Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/1161

 

 

 

 

 

 

    2024           10            17                                        2024/ДШМ/1161

 

С.Сд  холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

хохирогч Э.Хын өмгөөлөгч Г.Б,

шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч М.А, С.Э,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/143 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч М.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн С.Сд холбогдох эрүүгийн 2307000000297 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн  С.С, 1986 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Барилгын хөгжлийн төв Барилга, байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн зүүн бүсийн ахлах мэргэжилтэн, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ....................../;

Шүүгдэгч С.С нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо “Тэрэлж Ресорт Ворлд” гэх нэртэй амралтын газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьд үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн Э.Хын нүүрэн тус газар цохиж, түүний биед зүүн дээд, доод зовхинд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Налайх дүүргийн прокурорын газраас: С.Сгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С.Сг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нь хохирогчид 563,518 төгрөгийг нөхөн төлсөн, урьд цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчид холбогдуулан гаргасан 5.400 доллар буюу 18,252,000 төгрөг, онгоцны тийзийн 2,383,800 төгрөгийн нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх намайг өөрийгөө өмгөөлүүлэх эрхээр минь хангаагүй шүүх хуралдаан явуулж, ялласанд гомдолтой байна. Учир нь С.С миний бие 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралд өмнөх өмгөөлөгчөөсөө татгалзаж, шинээр өмгөөлөгч авах хүсэлтэй оролцсон боловч миний өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцах, хэргийн нөхцөл байдлын талаар ойлгож мэдэх боломж олголгүйгээр хуралдсан бөгөөд намайг өмгөөлөгч авах, өөрөө өмгөөлөгчөө сонгох, шүүхэд эрх тэгш мэтгэлцэх эрхээр хангаагүй явдалд туйлын гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх хэргийг үнэн бодитой шийдээгүй бөгөөд би Э.Хтай харилцан зодолдож хэн алинд нь гэмтэл учирсан байхад зөвхөн намайг буруутган яллаж байгаа нь шударга бус гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж, шийдвэрийг хүчингүй болгон миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Сгийн өмгөөлөгч М.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээр ёс төдий хангаж, хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн. Яллагдагч Э.Х нь С.Сг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үнэн зөв шийдвэрлэж хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй. Анхан шатны шүүх нь шүүгдэгч С.Сгийн өмгөөлөгч сонгон авах, өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль эрх зүйн туслалцааг хуульд зааснаар авах, шүүх хуралдаанд өмгөөлөгчийн туслалцааг бүрэн дүүрэн авах эрхийг ноцтой зөрчиж ёс төдий хангасанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь сонгон авсан өмгөөлөгч М.Атэй 2024 оны 08 дугаар сарын 06-ны өглөө эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, шинээр өмгөөлөгчөөр оролцож байгаа тул хэргийн материалттай танилцахыг хүсэж шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангахаас татгалзаж 1 цаг 30 минутын дотор танилцахыг даалгаж түр завсарлуулан хуралдааныг үргэлжлүүлсэн нь хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж бүхий л талын туслалцааг үзүүлэх эрхийг хязгаарласан. Тухайн хэрэг нь хэдийгээр хөнгөн гэмт хэрэг боловч хэргийн оролцогч нар маргаантай, хэрэг нь ээдрээ төвөгтэй, гэм буруутайд тооцогдох этгээд Э.Хд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, өмнө нь яллагдагчаар татах үндэслэл бүхий нотолгоо, нотлох баримт Э.Хттай бүрдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан байв. Гэтэл нэмэлт нотлох баримт гараагүй байхад түүнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, миний үйлчлүүлэгч С.Сг зодуулсан, хөнгөн гэмтэл учирсан, эрх ашиг сонирхлыг хамгаалах, төрийн нэрийн өмнөөс хохирсон байдлыг тогтоох, чиг үүргээ умартан, нөлөөнд автан, хууль бус шийдвэр гаргаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь гэм буруутай этгээд Э.Хыг ял завшихад хүргэсэн үндэслэлгүй шийдвэр байгааг шүүх үнэн зөв хянан шийдвэрлэж чадсангүй. Анхан шатны шүүх нь Э.Хын С.Сг зодсон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг үндэслэлгүй байна гэж үзэн нэмэлт ажиллагаа хийлгэхээр яллах дүгнэлтийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаахаар 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүгчийн захирамж гаргаж, үнэн зөв дүгнэлт хийж шийдвэрлэж байсан. Гэтэл анхан шатны шүүх 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүхийн шийдвэрийнхээ үндэслэлд: Шүүгдэгч С.С мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрт учирсан эрүүл мэндийн хохирлыг Э.Хын зүгээс учруулсан талаар зааж мэдүүлсэнийг шүүх хянан үзээд хохирогч Э.Хын мэдүүлэг Э.Дамбадаваа, Ч.Чинзолбоо, Э.Мөнхсүх, Я.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлэгтэй тохирч байх ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн эрүүл мэндэд хохирогчийн зүгээс учруулсан холбоотой үйл баримт тогтоогдоогүй учраас шүүгдэгчийн дээрх мэдүүлэгт үндэслэн хохирогч Э.Хд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлгүй гэж үзлээ гэж дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдлыг үнэн зөв тогтоогоогүй, хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх үндсэн хуулийн заалт, гэмт хэрэг үйлдсэн хүн бүр Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх шударга ёсны зарчмыг мөн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хуульд нийцсэн шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр нь бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлээр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/143 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. С.С нь Э.Хд зодуулсан гэдгээ заан нэрлэж мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн байдлыг Э.Хттай нотолсоор байсан мэдүүлгийн эх сурвалжийг батлах, нотлох, ул мөр, нотолгоо, хэрэгт байсаар атал хэргийг эзэн холбогдогчгүй болгож хохироосонд маш их гомдолтой байна. …” гэв.

Шүүгдэгч С.Сгийн өмгөөлөгч С.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийн нөхцөл байдал, нотлох баримтууд эргэлзээтэй, хэргийг шүүхээр шийдвэрлэхэд Э.Хттай нотлох баримт цуглараагүй нөхцөл байдалтай байсан. Тухайн үед шүүгдэгч С.С өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцож, өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хэлэлцэж, 1 цаг 30 минутын хугацаанд өмгөөлөгч авч, оролцуулах байдлаар шүүх хуралдааныг хойшлуулсан нь Э.Хтгүй, шүүгдэгч өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээр бүрэн хангаагүй гэж үзэж байна. Өмгөөллийн үйл ажиллагаа гэдэг нь шууд ирээд хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдаанд оролцдог асуудал биш юм. 1 цаг 30 минутын хугацаанд хэргийн материалтай бүрэн танилцаж, үйлчлүүлэгчээ ойлгож, хүсэл зоригийг нь шүүхэд бүрэн дүүрэн илэрхийлэх боломжгүй. Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль тогтоомж, Хүний эрхийн конвенцуудад зааснаар хүн өмгөөлүүлэх, шударга шүүхээр шүүлгэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй. Гэтэл шүүх энэ эрхээр нь хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Э.Хын өмгөөлөгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч шүүгдэгч С.Стай харилцан зодолдоогүй бөгөөд түүний биед гэмтэл учруулаагүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож, прокуророос Э.Хд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ шийдвэртэй холбоотойгоор шүүгдэгч С.Сгийн өмгөөлөгч шат шатанд нь прокурорт гомдол гаргаж байсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж хуульд нийцүүлэн дүгнэлт хийсэн. Шүүгдэгч өөрт олгосон эрхийн хүрээнд Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан. Хуульд заасан эрхийг нь хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байсан. Шүүгдэгч С.С хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас өмгөөлөгчтэй оролцож байгаад 08 дугаар сарын 06-ны өдөр өмгөөлөгчөө солих асуудал яригдсан. Шүүгдэгч С.С шүүхэд хүндэтгэлгүй хандаж, шүүх хуралдаанд 2 удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. 12 дугаар сарын 01, 08 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар хүрэлцэн ирээгүй. Прокуророос таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчлөхгүйгээр шүүх хуралдааныг хойшлуулах санал гаргаж, 5 хоногийн хугацаа олгож, дараагийн шүүх хуралдаанд өөр өмгөөлөгч авах асуудал яригдсан. Шүүхээс өмгөөлүүлэх эрхийг нь хангаж өмгөөлөгчтэй оролцуулж, өмгөөлөгч нь 12 цаг 30 минут хүртэл хэргийн материалтай танилцаж шүүх хуралдаанд оролцсон. Хохирогч Э.Хыг буруутай, харилцан зодолдсон гэдэг боловч энэ нь бусад гэрчүүдийн мэдүүлгээр няцаагдсан. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан тул шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч М.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ....” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч С.С нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороо “Тэрэлж Ресорт Ворлд” гэх нэртэй амралтын газар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ урьд үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн Э.Хын нүүрэн тус газар цохиж, түүний биед зүүн дээд, доод зовхинд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Э.Хын “...Ахлах инженер С.С гэнэт гарч ирээд тэнд байсан дарга, ажилтангүй бүх хүмүүс рүү агсам тавиад би өнөө орой та нарыг ална цус үзмээр байна гэж хүн болгон руу үсчиж байсан. Уг явдлаас 10 минутын дараа С.С нь гэнэт гарч ирээд дахин агсам тавиад миний нүд рүү харааны шилтэй минь хамт хавсарч цохисон би тухайн үедээ шууд нүдээ дараад унаад өгсөн. Гэмтэл согогийн төвд үзүүлсэн миний нүд язралттай оёдол тавиулбал том сорви үүсэх магадлалтай тийм учир өөрөөр нь эдгээвэл сайн гэсэн гэж хэлсэн. ...” /хх 5-6/,

гэрч А.Д-ийн “...С.С нь халамцуу ирээд хэн нэг рүү биш зүгээр цус үзмээр байна гээд агсрах маягтай байж байсан. С.С нь Э.Х руу салаавчаа гаргаад нүүрэн дээр нь гараа наасан чинь хоорондоо барьцалдаж аваад ноцолдоод эхэлсэн. Тэгээд салгасан С.С Э.Хыг түлхээд газар унагасан. Тэгээд маргаан намжаад байж байтал дахин ирээд Э.Хыг зогсож байхад С.С шууд ирээд зүүн нүд рүү нэг удаа цохиод Э.Х нүдний шилтэй байсан болохоор нүдийг нь хавсарч цохиод цус гараад Э.Х хот руу эмнэлэг рүү явуулсан ...” /хх 14,16/,

гэрч Д.Ч-ийн “...С.С нь би өнөөдөр цус үзмээр байна, хүмүүсийн жижигхэн зүрхийг сугалж байж миний санаа амарна гэх мэтээр элдэв зүйл яриад байсан. Э.Х чи одоо боль явж амар гэхэд Э.Х руу салаавчаа гаргаад нүүрэн дээр нь тоншсон чинь Э.Х С.С нар хоорондоо барилцаж авсан. Тэгээд би Э.Хтай тамхи татаад тайвшруулаад зогсож байтал шууд ирээд үгийн зөрүүгүй шууд Э.Хын зүүн нүд рүү нь цохиод Э.Хын нүдний доод хэсэгт сэтрээд цус гараад эхэлсэн тэгээд эмнэлэг явсан ...” /хх 18/,

гэрч Э.М-йн “...Зүүн хойд талаас С.С ирээд цус үзье, цус үзмээр байна гээд үглээд ирсэн. Тэгээд Э.Хыг шууд гараа атгаж байгаад нэг удаа цохиод Э.Хын шил бутраад унасан Э.Х нь С.Сг цохиж байхад нь хариу үйлдэл үзүүлээгүй. С.С миний мэдэхээр тухай үед цохиулж зодуулсан хувцас хунар нь урагдсан зүйл харагдаагүй” /хх 20-21/,

гэрч Я.Мийн “...Би хувийн машинтайгаа сүүлд очсон С.С хүмүүс рүү агсраад цус үзье гээд байсан үед нь Э.Х хажуугаар явж байхдаа С.Сд шаардлага тавихад болихгүй байсан С.С нь Э.Х руу салаавч гаргаж дух руу нь наагаад түлхсэн С.С гараа атгаж байгаад духан дундуур нь цохиод авсан. Тэгээд хүмүүс С.Сг салгаж аваад гарсан. Намайг гарахад С.С Э.Хаас хол газарт цээжээ нүцгэлчихсэн цусаа үзье гээд агсраад байж байсан. ...тэгээд гадаа байхад Э.Х даргын шил рүү нь С.С цохичихлоо гэж сонсогдсон. Ер нь тэр өдөржингөө л жүжиг тавьж, хавь ойрын хүмүүсийг өдөж хоргоосон. Сүүлд харахад С.С цохиж зодуулсан цус нөж болсон юм харагдаагүй. ...” /хх 23-24/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 341 дугаар “...Э.Хын биед зүүн дээд, доод зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо. Тус бүр ирмэгтэй зүйлийн нэг удаагийн зүсэгдэх үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх 26-27/,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн НД-23-171 дугаар Э.Хын “...нүдний шил 48,000 төгрөг...” /хх 52-53/ гэсэн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Прокуророос шүүгдэгч С.Сгийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч С.Сг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч М.А нараас “... анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, өмгөөлөгчийг хэргийн материалтай бүрэн танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгдэгч С.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн Э.Хын нүүрэн тус газар цохиж, түүний биед зүүн дээд, доод зовхинд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тухайн үйл явдал болох үед байсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүмүүс болох гэрч нарын мэдүүлэг, Э.Хын биед хийсэн шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар Э.Хттай нотлогдон тогтоогдож байна.

Анхан шатны шүүх дээрх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.Сг гэм буруутайд тооцож, ял оногдуулсныг давж заалдах шатны шүүхээс өөрчлөх, буруутгах, түүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 Түүнчлэн шүүгдэгч С.Сгийн мэдүүлгийн эх сурвалжийг тогтоохоор хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж үзэхэд, хохирогч Э.Х нь шүүгдэгч С.Сгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх баримтгүй, давж заалдах гомдлын үндэслэл нотлогдохгүй байгаа тул энэ талаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Сд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зүйлгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.С нь өөрийн сонгон авсан өмгөөлөгчтэйгээ анхан шатны шүүх хуралдаанд оролцсон, Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэсэн байх ба өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцсан, шүүх танилцах боломжоор хангасан гэж үзэхээр байна.

Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/143 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч М.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/143 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч М.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

 

                                              ШҮҮГЧ                                       Н.БАТСАЙХАН

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ