Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 150/ШШ2025/00299

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ...... аймаг, ....... сум, ...... дугаар баг, .......... тоотод оршин суух иргэн ........ (РД:........) нэхэмжлэлтэй ........ аймаг, ....... сум, ....... дүгээр баг, ....... тоотод оршин суух иргэн ......... (РД:........) холбогдох зээл 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ний өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

            ......... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ......... нь хариуцагч ........ хамт ............-д ....... замын цехэд хамт ажилладаг юм. 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч ......... нь ипотекийн зээлд орох гээд байна, чи надад мөнгө зээлж авч өгөөд миний цалингийн зээлийг хаагаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би та найдвартай биз дээ, найдвартай өгөх юм уу? Гэсэн чинь ах нь найдвартай 1 сарын дараа буюу 30 хоногийн хугацаанд өгсөн төлж барагдуулах болно гэж хэлсэн. Би итгээд ........ 14,000,000 төгрөгийн зээл аваад хариуцагч ....... .... банкны ...... тоот данс руу тэр өдөртөө буюу 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн.

           Үүнээс хойш хугацаа нь дуусахаар нь мөнгөө авъя ах гэж хэлсэн чинь “өгнөө, ах нь мөнгийг нь зохицуулна” гэж хэлдэг. Хугацаа дууссанаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байгаа бөгөөд дандаа л өгнө гэж хэлдэг.

 Дээрх хугацаанд би ...... банканд сар бүр 940,000 төгрөгийг төлж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл хүү, үндсэн төлбөрөө төлж хохирсоор байна. Иймд хариуцагч ........ үндсэн мөнгө 14,000,000 төгрөг, хүү 1,000,000 төгрөг нийт 15,000,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ........ шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ....... нь ........ нэхэмжлэлийг бүрэн барагдуулах бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 15-ний өдөр 7,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр 8,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

....... нь иргэн .......... зээлийн 15,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ......... нь ........ нэхэмжилж буй 15,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг  2025 оны 10 дүгээр сарын 15-ний өдөр 7,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр 8,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 25-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ........ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул хариуцагч ....... төлөх улсын тэмдэгтийн хураамж 232,950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1......... нэхэмжлэлтэй .......... холбогдох зээл 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар ........ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ......... улсын тэмдэгтийн хураамжид 116,475 төгрөг, орон нутгийн орлогоос 116,475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ......... тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА