2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/00580

 






 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* давхарын зүүн жигүүрт оршин байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******2 дугаар хороо,*******, тоотод оршин суух, Боржгон овогт гийн /РД:/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 29,577,990 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

"Сайпрусс капитал ББСБ" ХХК нь Б.тай 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр дугаартай Зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийг сарын*******,0 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр БГ0120204 дугаартай "Фидуцийн гэрээ байгуулан 8049УАР улсын дугаартай арлын дугаартай, цагаан өнгийн, Northbenz.ND4257 маркийн зүтгүүр болон 8049АЧ улсын дугаартай, арлын дугаартай, цагаан өнгийн, FLQG маркийн чиргүүлийг тус тус барьцаалсан билээ. Гэвч уг барьцаа хөрөнгүүдийг цаашид ашиглах боломжгүй болж, тээврийн хэрэгслийн сэлбэгүүдийг салган зарж борлуулсан байна. Мөн Зээлдэгч Б. нь Дорнод аймаг, Хэрлэн 7 дугаар баг,*******7 дугаар байр, 06 тоотод оршин суудаггүй болох нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Дорнод аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн дүгээр захирамжаар тогтоогдсон. Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гарган 2024 оны 4 дүгээр сарын 10-ний өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар шийдвэрийн дагуу эрэн сурвалжлан Дорнод аймгийн цэргийн гавьяат одонт цагдаагийн газрын*******9/3-57 тоот албан бичгээр Улаанбаатар хот, *******,*******2 дугаар хороо, Гарден ресидэнт 2е-11 давхар, тоот хаягт оршин суугаа болох нь тогтоогдсон. Нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 439,175.00 төгрөг, үндсэн зээлийн хүүд*******,387,697.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 63,127.04 төгрөг, нийт*******,890,000.00 төгрөг төлсөн бөгөөд Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дууссан боловч зээлдэгч Б. нь зээлийн төлбөрөө төлж барагдуулаагүй байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг болон Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Хариуцагч Б.аас талуудын хооронд байгуулагдсан дугаартай "Зээлийн гэрээ-ний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 14,560,825.00 төгрөг, үндсэн зээлийн хүүд 12,817,077.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,200,088.24 төгрөг буюу нийт 29,577,990.88 төгрөгийг, мөн улсын тэмдэгтийн хураамжийн хамт нэхэмжилж байгаа тул хариуцагч Б.аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Нэхэмжлэгч "Сайпрусс капитал ББСБ" ХХК нь иргэн гийн т холбогдуулан 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан билээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа тул иргэн гийн аас 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн хүү 2,082,397.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 416,479.44 төгрөг, нийт 2,498,876.64 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Иймд хариуцагч Б.аас нийт зээлийн гэрээний үүрэгт*******2,076,867.52 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие "Сайпрусс капитал ББСБ" ХХК-ийн нэхэмжилсэн 32,076,867.52 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч "Сайпрусс капитал ББСБ" ХХК нь хариуцагч Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32,076,867.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б. нь нэхэмжлэгч "Сайпрусс капитал ББСБ" ХХК-ийн нэхэмжилсэн 32,076,867.52 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иймд нэхэмжлэгч "Сайпрусс капитал ББСБ" ХХК-ийн нэхэмжилсэн 32,076,867.52 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Б.ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэстэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч "Сайпрусс капитал ББСБ" ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 32,076,867.52 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Б.ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн*******60,772 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 180,386 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 180,386 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б. нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ