| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2025/00321/И |
| Дугаар | 191/ШШ2025/00901 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 191/ШШ2025/00901
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: *******,*******,*******,******* ХХК /рд:*******/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Харуул овогт *******ын ******* (рд:*******)-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ:
Иргэн Б.******* нь 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Вишнфанд ББСБ ХХК-ийн Улаанбаатар Баруун салбараас *******4 тоот зээлийн гэрээ байгуулан 500,000 төгрөгийн зээлийг хэрэглээний зориулалтаар 12 сарын хугацаатай сарын 3,4 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн графикт заасны дагуу зээлээ төлөхгүй байгаа. Зээлдэгч нь Б.******* нь үндсэн зээл 378,986.50 төгрөг, зээлийн хүү 15,621.22 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг, нийт 405,607.72 төгрөгийн төлбөртэй байна. Хариуцагч Б.******* нь ,,, тоот хаягт бүртгэлтэй ба иргэний үнэмлэхийн хуулбар болон оршин суугаа хаягийн тодорхойлолтоор баталгаажуулсан. Зээлдэгчийн бүртгэлтэй хаягаар нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ч энэ хаяг дээр бүртгэлгүй, оршин суудаггүй нь тогтоогдож шүүгчийн захирамж гарсан. Иймд хариуцагч Б.*******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ариунбилэг: Миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон тул хариуцагчийг эрэн сурвалжлах шүүх хуралдаан хүсэлт гаргагчийн эзгүйгээр хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Шүүх хэрэгт авагдсан баримтууд болох:
2.1 Хүсэлт гаргагчаас гаргасан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дүгээр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, нотариатын төлбөр төлсөн баримт, итгэмжлэл, Хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хуулбар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн дансны хуулга, зээл хаах лавлагаа
2.2 Шүүхийн журмаар бүрдүүлсэн мэдэгдэх хуудас, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дүгээр захирамжаар Төрийн мэдээлэл солилцооны хур системээс цахим хэлбэрээр лавлагаа мэдээлэл авах тухай журамд заасны дагуу Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас Харуул овогт *******ын ******* (рд:*******)-ын оршин суух хаягийн лавлагаа гарсныг хүргүүлсэн мэдэгдэх хуудас зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Вишнфанд ББСБ ХХК нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Хүсэлт гаргагч нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зээлийн гэрээний үүрэг гаргуулна гэж тодорхойлж байна.
3. Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн төлбөрийн хуваарь, болон бусад баримтаас үзэхэд Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нэхэмжлэгчийн тодорхойлсон Б.******* нь ,,, тоотод бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дүгээр Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дүгээр захирамжаар Төрийн мэдээлэл солилцооны хур системээс цахим хэлбэрээр лавлагаа мэдээлэл авах тухай журамд заасны дагуу Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас Б.*******ын оршин суух хаягийн лавлагаагаар ,,, тоотод бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь харьяалах хорооны Засаг даргын тодорхойлолт болон Монгол шуудангийн шууданчийн магадлагаа, шүүхийн мэдэгдэх хуудас, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасны дагуу хүсэлт гаргагч Вишнфанд ББСБ ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг олж тогтоохыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
6. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй байх тул хэргийг эзгүйд шийдвэрлэж өгөхийг хүсчээ.
6.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасны дагуу хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, түүний эзгүйд хэргийг хэлэлцүүлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Харуул овогт *******ын ******* (рд:*******)-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Харуул овогт *******ын *******ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ