Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 137/ШШ2025/00346

 

 

 

                                   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                              хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.О-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 6,364,054.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .... хот .... дүүрэг ...-р хороо, ... тоот байранд байрлах Х ХХК /ХХД:.... РД: ..., утас: .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л.О нь 2023 оны  08 дугаар сарын 14-ний ... тоот санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээ байгуулан 3,986,400 төгрөгийн зээлийг нэг сарын 2.98 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Л.О нь санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 2025 оны 05 дугаар сарын  27 нь өдрийн байдлаар  611 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрийн төлөлт хийхгүй зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн зөрчлийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч Л.О нь байгуулсан санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний 6.1-т заасны дагуу мөн тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 зүйлийг тус тус үндэслэн 6,364,054.30 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ... аймгийн ... сумын ... тоотод оршин суух, Ж овогт Л-н О /РД: ..., утас: .../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Л.О миний бие Х ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа Х ХХК -аас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 6,364,054.30 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х ХХКК хариуцагч Л.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт  6,364,054.30 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.О нь зээлийн гэрээний үүрэгт 6,364,054.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг

 

хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.О-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 6,364,054.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.О нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,775.төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 58,387.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 58,387.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч Л.О  нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                   Э.Б