2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/00475

 

 







 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, өөрийн байранд оршин байрлах,******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******, тоотод оршин суух, Удвал овогт ийн /ИБД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 37,461,746.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Б. нь ХасБанктай 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дугаартай Зээлийн гэрээ байгуулан 41,000,438.36 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар, онлайн зээлийг цахим хэлбэрээр авсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1."...Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т "...Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ" гэж тус тус заасны дагуу зээлдэгчид цахимаар зээл олгосон. Банк нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зээлдэгч Б.ын Хасбанк дахь тоот дансанд 12,600,000 төгрөгийг шилжүүлж, өмнө авсан тоот цалингийн зээлийн үлдэгдэл 28,400,438.36 төгрөгийн төлбөрийг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 7,947,233.03 төгрөг, зээлийн хүүнд 3,448,486.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 30,347.31 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг удаа дараа хоцрогдуулж төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 180 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон дугаартай зээлийн гэрээний холбогдох заалтын дагуу гэрээг цуцалж төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 33,053,205.33 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаарх хүү 4,284,350.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 124,191.10 төгрөг, нийт 37,461,746.72 төгрөгийг хариуцагч ийн аас гаргуулж өгнө үү. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс ИХШХШТХ-ийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт заасны дагуу Б.ын арилжааны банкууд дахь харилцах болон хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох захирамж гаргаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Б. нь нэхэмжлэлийн шаардлага 37,461,746.72 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр өдөр 1,950,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2,098,120.72 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Хас банк ХК-д төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагчаас гаргасан төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хас банк ХК нь хариуцагч Б.ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,461,746.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 37,461,746.72 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр өдөр 1,950,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2,098,120.72 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Хас банк ХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 37,461,746.72 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 20-ны өдөр өдөр 1,950,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,950,000 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2,098,120.72 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Хас банк ХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,258.73 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 172,629.365 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 172,629.365 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ