| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 183/2021/04171/И |
| Дугаар | 191/шш2025/05529 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 191/шш2025/05529
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2012 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.*******, 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин Б.*******ь, 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Б.******* нарыг эх Э.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан
3.1. Нэхэмжлэгч Б.******* хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хүү Б.*******, охин Б.*******ь, Б.******* нарыг хариуцагч Э.*******гийн асрамжид үлдээж, талууд долоо хоногоор ээлжлэн хүүхдүүдийг сургууль, дугуйланд хүргэж өгөх зэрэг тухайн долоо хоногийн өдөр тутмын үүргийг гүйцэтгэх,
3.2. Хариуцагч Э.******* хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, улсын дугаартай маркийн тээврийн хэрэгсэл, төгрөгийн үнэ бүхий орон сууцны ипотекийн зээлийн гэрээний дагуу төлсөн 54,068,000 төгрөг гаргуулах, үнэлсэн үнийн дүн болох 131,858,000 төгрөгөөс өөрт болон хүүхдэд оногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж,
3.3. Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Э.******* нар нь хүү Б.*******, охин Б.*******ь, Б.******* нарын боловсролын зардал /сургалтын төлбөр, хоол, унаа, сурагчийн дүрэмт хувцас/-ыг 50:50 хувиар хувааж төлөх,
3.4. Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Э.*******, хүү Б.*******, охин Б.*******ь, Б.******* нар дундаа хамтран өмчилж, хүү Б.*******ыг 18 нас хүрмэгч Д.******* өмчлөлөөс үл маргах журмаар хасагдах, Д.******* нь уг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлснээр ногдох хэсгээс авахгүй, ногдох хэсэгтэй холбоотой ямар нэгэн маргаан гаргахгүй байхаар харилцан тохиролцсоныг баталсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1. 57.1, 60.1, 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 805,650 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,112,550 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Солонгод даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ