2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/00403

 






 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух, Боржигон овогтой *******ын ******* /РД:*******/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,, тоотод оршин байрлах, "" ХХК /рд:/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 66,560,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Боржигон овогтой *******ын ******* би " ХХК-тай 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Орон сууц захиалан бариулах дугаартай гэрээ байгуулсан юм. Энэ гэрээгээр захиалагч Н.******* би Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд бүтээн байгуулах "" орон сууцны хотхонд " В блок 4 давхарт 402 тоот бүхий 41.6 мкв 2 өрөө орон сууцыг захиалж орон сууцны нийт төлбөр болох 66,560,000 төгрөгийг "" ХХК-д бүрэн төлсөн билээ. Орон сууц захиалан бариулах гэрээний 2 дугаар зүйлд ...Захиалсан орон сууцыг бүтээн байгуулах ерөнхий хугацаа 2024 оны 1 дүгээр улирал дуустал байна, тус хугацаа нь хүлээлгийн 180 хоног хүртлэх хугацаагаар хойшлогдож болно гэж заасан юм. Гэтэл "" ХХК-нь одоог хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй, орон сууцыг бүтээн байгуулаагүй байгаа тул захиалагч Н.******* би Орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж байгаагаа "ХХК -д мэдэгдэж орон сууцны төлбөрт төлсөн 66,560,000 төгрөгөө буцаан авах тухай мэдэгдлийг тус компанид өгсөн юм. ""ХХК-нь Н.Тэгш -Ариун миний мэдэгдлийг хүлээн авч 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Гэрээг цуцалсан акт үйлдэж гэрээг цуцалсан юм. "" ХХК-нь орон сууцны төлбөрт өгсөн миний мөнгийг тус орон сууцыг гуравдагч этгээдэд худалдан борлуулсны дараа өгнө. гэж иргэн миний эрх ашгийг хохироож байгаа тул энэ нэхэмжлэлийг гаргаж байна. "" ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, барилгын ажил нь эхлээд удалгүй зогссон, олон иргэдийн итгэлийг алдаж байгаа. Одоо баригдаагүй байгаа орон сууцыг тус компани нь гуравдагч этгээдэд хэзээ, хэдэн жилийн дараа худалдаж миний мөнгийг өгөх нь тодорхойгүй. Иргэн би хэдэн жил орон гэргүй явах нь тодорхойгүй болж хохирч байна. Би байгуулсан гэрээнийхээ үүргээ сайн биелүүлдэг өөр нэг компанид хэрвээ орон сууц захиалсан байсан бол одоо би орон сууцтай болсон байх байсан билээ. Иргэн би өөрийн амьдран сууж байсан " ХХК-д өгч орон сууц захиалсан боловч тус компани нь барилгаа бариагүй орон байраа худалдаад мөнгийг нь байдлаас болж одоо би орон гэргүй болж хохирч явж байна. Иймд ""-ХХК-ний үүргээ биелүүлээгүй байдлаас шалтгаалан иргэн Н.******* би 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээнээс татгалзаж байгаа тул миний төлсөн 66,560,000 төгрөгийг ХХК-иас гаргуулж надад олгуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

ХХК нь Н.*******ы нэхэмжилсэн 66,560,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 66,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч ХХК нь нэхэмжлэгч Н.*******ы нэхэмжилсэн 66,560,000 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иймд нэхэмжлэгч Н.*******ы нэхэмжилсэн гэрээний үүрэгт 66,560,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэстэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.*******ы нэхэмжилсэн гэрээний үүрэгт 66,560,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 490,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 245,375 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 245,375 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч ХХК нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ