2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/00404

 






 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, Тайж овогтой *******гийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,, тоотод оршин байрлах, "" ХХК /рд:/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 104,154,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дугаар Зээлээр Худалдах, худалдан авах гэрээ", 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн "Авто зогсоол худалдах, худалдан авах гэрээ"-ний үүрэгт төлсөн 104,154,400 төгрөгийг " ХХК-иас гаргуулж Ж.*******д олгуулах тухай. Үндэслэл нь Ж.******* нь 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр дугаар "Зээлээр Худалдах, худалдан авах гэрээ-г " ХХК-тай байгуулан *******, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй "" орон сууцны хотхоны Б блокын 1006 тоот, 76.9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан авахаар, мөн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр "Авто зогсоол худалдах, худалдан авах" гэрээ байгуулан "" хотхоны Б блок байрны зоорины давхрын 18м.кв, 2 дугаар зогсоолыг худалдан авахаар болсон. Орон сууцны 1м.кв үнэ нь 2,400,000 төгрөг байсан бөгөөд нийт 184,560,000 төгрөг болж, гэрээний дагуу урьдчилгаа 50 хувь болох 92,280,000 төгрөгт арлын дугаартай Toyota HILUX автомашиныг 56,000,000 төгрөгөөр тооцон "" ХХК-д шилжүүлэн өгч 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 36,280,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, нийт байрны төлбөрт 96,280,000 төгрөгийг "" ХХК-ийн Хаан банкны тоот харилцах дансанд шилжүүлэн төлсөн. "Авто зогсоол худалдах, худалдан авах" гэрээгээр авто зогсоолыг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа төлбөрт 10,000,000 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн бөгөөд байр, зогсоолын төлбөрт нийт 106,280,000 төгрөг төлсөн. Тодорхой шалтгааны улмаас Орон сууц, Авто зогсоолыг худалдан авах боломжгүй болсон учир "Зээлээр Худалдах, худалдан авах гэрээ, Авто зогсоол худалдах, худалдан авах" гэрээг цуцлах хүсэлт гаргаж "" ХХК хүлээн зөвшөөрч "Гэрээ цуцалсан акт"-ыг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үйлдэн "Зээлээр Худалдах, худалдан авах гэрээ-ний 8 дугаар зүйлийн 8.8 дахь хэсэгт заасны дагуу гэрээний үүрэгт төлсөн 106,280,000 төгрөгөөс 2 хувийг суутгуулан 104,154,400 төгрөгийг буцаан авахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэлх өгөөгүй байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт "...Хууль буюу гэрээнд заасны дагуу байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцаан өгөх татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет аль нэг тал нь гэрээнээс үүрэгтэй гэж заасны дагуу "" ХХК-иас 104,154,400 төгрөгийг гаргуулж Ж.*******д олгуулж өгнө үү.

Жич: Зээлээр худалдах худалдан авах гэрээ, түүний хавсралт, Авто зогсоол худалдах, худалдан авах гэрээ, түүний хавсралт зэргийг гэрээ цуцлах үед "" ХХК буцаан авсан учир хуулбар хувийг хавсаргав гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

ХХК нь Ж.*******гийн нэхэмжилсэн 104,154,400 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 104,154,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч ХХК нь нэхэмжлэгч Ж.*******гийн нэхэмжилсэн 104,154,400 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иймд нэхэмжлэгч Ж.*******гийн нэхэмжилсэн гэрээний үүрэгт 104,154,400 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэстэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.*******гийн нэхэмжилсэн гэрээний үүрэгт 104,154,400 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 678,722 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 339,361 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 339,361 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч ХХК нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ