2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 191/шш2025/07016

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 08 26 191/ШШ2025/07016

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* овогт ******* ******* /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилласан жил тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ... Миний бие  1989 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ногоочноор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн чинь 1989 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байна. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, ажлаас чөлөөлсөн шийдвэр бичигдсэн байна. Иймд намайг 1989 оны 01 дүгээр сараас 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ногоочноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү. гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар,  тодорхойлолт, 1989 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 29 дугаар Ажилд томилох ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар,  даргын 1988 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 133 дугаар  төгсөгчдийг ажилд томилох тухай тушаалын хуулбар, даргын 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 193 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,  газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн албан тоот,  тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн албан тооот, даргын 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 193 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, Ц.******* иргэний үнэмлэхийн хуулбар, Ц.******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Т.******* тодорхойлолт, Т.******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

3. Шүүх  газар болон  газраас ******* овогт ******* ******* /РД:/-ын  ногоочноор ажилд орсон, гарсан тушаал, 1989 оны 01 дүгээр сараас 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан байдалтай холбоотой бүхий л баримт, лавлагааг,  тасгаас ******* овогт ******* ******* /РД:/-ын  ногоочноор ажилд орсон, гарсан тушаал, 1989 оны 01 дүгээр сараас 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан байдалтай холбоотой бүхий л баримт, лавлагааг,  газраас ******* овогт ******* ******* /РД:/-ын төрсний лавлагаа, ХААТР-1 маягт, ХААТР-7 маягт, төрөл садны лавлагааг тус тус нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.*******ыг 1989 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл  Ногоочин-оор ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: ... Миний бие Т 1989 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ногоочноор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэсэн чинь 1989 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байна. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, ажлаас чөлөөлсөн шийдвэр бичигдсэн байна. Иймд намайг 1989 оны 01 дүгээр сараас 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл  ногоочноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохыг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба нэхэмжлэгч Д.******* нь улсад ажилласан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасантай нийцсэн байна.

 

5. Нэхэмжлэгч Д.******* нь улсад ажилласан байдлаа тогтоолгох зорилгыг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ач холбогдолтой гэж тайлбарлаж байх бөгөөд ажилласан байдлаа батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэргийн бусад баримтаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Д.*******ын хүсэлтийг шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

6. Нэхэмжлэгч Д.******* нь 1989 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл  Ногоочин-оор ажиллаж байсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

 

7.  даргын 1989 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 29 дугаар Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаал, /хх-5/

 

8.  даргын 1988 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 133 дугаар  төгсөгчдийг ажилд томилох тухай тушаал, /хх-6/

 

9.  даргын 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 193 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал /хх-8/

 

10. Гэрч Ц.******* Би 1983 онд туслах тракторчингоор ажилд орсон. Намайг ажиллаж байх хугацаанд буюу 1988 он хавьцаа Д.*******  ажилд орж ирсэн. Энэ албан тушаал дээрээ 2 жил ажиллаж байгаад ногооны салаанд ногоочноор ажилд орсон. Би 2000 он хүртэл ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Харин Д.*******ыг хэдэн он хүртэл ажиллаж байсан талаар сайн санахгүй байна гэх мэдүүлэг,

 

11. Гэрч Т.******* Би 1982-1989 он хүртэл  саальчнаар ажилласан. Намайг ажиллаж байх хугацаанд Д.******* нь 1988 онд засварчнаар орж ирээд 1992 он хүртэл ажилласан. Засварчин хийхээсээ өмнө ногоочноор ажиллаж байсан гэх мэдүүлэг,

 

12. Гэрч Н.******* Би 1988 онд  мэргэжлийн сургуулийг төгсөөд  хуваарилагдаж очсон. Тэнд очоод Хөдөө аж ахуйн техникийн нэгдсэн парк руу засварчнаар ажилласан. Д.******* нь техник мэргэжлийн сургуулийг мөн 1988 онд төгсөж ирээд засварчнаар ажилд орсон. Би 1988 оны 10 дугаар сард цэрэгт яваад 1990 онд халагдаж ирэхэд сангийн аж ахуй тараад 4 компани болж хуваагдсан байсан. Тэр үед Д.******* ХК-д ногоочноор ажилд орсон гэх мэдүүлэг,

 

13. Гэрлэснийг бүртгэх 0023 дугаартай анкет дахь ******* ******* Ногоочноор ажилладаг гэх тэмдэглэл, /хх-47/

 

14. Төрснийг бүртгэх 0061 дугаартай анкет дахь ******* *******  ногоочин гэх тэмдэглэл, /хх-48/

 

15. Төрснийг бүртгэх 0083 дугаартай анкет дахь ******* *******  ногоочин гэх тэмдэглэл, /хх-51/

 

16. Төв аймгийн Архивын хэлтсийн 2025.06.27-ны өдрийн 353 дугаартай Д.*******ын цалингийн лавлагаа,

 

17. Д.*******ын 259747 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр дэх 1988.07.18-ны өдөр  төгсөж ирсэн тул  засварчнаар томилов, 1989.01.15-ны өдөр Орон тооны цомхотголд орсон тул засварчнаас чөлөөлж ногоочноор томилов, 1994.12.25-ны өдөр Өөрийнх нь хүсэлтийг үндэслэн ногоочны үүрэгт ажлаас чөлөөлөв гэсэн тэмдэглэл /хх-10/-ээр тус тус тогтоогдож байна.

 

18. Иймд шүүх хэргийн баримт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон үйл баримтад үндэслэн Д.*******ыг 1989 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 

 

19. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД:/-ыг 1989 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл  Ногоочин-оор ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ