод уруулын баруун хэсэг, эрүүнд зулгаралт, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна доод хэсэгт зулгаралт, баруун чамархайн хуйх, баруун хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, шилбэнд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэн, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.. ” гэх /5-р хх-н 87 тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024.02.15-ны өдрийн 214 дугаартай шинжээчийн дүгнэлт ‘‘....2023.12.20-ны өдрийн 1085 дугаартай хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. Талийгаачид учирсан тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Талийгаачид баруун хөмсөг, баруун доод зовхи, баруун шанаа, доод уруулын баруун хэсэг, эрүүнд зулгаралт, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна доод хэсэгт зулгаралт, баруун чамархайн хуйх, баруун хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, шилбэнд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэн, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэх /5-р хх-н 104 талд/ авагдсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, дүгнэлт хийж, няцаасан үндэслэлийг заагаагүй.

Мөн шийтгэх тогтоолын 5 дахь хуудсанд “...шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.******* мэдүүлэхдээ: Хүний алтан амь хөнөөсөндөө харамсаж байна.. ” гэж бидний үйлчлүүлэгчийн хэлээгүй зүйлийг хэлсэн мэтээр тогтоолд буруу тусгаж бичсэн байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 59 дэх талд “..энэ гэмт хэргийн тухайд хэрэг үйлдэгдсэн нэг газар орон зайнд, хэдийгээр өөр цаг хугацаанд боловч шүүгдэгч нар нь идэвхтэй үйлдлээрээ гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн байна” гэж дүгнэж байгаа нь шүүгдэгч Р.*******, Г.******* нар нь амь хохирогч *******ийн үхэлд хүргэх гэмтлийг цаг хугацааны хувьд хамтдаа учруулаагүй болохыг шүүх ялгаж дүгнэлт хийсэн мөртлөө, шийтгэх тогтоолын 57-58 дугаар талд үндэслэсэн “..амь хохирогчийг үхэлд хүргэсэн тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.. ” гэж дүгнэсэн шинжээчийн 1085, 214 дугаартай дүгнэлтүүдийг үгүйсгэсэн. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолын үндэслэл болгосон 1085, 214 дугаартай дүгнэлтүүдээ үгүйсгэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй болно. /шийтгэх тогтоолын 57-58, 59 тал/, Дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд бидний үйлчлүүлэгч шүүгдэгч Р.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй болох тогтоогдож байна. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шүүгдэгч Р.*******ын үйлдлийг ЭХТА-н 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулах гэм хэргийг үйлдсэн гэж хөнгөрүүлэн зүйлчихээр байхад анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг тогтоож дүгнэлт хийж чадаагүй учраас Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦД/80 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э. давж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 1. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон уг хуульд заасан үндэслэл журмаар авсан нотлох баримтуудыг зов, шинжлэх ухааны болон хууль зүйн үндэслэлтэй үнэлж хэргийн бодит байдал, гэм буруутай үйлдэл. хор уршиг хоёрын хоорондын шалтгаант холбоог шүүгдэгч тус бүрийн үйлдэлтэй бодитой тогтоож үнэлэлт дүгнэлт хийгээгүй болно. Шүүхийн хийсэн гол дүгнэлт болох Г.*******, Р.******* нар нь бүлэглэн Ч амь хохирогчийн толгой, нүүр рүү нь гараар цохиж, хөлөөр өшиглөж, гуя, шилбэ рүү нь хөлөөр өшиглөх мэтээр цохиж зодсоноос амь хохирогч хоёр талын чамархай, дагзны хатуу хальсны цус хуралт гэмтлээр нас барсан нь хорондоо шалтгаант холбоотой байна" гэсэн нь ерөнхий таамагласан шинжтэй байх бөгөөд чухам хэний, хаана хийсэн ямар үйлдлийн үед тархины судас хагарч цусан хураа үүсэх гэмтэл үүссэн байж болохыг тогтооход чухал ач холбогдолтой, заавал үнэлэлт өгөх ёстой нотлох баримт болох гэрч , нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийгдсэн 214 болон 1085 дугаартай дүгнэлтүүдийг зөв үнэлж, няцаасан дүгнэлт хийгээгүй болно.

Шүүх нотлох баримт тус бүрийг, нотлох баримтуудыг өөр хооронд нь харьцуулан дүгнэсний эцэст хэргийн жинхэнэ байдлыг эргэлзээгүй, бодитой, үндэслэлтэй тогтоосны эцэст хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гаргах ёстой.

Тухайлбал гэрч , нарын мэдүүлэг нь хохирогч хэзээ, хэний үйлдлээс толгой хэсэгт хүчтэй цохилт, доргилт авч, биеийн байрлал, ухаан санаа хэрхэн өөрчлөгдсөн үйл явдлыг эргэлзээгүй нотолсон бөгөөд шинжээч нарын бүрэлдэхүүнтэй 2 удаагийн дүгнэлт /№1085, 214/-ээр мохоо зүйлийн I удаагийн үйлчлэлээр /толгойн дагз хэсэгт/ үүснэ. Уг тархины битүү гэмтлийг авснаас хойш идэвхтэй үйлдэл хийх боломжтой гэсэн атал шүүх уг үйлдлийг Р.******* хийсэн мэт Р.*******ын хохирогчийн үхэлтэй шалтгаант холбоогүй үйлдлийг Г.*******ын үйлдэлтэй холбож. бүлэглэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Гэрч ын мэдүүлэг: Т.******* нь хохирогчийн зүүн чамархай шанаа хэсэгт 1 удаа цохисон, талийгаач их биеэрээ шууд газарт саваад унасан. Дараа нь талийгаачийн баруун шанаанд хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Би талийгаачийг өргөж босгоод зугтаасан" гэсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Старекс машинтай нэг хүн (Г.*******) ирээд Бямбаагийн утасны сүлжээг хэн хаасан бэ? гээд ******* тэр 2 маргаад түүний баруун шанаа хэсэгт хүчтэй цохиход талийгаач хойшоогоо биеийн жингээрээ унасан. Би ‘Та нар чинь хүн аллаа шүү дээ" гээд туслаач гэсэн. Өргөж босгох үед Ланд 200 машинтай хүн ирсэн... ******* гүйж очоод *******ийг цохиод, нүүр хэсэгт өшиглөсөн... ******* старекс машинтай хөөсөн... гэх мэдүүлгийг шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт дүгнэлтээ тайлбарласан, асуултад хариулсан мэдүүлэгтэй харьцуулж дүгнэлт хийж зөв үнэлж чадаагүй болно.

Р.*******ын хувьд ыг алгадсан үйлдэл хийснийг гэрч эргэлзээгүй, нотолдог бөгөөд түүний биед гэмтэл учраагүй болно.

2. Гэрч гийн мэдүүлгээр: "******* ахтай хамт старекс машинд суугаад очсон. ... Би бие засаад ирэхэд талийгаач газар уначихсан, гэгч нь суганаас нь сэгсэрч байсан. Ухаан алдсан тул сэгсэрч байсан... Намайг старексаас буухад ******* талийгаач 2 өөдөөсөө нүүр тулсан зогсож байсан... гэсэн мэдүүлэг нь гэрч ын мэдүүлэгтэй таарч байх бөгөөд ******* нь хохирогч *******ийг босоо байхад нь хүчтэй цохиж арагш дагз хэсгээр нь унагаж ухаан алдуулсан үйл баримт *******ыг ирэхээс өмнө болсныг эргэлзээгүй нотолсон байхад шүүх *******ын үйлдлээс хохирогч гавал тархины гэмтэл авсан мэт таамаглаж дүгнэлт хийж ял шийтгэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх, шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтоох, эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгаж үнэлэхэд эргэлзээ төрвөл шүүгдэгчид ашигтай шийдвэрлэх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлээгүй болно.

Гэрч хх-68-ын "******* талийгаачийн цамцнаас татаж, бөгсөөр нь газар суулгасан, нуруу,  бөгс рүү нь I удаа өшиглөсөн гэсэн мэдүүлгийг шүүх үнэлж, үхэлд хүргэсэн гэмтэлтэй холбоотой эсэх? холбоогүй эсэх? талаар үнэлэлт өгөөгүй.

Энэ нь хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэх үндэслэл болно. Түүнчлэн шүүх хуралдаанд оролцсон шинжээч Эрдэмболор нарын “Нэг удаагийн үйлчлэл гэдэг нь дагз хэсэгт хуйханд цус хуралт үүссэнээр нотлогдсон. Энэ нь биеийн ар хэсгээр унах үед дагз хэсэг гадаргууд цохигдох үед тархи хүчтэй доргиж, цус харваж, ухаан алдах шинжээр илэрнэ гэсэн тайлбар мэдүүлэг өгсөн атал шүүх уг мэдүүлгийг гэрчийн мэдүүлэгтэй харьцуулан дүгнэлт хийгээгүй болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Р.*******т холбогдох үйлдэл, холбогдлыг хянан шийдвэрлэж, шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Р.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие хэрэг гарсан өдөр өөрийн ажиллаж байсан “******* Феликс” компанийн байранд амарч байхад манай компанийн жолооч Манхжаргал над руу залгаж ******* ахаа хүрээд ирээч энд Бямбасүрэн согтуу байна хажууд нь 2 залуу явуулахгүй байна гэхээр нь чи аваад ирж чадахгүй байна уу гэж хэлээд компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан ын хамт компанийн 98-73 УНВ дугаартай машинтай очсон. Очиход талийгаач хамар, амнаас нь цус гарсан байдалтай байсан. Хавтас хэргийн хүрээнд гэрч гэх нь тухайн үед өөрийгөө удирдах чадваргүй байсныг Ханбогд сумын цагдаагийн хэлтсийн мөрдөгч ахмад Энхсаруул согтолтын зэргийг тодорхойлоогүй мөн нь удаа дараа мэдүүлэг өгөхдөө мөрдөн байцаагчийн хамт хавтаст хэрэгтээ танилцан мэдүүлэг өгч байсныг анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Энхтөр тодорхой ярьж тайлбарласан байдаг. Үүнд:

1. Ер нь бол ын мэдүүлэг тогтвортой байдаг гэдэг, нүүрэлдүүлэн мэдүүлэг өгөхөд надаас өмнө ирээд сууж байсан. Хэргийн материалтай танилцаад сууж байсан. Очоод харахад өөрийнхөө мэдүүлэгтэй танилцаад сууж байсан. Гэрч ямар мэдээлэлтэй танилцах хэрэгтэй вэ, өөрийнхөө мэдүүлэгтэй танилцах хэрэгтээ юу?

2. Харамсалтай нь энэ хүний согтуурлын зэргийг уусан архи дарсных нь хэмжээг аваад үзэхэд хохирогчоос илүү уусан байна. Гэтэл ******* хүнд зэргийн согтолттой гарчхаад байгаа. ын согтуурлын хэмжээг шалгах юм бол хөнгөн, хүндэвтэр, хүнд зэргийнхээ алинд нь вэ, согтууралтай байсан хүний мэдүүлгийг үнэн зөв мэдүүлэг өгч байна гэж үзэж болохгүй. Миний бие мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байхад гэрч ын согтолтын зэргийг тогтоолгох хүсэлтийг прокурор, мөрдөн байцаагч нарт гаргаж байсан болно. Гэвч миний хүсэлтийг хүлээж аваагүй.

Иймд Р.******* миний бие Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны эрхэм шүүгч та бүхэн 2329000000113 тоот хэргийг шүүн тунгаан үнэн зөвийг олж миний гаргасан гомдлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           Хяналтын прокурор Т.Солонго давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:  “...Шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн, хуулийн шаардлага хангасан байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 39.7 дугаар зүйл, 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагуудыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Өмгөөлөгч нарын гаргасан тайлбарыг дараах байдлаар үгүйсгэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч нарын бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг ахалж гаргасан шинжээч эмч , Эрдэнэболор нар оролцож мэдүүлэг өгсөн. Бид бүгд өөрийнхөө хариулт авах хэмжээнийхээ хүрээнд бүгд хариултаа авсан. Тухайн шинжээч нар гаргасан дүгнэлтээ хуульд заасны дагуу хамгаалж чадсан. Өөрөөр хэлбэл, тухайн шинжээч нарын өгсөн мэдүүлгээр амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь 1, 2, 3 удаагийн цохисон буюу хэд хэдэн удаагийн толгойн тус газарт нь цохисон талаар тогтоох боломжгүй. Тухайн цохилтуудын аль нэг цохилтын үйлчлэлээр амь хохирогчийг үхэлд хүргэх гэмтэл болсон байна гэдэг зүйлийг маш тодорхой хэлсэн. Үүнтэй маргах боломж байхгүй. Тухайн хэрэг болох үед магадгүй хоёр өөр газар, хоёр өөр цаг хугацаанд болсон байвал энэ үйлдэл холбогдлыг ялгаж зааглах боломжтой. Хэргийн хүрээнд ганц гэрч байгаа. Бүх үйл явдлыг харж байсан гэх хүн байдаг. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар ын мэдүүлгийг өөрсдийнхөөрөө таамаглан дэвшүүлж, тайлбарлаж, дүгнэлт хийж байгааг ойлгохгүй байна.

Энэ хүн мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль сануулаад, 2 удаа мэдүүлэг өгсөн. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хууль сануулаад, мөн адил мэдүүлгээ өгсөн. Бид бүгд асуултаа асуусан. Тэгэхэд мэдүүлгээ зөрөөгүй, хэргийн үйл бүр баримтыг сэргээн дүрсэлж, эх сурвалжийг тодорхой мэдүүлдэг. ингэж халдсан, ******* ингэж халдсан *******ын цохилтын улмаас толгойгоороо савсан, *******ын цохилтын улмаас толгойгоороо савсан гэж мэдүүлсэн. Үүнийг шинжээч эмч нар эдгээр хүмүүсийн хэнийх нь цохилтын улмаас амь хохирогчид энэ гэмтэл үүсээд байгааг тогтоох боломжгүй. Аль нь ч байж болно гэдгийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамир давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3, 2.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж өмгөөлөгчийн хувьд гомдлоо гаргасан. Учир нь шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар үндэслэлээ болгож байгаа нотлох баримтыг үгүйсгэж, няцаасан үндэслэлээ шүүх заагаагүй. Хууль зүйн дүгнэлтийг ерөөсөө огт хийгээгүй тул гомдолтой байгаа.

Шийтгэх тогтоолын 56-59 дүгээр тал авагдсан байгаа. Үүнийг дэлгэрэнгүй бичсэн байгаа боловч шүүхийн нотлох баримт болгосон үндэслэлүүдийг дурдаад явж байна. Шүүх юу гэж дүгнэсэн юм гэхээр хавтаст хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан гэрч гийн мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 64-65 дугаар тал, гэрч ын мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 68 дугаар тал, гэрч ын мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 73-75 дугаар тал, гэрч ын мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 77-82 дугаар тал, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 58 дугаартай цогцост үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт 127-130 дугаар тал, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 1085 дугаартай шинжээчийн дүгнэлт, 5 дугаар хавтаст хэргийн 87 дугаар тал, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн материалаар хийсэн 214, 215  дугаартай шинжээчийн дүгнэлт 5 дугаар хавтаст хэргийн 97-104 дүгээр тал, мөн шүүгдэгч Р.******* болон шүүгдэгч Г.******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд амь хохирогч нь шүүгдэгч нарт зодуулсны улмаас гавал тархины битүү гэмтэл болох 2 талын чамархайн төвгөр болон чамархай дагзны суурийн гадаргууг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, дагз, дулаан хуйхны дотор гадаргуу, ясны хальсны цус хуралт бүхий хүнд гэмтэл авч нас барсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдлоо. Шүүгдэгч Р.*******, Г.******* нар бүлэглэн амь хохирогчийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөж, цохисон үйлдэл нь амь хохирогч *******ийн биед гавал тархины гэмтэл болох 2 талын чамархайн төвгөр болон чамархай, дагзны суурийн гадаргууг хамарсан хатуу ясанд доорх цусан хураа, тархи дарагдалт зэрэг хүнд зэргийн гэмтлүүдийг учруулсан болох нь тогтоогдож байна гээд дүгнэчихсэн. Гэтэл энэ мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гэм бурууг хөнгөрүүлэх талын нотлох баримт болгож байгаа нотлох баримтууд байна. Учир нь яагаад ингэж үзээд байгаа юм гэхээр шүүгдэгч Р.*******ын өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд шүүгдэгч Р.******* нь амь хохирогч *******ийн биед нь бүлэглэн халдаж үхэлд хүргэх гэмтлийг учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж маргадаг.

Дараагийнх нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч гийн мэдүүлэг байдаг. мэдүүлэг дээрээ зулай дагз гэдэг нь толгойны ар хэсэг, тэнд хүч үйлчилсэн гэсэн үг, энд хүч үйлчлээд тархи доргиход тэнд судас хагарснаас болоод зулай чамархай хэсэгт цусан хураа үүссэн байна. Тархины 2 талын чамархай нь зулай хэсэг хатуу ясан доор цусан хураа, бүлгэм үүссэн байна. Тархинд доргилт үүсэж, судас гэмтэж, судаснаас цус алдахад цусан хураа үүсэж байгаа. Дагз зулайн хуйханд цус хуралт байгаа учраас тэнд хүч үйлчилж байгаа гэсэн үг гээд бичсэн байдаг. Шүүх үүнийг шийтгэх тогтоолынхоо 33 дугаар талд дүгнэлт хийхгүйгээр бичсэн байгаа. Тэгээд шүүхийн хэлэлцүүлэг дээр шинжээч Н.Эрдэнэболор хэлдэг. Хуйхны дотор гадаргуу цус хуралт байсан учраас дагзны хэсэгт нь хүч үйлчилсэн гэж үзсэн. Задлан шинжилгээний протокол дээр толгойны хуйхны дотор гадарга, дагзны хэсгийн хуйхны дотор гадаргад 6*4 см-ийн хэмжээтэй, гавал ясны гадна хэсэгт 5*3,8 см-ийн цус хуралттай гэж тэмдэглэсэн байсан. Тэгэхээр энэ хэсэгт хүч үйлчилснээс дээрх тархины хатуу ясанд орох, цусан хуралт гэмтэл үүссэн байх боломжтой гэж үзэж байна. Нүүр шанаа хэсэгт цохиход үүсэхгүй, тухайн дагзны хэсэгт хүч үйлчилсэн байна гэсэн үг. Гадны биетийн цохих үйлчлэлээр тархинд доргилт үүсдэг. Тэр доргилтын улмаас тархины бичил судас гэмтэж цус алдаж эхэлдэг. Цохилтын хүчний үйлчлэлийн улмаас доргилт үүсэх үед түр ухаан алдаж болно. Тэгээд буцаад сэргэдэг, тархины няцралтай санал нийлэхгүй байна, дагзанд хүч үйлчилсэн гэж үзэж байгаа гэж дүгнэдэг. Үүнийг мөн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө хэлээд байдаг. Шүүхийн шийтгэх тогтоолын 34-35 дугаар талд нь авагдсан байгаа. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ын өгсөн мэдүүлэг байдаг. нь Бямбаа гараад буцаж орж ирээд байгаа байршлаа хэлсэн, энд байгаа гээд удахгүй старекс машин ирсэн юм. Машинаас бууж ирээд жолооч тал дээр зогсож, утасны сүлжээг хэн хаасан бэ гэж асуусан. Энэ утасны сүлжээг хаадаг ийм найз байдаг юм уу гэхэд Төгсөө утасны сүлжээг хаачихсан гэж юу яриад байгаа юм бэ гээд шууд гүйж ирээд, баруун шанаа хэсэгт нь гарынхаа энэ хэсгээр хүчтэй шууд цохисон. Зүүн тийшээ харсан байрлалтай байхад нь Г.******* гэдэг хүн шууд өөдөөс нь гүйж ирээд баруун шанаанд нь цохисон. Хойшоо савж уначхаад ямар ч хөдлөхгүй байсан. Би очоод 2 суганаас нь өргөөд та нар чинь хүн аллаа шүү дээ, хүн сэрэхгүй байна, туслаач гэж хэлсэн. Тэгсэн нэг ч хүн ирээгүй, туслаагүй. Яг өргөөд босгож байхад Ланд 200 маркийн машин ирээд, хүмүүс буусан. Ланд 200 машинаас бууж ирсэн тэр хүн миний ар талаас цохиж, дахиад нүүр рүү цохисон. Дахиад цохих гэхээр нь ухраад зугтаасан. Буцаад явахаар нь би араас нь дагаад явж байтал гэх хүн урд тулж ирээд тэгээд тэр хүнээс би уучлаарай, бид нарын буруу, архи уусан нь бид нарын буруу гэж хэлсэн. Дараа нь Г.******* гэдэг хүн гэдэг хүний хажуугаар зөрж гүйж очоод өргөж босгоод, хоёулаа эндээс зугтаая гээд бид хоёр гүйсэн. Гүйж байхад старекс машинтай бид хоёрыг хөөсөн. Төгсөө найз нь гүйж чадахгүй байна гэж хэлээд зогссон гэж хэлдэг. Энэ ын мэдүүлэг нь шүүхийн шийтгэх тогтоолын 36-37 дугаар талд авагдсан байгаа. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч мэдүүлэхдээ намайг Р.******* ахыг дуудчих гэхээр нь утсаараа дуудчихаад бие засчхаад ирэхэд, талийгаач унасан байсан. суганаас нь өргөөд сэгсэрч байсан. Би юу болсон үйлдлийг нь сайн анзаарч хараагүй. Намайг ирэхэд сэгсэрч байсан үйлдлийг нь би харсан. Намайг явахад 2 нүүр нь тулсан зогсож байсан гэж мэдүүлдэг. Уг мэдүүлэг шүүхийн шийтгэх тогтоолын 38 дугаар талд авагдсан байгаа. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ын мэдүүлэгт цаанаас гэрэлтүүлээд ирээд суучихсан, суганаас нь өргөчихсөн босгох гээд байгаа байдалтай байсан. Тэгээд ыг алгадсан. Р.******* ыг чи яасан юм бэ гэж хэлсэн гэж мэдүүлдэг.  ын мэдүүлэг юуг хэлээд байгаа юм бэ гэхээр *******, хоёр сүүлд, Ланд 200 маркийн машинтай хэргийн газар ирж байгаа гэдгийг хэлээд байгаа. ******* амь хохирогчийг цохиод унагаасны дараа ирсэн байна. Үүнд дүгнэлт хийдэггүй. Үүнийг өмгөөлөгч нар хэлээд байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгдөг. Тэгээд явж байхад яагаад толгой чинь өвдөөд байгаа юм бэ гээд талийгаачаас асуусан байдаг. Үүнийг шүүхийн хэлэлцүүлэг дээр хэлээд байгаа. Тэгтэл талийгаач юу гэж хэлсэн бэ гэхээр саяны эм авчирч өгдөг ах миний толгой руу цохичихсон юм гэдэг байдлаар хэлээд байдаг. Энэ нь шүүхийн шийтгэх тогтоол дээр авагдчихсан. Саяны старекстай ирсэн ах гэж хэлээд байгаа. Хавтаст хэргийн 40 дүгээр талд авагдсан. Гэтэл үүнд шүүх дүгнэлт хийгээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч гийн өгсөн мэдүүлэг байгаа. Би сая нэг бүрчлэн уншсан. Мөн хавтаст хэргийн дугаартай нь гомдол дээрээ нэг бүрчлэн бичсэн. Эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаан дээр цагаатгах, хөнгөрүүлэх талын нотлох баримт болгож мэтгэлцэж оролцсон. Гэтэл шүүх эдгээр нотлох баримтуудыг хуудас дугаарыг биччихээд дүгнэлт хийгээгүй. Шинжээчийн дүгнэлтээр болохоор нэгхэн удаагийн цохилтоор бүх гэмтэл үүссэн байна. Энэ нь дагз хэсэгт хүч үйлчилсэн байна гээд байгаа. Амь хохирогч нэг л удаа газар унасан үйл баримт тогтоогдоод байдаг юм. Үүнд дүгнэлт хийж өгнө үү гэж хүсэж гомдлыг гаргасан. Нэг бүрчлэн дэлгэрэнгүй гомдолдоо бичсэн байгаа. Тиймээс Р.*******ын үйлдлийг дээрх гомдол дээр нэг бүрчлэн бичсэн байгаа. Үүнд дүгнэлт хийж өгнө үү. Хэргийн материалыг шүүх бүрэлдэхүүн бүхэлд нь хянаж өгч, гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Р.*******ын үйлдлийг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож өгнө үү гэв.

   Шүүгдэгч Р.*******ын өмгөөлөгч Э. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрч нь хохирогчтой яах аргагүй хамт байсан. Шүүгдэгч нартай ямар нэгэн хамааралгүй хөндлөнгийн гэрч байгаа. ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг. Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг хоёр яг ижил тохирдог. Үүнд ямар үйл баримтын тухай мэдүүлсэн бэ гэхээр Г.******* хохирогчийн зүүн чамархай шанаанд нэг удаа цохисон ба талийгаач их биеэрээ шууд газарт унасан. Тэгээд ухаан алдсан. Унасны дараа баруун шанаанд нэг удаа хөлөөрөө өшиглөсөн, би хүн алчихлаа шүү дээ гэж орилсон гэсэн мэдүүлэг байгаа юм. Тэгэхээр энэ мэдүүлгийг нотолсон, энэ үед гэмтэл авсныг нотлох гол нотолгоо нь мэдээж шинжлэх ухаан, танин мэдэхүйн хүрээнд шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт байна. Тиймээс энэ дүгнэлтээр тэр гэмтэл учирсан, тархины хүчтэй доргилт, цохилт авсан цэг нь дагзны хэсэг юм гээд энэ нь хохирогчийг унасан гээд байгаа гэрчүүдийн мэдүүлгээр тухайн нөхцөл байдлыг нотолдог.

 Хоёрдугаарт уг гэмтлийг авсны дараа түр зуур ухаан алдаж, тодорхой хугацаанд идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой юм, аажимдаа цусан хураа нэмэгдэж, тархи дарсан тохиолдолд үхэлд хүргэнэ гэсэн шинжээчийн дүгнэлт, үүнийгээ шүүх хуралдаанд тайлбарласан 2 шинжээчийн мэдүүлэг байгаа. Шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийтгэх тогтоолд маш тодорхой заасан байна. Гэвч шүүхийн дүгнэлт үүнтэй зөрчилдсөн, уг үндэслэл болгож нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан үндэслэлээ шийтгэх тогтоолдоо ялгаж салгаж өгөөгүй. ын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр нотолсон. Үүний дараа өргөж босгох үед Ланд 200 маркийн автомашин ирсэн. Тэр нь Р.******* юм. Р.******* ирснээс хойш хохирогчийн биед, тэр тусмаа тархины гэмтлийг учруулах үйлдлийг Р.******* хийсэн талаарх нотлох баримт хэрэгт байхгүй. Араас нь хөөж, ыг алгадсан гэм буруутай үйлдэл нотлогддог. Гэрч , нарын мэдүүлгийг үндэслэж үзэхэд хохирогчийн дагзны хэсэгт хүч үйлчилсэн үйлчлэлийг Р.******* учруулсан гэм буруутай үйлдэл байхгүй байгаа. Гэтэл шүүх харамсалтайгаар эдгээр үйлдлүүдийг ялгаж, салгалгүйгээр бүлэглэж гэж үзэн, эрх зүйн байдлыг нь дордуулж Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуульд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд заасан шаардлагыг хангаагүй. Бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинж нь уг үхэлд хүргэсэн гэмтлийг учруулахдаа үйлдлээрээ болон санаа зорилгоороо нэгдсэн байх үйл баримтыг шаардана. Гэтэл үхэлд хүргэсэн гэмтэл, учирсан нөхцөл байдал, цаг хугацаа нь Р.*******ыг ирэхээс өмнө болсон байна гэдэг нь шинжээчийн дүгнэлтүүдээр эргэлзээгүй тогтоогдоод байхад дараа нь ирээд тодорхой үйлдэл хийсэн нөхцөл байдлыг хохирогчийн үхлийн шалтгаанд шууд холбож үзсэн нь хууль хэрэглээний хувьд буруу болсон гэж үзэж байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Р.*******т холбогдох үйлдэл холбогдлыг зөв зүйлчилж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлж, хууль хэрэглээний хувьд оновчтойгоор шийдвэрлэх үндэслэлтэй байна гэсэн гомдлыг гаргасан гэв.

          Шүүгдэгч Р.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.

         Хохирогчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг буюу гомдол мэдүүлэг хүрсэн цаг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл мөн хэрэг учрал болсон цагаас хойш шүүх хуралдаан болох хүртэл нэлээд хэдэн сар мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлүүд мөн гэрчийг асуух, байцаах үед ямар нэгэн гомдол санал огт гараагүй байдаг. Р.*******ын гомдолдоо дурдаад байгаа нөхцөл байдлууд хавтаст хэргийн хүрээнд болоогүй гэж хэлнэ. гэж энэ хэргийн ганц гэрч байгаа. Үнэхээр аргагүй эрхэнд үүнийг бичсэн болов уу гэж бодож байна. Үнэхээр Р.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ асуудлыг мэдэж байсан бол тухайн үед шалгуулах хэрэгтэй байсан. Учир нь энд эрх бүхий албан тушаалтан, мөрдөн шалгах ажиллагааны хууль бус үйл ажиллагаатай холбоотой гомдол гаргасан байгаа. Хэргийн хүрээнд авагдсан нөхцөл байдлуудаас хараад үзэхэд хоёрдугаар хавтаст хэргийн 65 дугаар талд Р.*******ын шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт байгаа. Тухайн дүгнэлтийг гаргахдаа шинжээч эмчид болсон үйл баримтыг талаар Р.******* мэдүүлсэн байдаг.  Р.******* мэдүүлэгтээ  талийгаачийг тодорхой хэмжээнд цохисон, цамцнаас нь татаад гэж байдаг. ын өгч байгаа мэдүүлэг, Р.*******ын өгч байгаа мэдүүлэг адилхан байдаг. Дагзны ар хэсэгт хүч үйлчилсэн Г.*******ын үйлдлийн дараа Р.******* үйлдэл хийж байгаа нөхцөл байдлууд хэргийн хүрээнд авагдсан. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Мөн хэд хэдэн гэрчийг мэдүүлгийг өмгөөлөгч нар гомдол дээрээ дурдаад байдаг. Гомдолд дурдаад байгаа гэрчийн мэдүүлгийг харахад шүүдэгч нарын аль алиных нь үйлдлээр бүтэн биеэрээ газарт унасан нөхцөл байдал байна. Машинаараа хөөгөөд, уулын энгэрт байхад нь дахин толгой руу нь цохсон үйл явдал байдаг. Үүнээс үзэхэд шүүгдэгч нар бүлэглэн, санаа сэтгэлээрээ нэгдэн хүний амь насыг хохироогоод, толгой, тархи руу нь цохиж байгаа гол нөхцөлийг шүүх бүрэлдэхүүн анхааран үзнэ үү. Өмгөөлөгч нарын гомдлыг хараад үзэхэд эрх зүйн үндэслэлгүй гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байна. Өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг тайлбарыг гаргаж байна гэв.

 

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн гомдолтой мөн адил байна. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоол үнэн зөв, шийдвэрлэж дүгнэсэн гэж миний хувьд үзэж байна. Эдгээр хүмүүс яагаад миний ханийн амь насыг хохироох болов. Р.******* гэдэг хүн ахмад настай хүнтэй хамт очиж байгаа. Эмэгтэй хүн хамт очиж байгаа. Тэнд болж байгаа процессыг харсаар байж яагаад миний ханийг зүгээр орхиод явж болоогүй юм. Ухаан алдаж унаад буцаад сэргэсэн гэж байна. Сэргэсэн байхад нь яагаад дахиж цохиж унагаасан юм. Яагаад дахин дахин ийм үйлдэл хийсэн юм. Тархинд нь цус хурсан байхад нь дахин нэмж үйлдэл хийсээр байгаад үхэлд хүргэсэн. Уулын энгэр рүү машинаараа хөөсөн. Чулуу барьж дайрсан, чулуугаа хаяад дахиж очиж цохисон гэж байгаа. Яагаад нэгнийгээ хорьж болоогүй юм. Р.******* очоод яагаад зүгээр салгаж болоогүй юм. Гэтэл хоёулаа нийлээд, машинтайгаа уулын энгэр рүү хөөж, амийг хөнөөсөн. Би үнэхээр гомдолтой байна. Нэг нэг удаа цохисон гэж байгаа. Харанхуй бүрий болж байсан гэж байгаа учраас хэн хаана цохиж байгааг мэдэх боломжгүй. Миний хайр эрүүл саруул хүн байсан. Ганцхан цохилтын улмаас нас барах боломжгүй. Хэдэн удаа цохисныг бид мэдэхгүй. Гэрчийн мэдүүлгүүд дээр хүртэл байгаа. Гэрч мэдүүлэгтээ Р.******* толгойн тус газар нь цохисон, өшиглөсөн гэж мэдүүлсэн. Шүүх шинжилгээний эмч саарал үе байсан. Саарал үедээ хүний бие физиологиос шалтгаалаад хэдэн ч хоногоор явж болдог. Тийм байдалтай болсон байхад энэ хоёр хүний үйлдлээс болж миний хань амь насаа алдсан. Энэ хэргийн хойноос бид жил гаран хөөцөлдөж байна. Гэтэл Р.******* гэдэг хүний ар гэрээс нэг ч удаа холбоо барьж байгаагүй, уучлалт гуйгаагүй. Биднийг шүүх хуралдаанд орох гээд очсон байхад гэрийнх нь гээд хар машинтай хүмүүс ирээд, бид нарыг дайрч унагаах шахаад, ах дүү нарын цайллагад ирсэн юм шиг баяр хөөртэй байсан. Үнэхээр аймар байсан. Бид нар ямар сэтгэлийн зовлон шаналалтай, ямар байр байдалтай байгааг тоохгүйгээр ямар ч хүндлэлгүй, хүн чанаргүй хандсан. Өнөөдрийг хүртэл биднээс уучлалт гуйгаагүй, үнэхээр гомдолтой байна. Ядаж миний хань өнөөдөр тахир дутуу болсон ч гэсэн бидний хажууд байсан бол.../уйлав./  Гэтэл би өнөөдөр нөхрийнхөө алтан амь насыг алдаад зогсож байна. Эдгээр хүмүүс хөнгөн гэмтэл учруулсан учраас цагаатгаж өгнө үү гэж байна. Тийм зүйл байхгүй. Эдгээр хүмүүс бүлэглэж, миний ханийн амь насыг хохироосон. Үүнээс болж бид нарт ямар их сэтгэл санааны хохирол үүссэнийг, хүүхдүүд минь аавгүй өсөж байна. Ганц бие ээж яаж зүдэрч байгааг та нар мэдэхгүй. Цагаатгаж өгнө үү гэдгийг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Эсвэл та нар миний ханийг босгоод ир гэв.

 

Шүүгдэгч Г.*******ын өмгөөлөгч Ж.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоолын 59 дүгээр хуудасны 1, 2, 3 дахь мөрөнд ганцхан л дүгнэлт хийсэн. Түүнд шүүгдэгч нар бүлэглэж, хүний амь насыг хохироосон гэмт хэрэг эхлэхээс төгсөх түүнээс хойших цаг хугацаа, гэмт хэрэг төгссөний дараагийн цаг хугацаанд ч гэсэн хамт байсан болох нь гэж байгаа. Гэмт хэрэг эхэлсэн төгссөн, түүнээс хойших цаг хугацаанд хамт байсан болох нь шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, гэрч , гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа. Эрх зүйн үндэслэлгүй гомдол гаргасан гэж байна. Эрхээ эдэлж байгаа. Давж заалдах гомдол гаргах эрхтэй гэж заасны үндсэн дээр давж заалдах гомдлынхоо эрхийг эдэлж байгаа. 36 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаас эхэлье гэж бодож байна. Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тодорхойлох хэсэгт бичнэ гэж байгаа. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх зарчмыг бариад байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх зарчмыг бариад байгаа юм уу, эсвэл санаатай хамтарсан гэдэг 3.1 дүгээр зүйлийн 1 дэх зарчмыг баримтлаад байгаа юм уу?. Үүнд хууль зүйн дүгнэлт өгөөгүй. Хамтран оролцсон бол Г.******* яаж оролцсон юм, Р.******* яаж оролцсон юм, хэнийх нь үйлдлээр хүний амь нас хохирсон бэ гэдэгт дүгнэлт хийх ёстой. Анх мөрдөн шалгах ажиллагаа эхэлснээс хойш хуулийг маш их зөрчсөн. Хэргийн газрын үзлэг, цогцост үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт хийхдээ ямар хууль зөрчсөн талаар би прокурорын шатанд гомдлоо гаргаж байсан. Бүлэглэж үйлдсэн гэдгийг нарийн тодорхойлж өгөөгүй.

Дараа нь шүүгдэгчийн гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон гарсан нотлох баримтын агуулга гэж байгаа. Шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болсон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг бичнэ гэсэн байгаа. Хийсэн ганц дүгнэлт нь энэ байна. Улсын яллагч тайлбартаа шинжээчийн дүгнэлтийг хамгаалсан гэж хэлээд байна. Шинжээчийн дүгнэлт гарсантай холбогдуулан бид нар шаардлагатай зүйлүүдийг шинжээч нарыг оролцуулсан. 2 шинжээчийн дүгнэлт зөрөөтэй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа бол гэж байгаа. Алийг нь хүлээн зөвшөөрч байгаа юм. Шинжээчийн мэдүүлэг, дүгнэлтийн алийг нь шүүх дүгнээд байгаа юм.

Дараа нь шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлын хууль зүйн дүгнэлт байна. Би үүнийг уншлаа. Ийм дүгнэлт хийсэн гэж яриад байна. Яллах дүгнэлтийг бүхлээр нь хуулбарласан. Тодорхойлох хэсэгт шүүхийн шатанд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг нарийн тусгаж өгсөн. Тухайлбал, Э.Энхтуяа өмгөөлөгчийн хэлээд байгаа зүйл энэ шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна гэж бичээгүй. Шийтгэх тогтоол хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг харьцуулан шинжилсний эцэст шүүхээс гаргасан дүгнэлтийг хэлж байгаа юм. Ийм дүгнэлт хийгээгүй. Миний хувьд давж заалдах гомдол дээрээ цухас дурдаж өгсөн. Би шинжээчийн дүгнэлтээс зөвхөн үхлийн шалтгааны оношийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч ямар онош, шалтгааны улмаас амь насаа алдсан юм. Амь нас нь хохирсон үйлдэл, шалтгаант холбоо гэж зүйл байх ёстой. Г.*******ын шалтгаант холбоотой байна. Р.*******т байна уу гэдгийг шүүх тогтоох ёстой. Гэрч хэлээд байдаг. Хохирогч хүнд зэргийн согтолттой байсан. Тэгвэл яг ижил хэмжээний архи уусан ямар байдалтай байсан юм.  Г.*******ыг очиход г очиход, хамт архи уусан Бямбасүрэн ямар байдалтай байсан юм. Энэ нөхцөл байдалд дүгнэлт өгөх ёстой. Эрүүл хүн гэрчийн мэдүүлэг өгөх согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн мэдүүлэг өгөх өөр асуудал байна. ын согтуурлын зэргийг шалгасан юм уу, тухайн үед ын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл явдлаас хэд хоногийн дараа авсан байдаг. үнэн бодит мэдүүлэг өгсөн эсэх эргэлзээтэй. Миний энэ эргэлзээд байгаа зүйл ын хэдэн сарын тэдний өдрийн мэдүүлгээр няцаагдаж байна гэж хэлээгүй. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт тус бүрд бид тайлбараа хэлсэн. Үүнийг няцаасан тайлбараа шүүх бичээгүй. Тиймээс тодорхойлох хэсэгт дараах зүйлийг тусгана гэдэг хуулийн заалтын дагуу шийтгэх тогтоол бичигдээгүй.Тогтоох хэсэгт хэсэгт ялын талаар л бичсэн. Хамгийн гол зүйл тодорхойлох хэсэгт байдаг. Тодорхойлох хэсэгт нотлох баримт нэг бүрээ харьцуулан судлаад, дүгнэлт хийх ёстой. Өмгөөлөгч нарын тайлбар ямар нотлох баримтаар няцаагдаад байгаа юм. Энд эргэлзээтэй зүйл зөндөө байна. Тиймээс миний хувьд анхан шатны шүүхийн шийтгэх  тогтоол хууль ёсны үндэслэл журмын дагуу гараагүй гэж үзэж байна. Миний хувьд гагцхүү бүлэг гэдэг ойлголтыг ялгаж салгаж чадаагүй гэдэгт тайлбар тавина гэв.

          Шүүгдэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

         Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдсонгүй.

         Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч ын ******* нь Р.*******тай бүлэглэн 2023 оны 05 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан 5 дугаар баг Цагаанхад суурьшлын бүсийн антентай уулын бэлд өөрийн тээврийн хэрэгслийн гэрлийг тусгаж, үл ялих зүйлээр шалтаглан иргэн М.*******тэй маргалдан, улмаар зодож, амь хохирогчийн хоёр талын чамархайн төвгөр болон чамархай, дагзны суурийн гадаргууг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, дагз, зулайн хуйхны дотор гадаргуу, ясны шар хальсны цус хуралт, баруун хөмсөг, баруун доод зовхи, баруун шанаа, доод уруулын баруун хэсэг, эрүүнд зулгаралт, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна доод хэсэгт зулгаралт, баруун чамархайн хуйх, баруун хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, шилбэнд зулгаралт гэмтэл учирсны улмаас амь хохирогч М.******* нь хоёр талын чамархайн төвгөр болон чамархай, дагзны суурийн гадаргууг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, дагз зулайн хуйхны дотор гадаргуу, ясны шар хальсны цус хуралт гэмтлийн улмаас амь насыг нь хохироосон ба хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн

          Шүүгдэгч ийн ******* нь Г.*******тай бүлэглэн 2023 оны 05 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сум Хайрхан 5 дугаар баг Цагаанхад суурьшлын бүсийн антентай уулын бэлд Г.*******ын эзэмшлийн тээврийн хэрэгслийн гэрлийг тусгаж, үл ялих зүйлээр шалтаглан иргэн М.*******тэй маргалдан, улмаар зодож, талийгаачид хоёр талын чамархайн төвгөр болон чамархай, дагзны суурийн гадаргууг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, дагз, зулайн хуйхны дотор гадаргуу, ясны шар хальсны цус хуралт, баруун хөмсөг, баруун доод зовхи, баруун шанаа, доод уруулын баруун хэсэг, эрүүнд зулгаралт, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна доод хэсэгт зулгаралт, баруун чамархайн хуйх, баруун хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, шилбэнд зулгаралт гэмтлүүдийг үүсгэснийг улмаас амь хохирогч М.******* нь хоёр талын чамархайн төвгөр болон чамархай, дагзны суурийн гадаргууг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, дагз зулайн хуйхны дотор гадаргуу, ясны шар хальсны цус хуралт гэмтлээр нас барж амь насыг нь хохироосон ба хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь гэрч нарын мэдүүлгийн холбогдох хэсэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

         Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

          Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хуульд зааснаар оролцогч нарын мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч  Р.*******, Г.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэрлэжээ.

         Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэжмээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Тамир, Б.Энхболд нар нь “...хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд бидний үйлчлүүлэгч шүүгдэгч Р.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шүүгдэгч Р.*******ын үйлдлийг ЭХТА-н 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулах гэм хэргийг үйлдсэн гэж хөнгөрүүлэн зүйлчихээр байна.  Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх,

               Шүүгдэгчийн өмгөөлөгч Э. нь гомдолдоо: Шүүхийн хийсэн гол дүгнэлт нь    Г.*******, Р.******* нарыг бүлэглэн ч амь хохирогчийн толгой, нүүр рүү нь гараар цохиж, хөлөөр өшиглөж, гуя, шилбэ рүү нь хөлөөр өшиглөх мэтээр цохиж зодсоноос амь хохирогч хоёр талын чамархай, дагзны хатуу хальсны цус хуралт гэмтлээр нас барсан нь хорондоо шалтгаант холбоотой байна" гэсэн нь ерөнхий таамагласан шинжтэй байх бөгөөд чухам хэний, хаана хийсэн ямар үйлдлийн үед тархины судас хагарч цусан хураа үүсэх гэмтэл үүссэн байж болохыг тогтооход чухал ач холбогдолтой, заавал үнэлэлт өгөх ёстой нотлох баримт болох гэрч , нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийгдсэн 214 болон 1085 дугаартай дүгнэлтүүдийг зөв үнэлж, няцаасан дүгнэлт хийгээгүй болно. Иймд Р.*******т холбогдох үйлдэл, холбогдлыг хянан шийдвэрлэж, шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

          Учир нь анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурласан дүгнэлт хийж, энэ талаар шийтгэх тогтоолдоо тодорхой хууль зүйн үндэслэл бүхий  тайлбарласан байна.

          Гэрч Ч.ын “...******* 98-73 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслээс буугаад ирсэн. ******* машинаас бууж ирээд талийгаачийг газраас босоод зогсож байхад нь өмсөж байсан цамцных нь ар хүзүү хэсгээс татаад хөлөөрөө хавсарсан тэгсэн талийгаач газарт бүтэн биеэрээ хажуу тийшээ хараад баруун, зүүн талаараа аль хэсгээрээ унасан талаар мэдэхгүй байна тухайн үедээ анзаараагүй, газарт нь унасан байхад нь ар нуруу хэсэгт хөлөөрөө өшиглөсөн тэгээд би талийгаачтай хамт явсан залууд хандаж та ямар арчаагүй юм бэ, уулын мухарт утасных нь сүлжээг хаагаад эмэгтэй хүнийг яаж байгаа юм гээд нүүр хэсэгт хацарт нь 1-2 удаа алгадсан.Тэгсэн хажуу талаас ******* орж ирээд “чи муу бас яасан, гээд гараараа цохих гээд далайсан чинь тухайн залуу явган зугтаасан” Тэгээд ******* машинаас буугаад талийгаач болон найз дээр нь очоод “зайлахгүй юугаа хийгээд байгаа юм” гэсэн тухайн үед талийгаач нэг юм хэлэх шиг болсон юу гэж хэлснийг нь би сонсоогүй тэгтэл ******* талийгаачийн цээж мөр хэсэгт гараараа цохиж авсан тэгээд машин дээрээ буцаад ирсэн энэ үед ******* Бямбасүрэнгийн машиныг жолоодоод хамтдаа явсан байсан. ...Миний харснаар ******* цамцнаас нь татаж хөлөөрөө хавсарч газарт унагаад дараа нь хуруу хэсэгт хөлөөрөө өшиглөсөн, дараа нь уулан дээр нь байхад цээж хэсэгт гараараа цохисон өөр хэн нэгэн халдаж зодсон талаар хараагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-н 68-70-р тал/

          Гэрч Ч.ын “...талийгаач толгой өвдөөд байна гээд дахиж хэлсэн тэгэхээр нь би толгойгоо яацын гэсэн чинь талийгаачийн хамт явж байсан залуу саяны ирсэн ах бид 2-г хүргэж өгье гээд нилээн удаан гуйгаад байсан чинь манай энэ урдаас нь мөргөдөг баатар болж байгаад толгой руугаа гөвүүлсэн гэж хэлсэн тэгээд хэсэг хугацааны дараа талийгаач хурхираад унтаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-н 73-75-р тал/

          Гэрч Э.ын “...Ландкрузер 200 маркийн машин дотроос нь цайвар өнгийн хувцастай танихгүй ах бууж ирсэн байсан тэр үед хар малгайтай ах талийгаачийн зүүн шанаа хэсэг рүү нь гараараа маш хүчтэй цохисон... Тэгсэн ******* хойшоо газарт саваад ухаан алдаад унасан / 1 минут орчим/ би талийгаачийн ар хэсгээс тэврээд 2 суганд гараараа тэврээд талийгаачийг сэрээрэй сэрээрэй та нар чинь хүн аллаа ш дээ гээд хэлсэн надад туслах гэж хүн ирээгүй хэсэг хугацааны дараа талийгаач сэргэсэн. ...*******ийг Ландкрузер 200 маркийн автомашины хажууд зогсож байхад нь нөгөө хар малгайтай хүн дахиад талийгаачийн нүүр хэсэгт гараараа цохисон талийгаач доошоо хараад дахин унасан үүний дараа талийгаачийн толгойн баруун хэсэг рүү маш хүчтэй өшиглөж байгаа харагдсан, тэгээд ******* дахиад хэвтээд байсан, юм ярьж чадахгүй байсан, Ландкрузер 200 маркийн автомашин дотроос харанхуйд тээврийн хэрэгслийн гэрэлд харахад шар цайвар өнгийн хувцас өмссөн эрэгтэй гараараа талийгаачийн шанаа хэсэг рүү нь цохисон би хаасан боловч миний хоёр гарын голоор гараад талийгаачийг цохисон тэгээд над руу далайгаад дахиж таарвал та хоёрыг ална шүү гэж хэлээд машиндаа суугаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг/хх-н 77-79-р тал/

           Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 58 дугаартай “...Талийгаач М.*******ийн цогцост дух, баруун чамархай, суурийг нэлэнхийд хамарсан цусан бүлэн, тархины баруун тал бөмбөлгийн дарагдал, их бага тархины эдийн няцрал, хуйхны дотор салстын цус хуралт, баруун хөмсөг, баруун нүдний доод хэсэг, баруун шанаа, доод уруулын баруун хэсэг, эрүүний баруун доод хэсэг, зүүн нүдний гадна доод хэсэг, баруун шилбэнд зулгаралт, толгойн баруун болон дага хэсгийн хуйх болон нүүр нэлэнхийдээ зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо...Талийгаач М.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Талийгаач М.*******ийн биед учирсан дээрх гэмтэл нь тухайн хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл...Талийгаач М.******* нь дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй...Талийгаачийг үхэлд хүргэсэн дээрх гэмтлүүд нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй...Талийгаач М.******* нь гавал тархины битүү гэмтэл, дух, баруун чамархай, суурийг нэлэнхүйд хамарсан цусан бүлэн, тархины баруун тал бөмбөлгийн дарагдал, их бага тархины эдийн няцралын улмаас нас баржээ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-н 127-130-р тал/

          Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1085 дугаартай ”... 1. Өмнөговь аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023.06.12-ны өдрийн №58 дугаартай дүгнэлтийн 1, 4, 6 дах заалттай санал нийлэхгүй байна. 2. 3. Үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл болох хоёр талын чамархай төвгөр болон чамархай, дагзны суурийн гадаргууг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, дагз, зулайн хуйхны дотор гадаргуу, ясны шар хальсны цус хуралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх ба амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад баруун хөмсөг, баруун доод зовхи, баруун шанаа, доод уруулын баруун хэсэг, эрүүнд зулгаралт, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна доод хэсэгт зулгаралт, баруун чамархайн хуйх, баруун хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, шилбэнд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Шүүх химийн шинжилгээгээр талийгаачийн цусанд 3,3 промилли спиртийн агууламж илэрсэн согтолтын хүнд зэрэгт хамаарна, Хүнд зэргийн согтолтын үед орчны болон цаг хугацааны баримжаа алдагдангуутаа байдалд орох, ухаан орон гаран болно. Хөдөлгөөний эвсэл тэнцвэр эрс алдагдаж булчин суларна, саатлын професс тархинд давамгайлж амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа алдагдаж болно. Хүнд зэргийн согтолтын үед дээрх нийтлэг эмнэл зүйн шинж тэмдэг ажиглагдах хэдий ч хувь хүний бие физиологийн онцлог, архи даах чадвар, спирт задлах ферментийн агууламжаас хамаарч хүн бүрт илрэхгүй байж болно.4. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ...”гэсэн шинжээчийн дүгнэлт /5хх-н 80-87-р тал/

          Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 214 дугаартай “...1. Өмнөговь аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2023.06.12-ны өдрийн №58 дугаартай дүгнэлтийн 1, 4, 6 дах заалттай санал нийлэхгүй байна, 2023.12.20-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн №1085 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. Талийгаачид учирсан тархины битүү гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З. Нас барсан хугацааг цогцсын анхны үзлэг хийсэн эмч тогтоох ба 1 дүгээр хавтаст хэргийн материалын 131 хуудасны цогцост хийсэн үзлэгээр нас бараад 24- 26 цаг орчим болсон байна. 4. Талийгаачид хоёр талын чамархайн төвгөр болон чамархай, дагзны суурийн гадаргууг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, дагз, зулайн хуйхны дотор гадаргуу, ясны шар хальсны цус хуралт, баруун хөмсөг, баруун доод зовхи, баруун шанаа, доод уруулын баруун хэсэг, эрүүнд зулгаралт, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна доод хэсэгт зулгаралт, баруун чамархайн хуйх, баруун хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, шилбэнд зулгаралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Талийгаачид учирсан хоёр талын чамархайн төвгөр болон чамархай, дагзны суурийн гадаргууг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, дагз, зулайн хуйхны дотор гадаргуу, ясны шар хальсны цус хуралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх ба амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин баруун хөмсөг, баруун доод зовхи, баруун шанаа, доод уруулын баруун хэсэг, эрүүнд зулгаралт, зүүн хөмсөгт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна доод хэсэгт зулгаралт, баруун чамархайн хуйх, баруун хацар, шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу шилбэнд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна 6. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй 7. Талийгаачийн цусанд 3,3 промилли спиртийн агууламж илэрсэн ба энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. 8. Цогцсыг тээвэрлэсэн, зөөвөрлөсөн эсэхийг тогтоох боломжгүй. 9.Талийгаачид учирсан тархины битүү гэмтлийг авснаас хойш идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. 10,11.Талийгаачид учирсан гэмтлүүд нь хэвтээ, суугаа, босоо аль ч байрлалд үүсэх ба хүний гар, хөлөөр цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 12.Талийгаачид учирсан гэмтлүүдийн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. 13.Талийгаачид учирсан хоёр талын чамархайн төвгөр болон чамархай, дагзны суурийн гадаргууг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, дагз зулайн хуйхны дотор гадаргуу, ясны шар хальсны цус хуралт нь гэмтэл нь үхлийн шалтгаан болсон байна.14,15. Талийгаачид учирсан гэмтлүүд бусадтай эсэргүүцэж, тэмцэлдсэн үед үүссэн нарийвчлан тогтоох боломжгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /5хх-н 97-104-р тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон байна.

       Энэхүү хэрэгтэй холбогдуулан хэд хэдэн шинжээчийн дүгнэлтийг гарсан байх бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нар шинжээчдийн “Талийгаачид учирсан хоёр талын чамархайн төвгөр болон чамархай, дагзны суурийн гадаргууг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархи дарагдал, дагз, зулайн хуйхны дотор гадаргуу, ясны шар хальсны цус хуралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх ба амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэснийг үндэслэн шүүгдэгч Р.*******ын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох, улмаар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй гэх гомдол гаргаж байх боловч энэхүү асуудлыг дан ганц шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэх боломжгүй бөгөөд тухайн  хэргийн нөхцөлд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрчүүдийн мэдүүлэг,  эд мөрийн баримт, хуульд заасан журмын дагуу бэхжүүлсэн гэрэл зураг, зураглал, дуу дүрсний бичлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлэх учиртай.

           Талийгаачийн цогцост хийсэн үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /1хх-н 134-138-р хуудас/ гэрч Э.ын “...*******, ******* гээд хүмүүс ээлжилж зодуулсны улмаас миний найз нас барчихлаа.../уйлав/... *******, ******* хоёр хоорондоо юм ярилцаж байсан эсэхийг анзаараагүй, ээлжлээд л талийгаачийг зодоод байсан. Тухайн үед би найзыгаа аваад явмаар санагдаж, найзыгаа хамгаалах гэсэн боловч ямар ч боломж байхгүй байсан, талийгаачийг босгоод байж байтал ******* гэгч нь намайг 2 удаа цохисон дахиад цохих гээд далайх үед би найзыгаа орхиод зугтаасан, миний араас хөөсөн, тэгтэл старикстэй залуу нь наадахаа орхи энэ залууд нь учир байгаа гэж хэлэхэд миний араас хөөж туулгахаа больсон, ингээд би найз дээрээ очихоор буцсан...” гэсэн мэдүүлэг /1хх-н 81-82-р тал/...” удаа дараа гаргасан шинжээчдийн дүгнэлтүүдэд: “...Талийгаач М.*******ийн цогцост дух, баруун чамархай, суурийг нэлэнхүйд хамарсан цусан бүлэн, тархины баруун тал бөмбөлгийн дарагдал, их бага тархины эдийн няцрал, хуйхны дотор салстын цус хуралт, баруун хөмсөг, баруун нүдний доод хэсэг, баруун шанаа, доод уруулын баруун хэсэг, эрүүний баруун доод хэсэг, зүүн нүдний гадна доод хэсэг, баруун шилбэнд зулгаралт, толгойн баруун болон дага хэсгийн хуйх болон нүүр нэлэнхүйдээ зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо...Талийгаач М.*******ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ... гэсэн дүгнэлтүүдээр шүүгдэгч нар нь бүлэглэн хүнийг алах гэмт гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна.

        Гэрч нарын дээрх мэдүүлгээр шүүгдэгч нар нь хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь тогтоогддог бөгөөд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. 

          Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ба шүүгдэгч нарыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн тул гомдолтой байна, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэх тайлбарыг гаргасныг давж заалдах шатны шүүх хүлээн авсан болно.

         Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул ял шийтгүүлсэн этгээдийн цагдан хоригдсон хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор тогтов.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах болон өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*******, Г.******* нарын цагдан хоригдсон 119 /нэг зуун арван ес/  хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

          4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Л.УГТАХБАЯР

                                  ШҮҮГЧИД                                         Х.ГЭРЭЛМАА

                                                                                                                Т.ДЭЛГЭРМАА