2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/03225

 

 

 

 

 

 

 

2025 04 17 191/ШШ2025/03225

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: У хот, Ч дүүрэг,  дүгээр хороо, С талбай , өөрийн байранд байрлах, Го ба ХК /РД:......./-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ца овогт Пү-ын Дэ /РД:......../-г эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Го ба ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Дэ-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Зээлдэгч П.Дэ нь Го ба-тай 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ......... тоот Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд зээлдэгч П.Дэ нь Го ба-тай 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ............ тоот Зээл болон барьцааны гэрээ байгуулж 2,000,000 зээлийг жилийн 276 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авч ашигласан.

Зээлдэгч П.Дэ нь ............ тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 1477 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 3,109,009.53 төгрөгийн өр үүсгэж банкийг хохироож байна.

Зээлдэгч П.Дэ-тай холбоо тогтоохоор банкнаас байнга ажиллаж байгаа боловч олдохгүй байна. Зээлдэгч нь Д аймаг,  дүгээр баг, Х тоот хаягт оршин суудаг гэж бүртгүүлсэн боловч тус хаягт бүртгэлтэй бөгөөд оршин суудаггүй нь Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2025/00001 дугаар захирамжаар тодорхойлогдож байна.

Иймд П.Дэ-г эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:

2.1 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4-5/

2.2 Зээл болон барьцааны гэрээ /хх-6-7/

2.3 Хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулга /хх-8-13/

2.4 Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 309/ШЗ2025/00315 дугаар захирамж /хх-14/

2.5 Ч дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2024/04139 дугаар шийдвэр, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2020/00145 дугаар шийдвэр /хх-15-18/

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШЗ2025/15584 дугаар захирамжаар П.Дэ-гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Го ба ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Дэ-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Голомт банк ХХК, П.Дэ нарын хооронд байгуулагдсан Зээл болон барьцааны гэрээ хэрэгт авагдсан ба П.Дэ нь энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Го ба ХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.

 

Го ба ХК нь П.Дэ-гийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ца овогт Пү-ын Дэ /РД:......../ нь Д аймаг, Ц-О сум,  дүгээр баг Х хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 309/ШЗ2025/00315 дугаар захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд Го ба ХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Дэ-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Д аймгийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Хүсэлт гаргагч Го ба ХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч Го ба ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ца овогт Пү-ын Дэ /РД:......../-г эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Дэ-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч Го ба ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох П.Дэ-г хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ою /........./-д мэдэгдэхийг Д аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ