2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 191/ШШ2025/00426

 

 







 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******, Хасбанкны Төв Албаны байр, өөрийн байранд оршин байрлах, ******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух, Чонод овогт ын /РД:/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 23,784,453 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

ын нь 2024 оны 7 дугаар сарын 22-ны өдөр тус банктай дугаартай зээлийн гэрээ байгуулж, 23,700,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20,4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 790,000 төгрөг, зээлийн хүү 709,667.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,504.97 төгрөг төлсөн. ын нь зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног нь 54, зээлийн үлдэгдэл 22,910,000 төгрөг, хүү 867,212 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,241 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 23,784,453 төгрөг байна. Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 23,784,453 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Х. нь нэхэмжлэлийн шаардлага 23,784,453 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны******* дугаар сарын 15-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 6,492,226.5 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 6,492,226.5 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ХК-д төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагчаас гаргасан төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Х.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,784,453 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х. нь нэхэмжлэлийн шаардлага 23,784,453 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны******* дугаар сарын 15-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 6,492,226.5 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 6,492,226.5 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Х. нь нэхэмжлэлийн шаардлага 23,784,453 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны******* дугаар сарын 15-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 1,080,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 6,492,226.5 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 6,492,226.5 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 276,873 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 138,436.5 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 138,436.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ