| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/10186/И |
| Дугаар | 191/ШШ2025/00631 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/00631
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, өөрийн байранд оршин байрлах, ******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, тоотод оршин суух, Тайж овогт гийн /РД:/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 13,822,471 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
гийн нь 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тус банктай дугаартай зээлийн гэрээ байгуулж 14,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 21,6 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээл 933,333.32 төгрөг, зээлийн хүү 480,518.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20.52 төгрөг төлсөн. гийн нь дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 64, зээлийн үлдэгдэл 13,066,666 төгрөг, хүү 749,896 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,909 төгрөг, төлбөрийн нийт үлдэгдэл 13,822,471 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлага 13,822,471 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 822,471 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ХК-д төлөх хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Д.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,822,471 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлага 13,822,471 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 822,471 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлага 13,822,471 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,300,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 822,471 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,064 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 113,532 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 113,532 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ