| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Нямдэлгэр |
| Хэргийн индекс | 128/2025/0613/З/Н |
| Дугаар | 128/ШШ2026/0387 |
| Огноо | 2026-04-22 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2026/0387
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Г /РД:*******/
Б.И /РД:/
Г.Ч /РД:/
Г.Х /РД:/
Б.У /РД:/
Д.А /РД:
Г.А / РД:/
Ж.Ц / РД:/
О.Б /РД:/
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Хариуцагч: Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга
Хариуцагч: Нийслэлийн Ерөнхий архитектор
Гуравдагч этгээд: М ХК /РД:/
Маргааны төрөл: Газар эзэмших эрхийг хүчингүй болгосонтой холбоотой газрын маргаантай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Г.Чийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Ч, Т.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, Нийслэлийн Ерөнхий архитекторын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*******, Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад буюу 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Д.Гоос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1426, А/1430 дугаар, Г.Чээс Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1433 дугаар, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/1492 дугаар, Б.Иаас Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1428, А/1431 дугаар, Г.Хаас Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1435 дугаар, Б.Уээс Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1432, А/1434 дугаар, Д.Ааас Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1365 дугаар, О.Боос Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1367 дугаар, Г.Агээс Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1368 дугаар, Ж.Цээс Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1369 дугаар, Г.Хаас Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1366 дугаар захирамжуудын авто замын трасстай давхцалгүй хэсгийг хүчингүй болгуулах,
Д.Г, Г.Ч Б.И, Г.Х, Б.У, Д.А, О.Б, Г.А Ж.Ц нараас Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргад холбогдуулан Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2401020165 дугаартай Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгож, М ХК-нд Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар олгосон газрын хохиролд Д.Гид 19,705,000 төгрөг, Б.Ид 22,085,000 төгрөг, Б.Ут 20,930,000 төгрөг, Г.Чт 22,715,000 төгрөг, Г.Хт 23,030,000 төгрөг, Д.Ад 27,405,000 төгрөг, Г.Ад 23,275,000 төгрөг, Г.Хт 11,550,000 төгрөг, О.Бид 18,410,000 төгрөг, Ж.Цэд 9,835,000 төгрөгийг тус тус гаргуулах,
Нийслэлийн Ерөнхий архитекторт холбогдуулан Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/00-840 дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгож, М ХК-нд Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар олгосон газрын хохиролд Д.Гид 19,705,000 төгрөг, Б.Ид 22,085,000 төгрөг, Б.Ут 20,930,000 төгрөг, Г.Чт 22,715,000 төгрөг, Г.Хт 23,030,000 төгрөг, Д.Ад 27,405,000 төгрөг, Г.Ад 23,275,000 төгрөг, Г.Хт 11,550,000 төгрөг, О.Бид 18,410,000 төгрөг, Ж.Цэд 9,835,000 төгрөгийг тус тус гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тодорхойлсон.
1.1. Нэхэмжлэгч Д.Гоос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1426, А/1430 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл,
Г.Чээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1433, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/1430 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл,
Б.И*******аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1428, А/1431 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл,
Г.Хаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1435 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл,
Б.Уээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1432, А/1434 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл,
Д.А, Г.А, О.Б, Ж.Ц, Г.Х нараас Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга, Нийслэлийн ерөнхий архитекторт холбогдуулан Нийслэлийн Замын хөгжлийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2401020165 дугаар Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаврыг, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/00-840 дугаар Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаврыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг тус тус шүүх хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Д.Г, Г.Ч, Б.И, 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Г.Х нараас Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга, Нийслэлийн Ерөнхий архитекторт тус тус холбогдуулан Нийслэлийн Замын хөгжлийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2401020165 дугаар Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаврыг, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/00-840 дугаар Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаврыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШЗ2025/5668 дугаар, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШЗ2025/5407 дугаар, 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШЗ2025/5691 дугаар, 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШЗ2025/5465 дугаар захирамжаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга, Нийслэлийн Ерөнхий архитектор нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулсан.
Мөн Д.А, Г.А, О.Б, Ж.Ц, Г.Х нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1365, А/1366, А1367, А/1368, А/1369 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг тус тус хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШЗ2026/0282 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулсан.
1.3 Г.Чийн нэхэмжлэлтэй, Б.Иын нэхэмжлэлтэй, Г.Хын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга, Нийслэлийн Ерөнхий архитекторт холбогдох захиргааны хэргийг тус тус Д.Гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт тус шүүхийн шүүгчийн захирамжуудаар нэгтгэж шийдвэрлэсэн.
Д.А, Г.А, О.Б, Ж.Ц, Г.Х нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга, Нийслэлийн Ерөнхий архитекторт холбогдох захиргааны хэргийг Б.Уийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга, Нийслэлийн Ерөнхий архитекторт тус тус холбогдох захиргааны хэрэгт нэгтгэж шийдвэрлэсэн ба дахин Б.У, Д.А, Г.А, О.Б, Ж.Ц, Г.Х нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга, Нийслэлийн Ерөнхий архитекторт тус тус холбогдох захиргааны хэргийг Д.Г, Г.Ч, Б.И, Г.Х нарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт тус шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШЗ2025/7347 дугаар нэгтгэж шийдвэрлэсэн боловч буцаан тусгаарлаж, улмаар хэргийн үйл баримт адил үндэслэлээр 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШЗ2026/1429 дугаар шүүгчийн захирамжаар дахин нэгтгэж шийдвэрлэсэн.
1.4. 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Д.Г, Г.Ч, Б.И, Б.У, Д.А, Г.А, О.Б, Ж.Ц, Г.Хаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Д.Гоос Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1426, А/1430 дугаар, нэхэмжлэгч Г.Чээс Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1433 дугаар, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/1492 дугаар, Б.Иаас Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1428, А/1431 дугаар, Г.Хаас Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1435 дугаар, Б.Уээс Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1432, А/1434 дугаар, Д.Ааас Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1365 дугаар, О.Боос Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1367 дугаар, Г.Агээс Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1368 дугаар, Ж.Цээс Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1369 дугаар, Г.Хаас Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1366 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэвээр,
Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан 700 м.кв газраас Авто замын трасстай давхцалгүй хэсгийг хүсэлтэд дурдсан хэмжээгээр олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтэд заасан хэмжээ, байршилд газар эзэмших эрх олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж,
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга, Нийслэлийн Ерөнхий архитекторт тус тус холбогдуулан гаргасан Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2401020165 дугаартай Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Ерөнхий Архитекторт холбогдуулан Нийслэлийн Ерөнхий Архитекторын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/00-840 дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаврыг хууль бус байсан болохыг гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж,
Д.Г, Г.Ч Б.И, Г.Х, Б.У, Д.А, О.Б, Г.А Ж.Ц нараас, Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргад холбогдуулан Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2401020165 дугаартай Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгож, М ХК-нд Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар олгосон газрын хохиролд Д.Гид 19,705,000 төгрөг, Б.Ид 22,085,000 төгрөг, Б.Ут 20,930,000 төгрөг, Г.Чт 22,715,000 төгрөг, Г.Хт 23,030,000 төгрөг, Д.Ад 27,405,000 төгрөг, Г.Ад 23,275,000 төгрөг, Г.Хт 11,550,000 төгрөг, О.Бид 18,410,000 төгрөг, Ж.Цэд 9,835,000 төгрөгийг тус тус гаргуулах,
Нийслэлийн Ерөнхий архитекторт холбогдуулан Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/00-840 дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгож, М ХК-нд Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар олгосон газрын хохиролд Д.Гид 19,705,000 төгрөг, Б.Ид 22,085,000 төгрөг, Б.Ут 20,930,000 төгрөг, Г.Чт 22,715,000 төгрөг, Г.Хт 23,030,000 төгрөг, Д.Ад 27,405,000 төгрөг, Г.Ад 23,275,000 төгрөг, Г.Хт 11,550,000 төгрөг, О.Бид 18,410,000 төгрөг, Ж.Цэд 9,835,000 төгрөгийг тус тус гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснийг шүүх хүлээн авсан.
2. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Газрын албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлтийн дагуу захирамжийн хавсралтад заасан 71 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмших, ашиглах эрх олгосон байх ба хавсралтын 47, 48-д Д.Гид, 49, 50-д Г.Чт, 33, 34-д Б.Ид, 53, 54-д Б.Ут, 37, 38, 39-д Д.Ад, 35, 36-д Г.Ад, 40, 41-д Ж.Цэд, 42, 43-д О.Бид, 51, 52-д Г.Хт тус тус 700 м.кв газрыг 15 жилийн хугацаанд эзэмшүүлсэн.
Түүнчлэн Д.Гид нэгж талбарын 1781114075, 1781114076 дугаар, Г.Чт нэгж талбарын 1781113281, 1781113280, Б.Ид нэгж талбарын 1781114074, 1781114078, Г.Хт нэгж талбарын 1781113279, Б.Ут 1781114055, 1781114218, Д.А нэгж талбарын 178111372, 1781113273, 1781113274 О.Бид 1781114073, 1781114077, Г.Ад нэгж талбарын 1781113275, 1781113276, Ж.Цэд нэгж талбарын 1781114052, 1781114053, Г.Хт нэгж талбарын 1781113278, 1781113279 дугаар бүхий газруудыг тус тус олгож Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус бүрд олгосон байна.
2.1. Улмаар Д.Гийн 1781114076, 1781114075 нэгж талбарын дугаар бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1426, А/1430 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон маргаан бүхий захиргааны актыг гаргаж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01-05/8457, 01-05/8458 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Д.Гид, Г.Чийн 1781113280, 1781113281 нэгж талбарын дугаар бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн А/1433, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/1492 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон маргаан бүхий захиргааны актыг гаргаж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 01-05/8415, 2024 оны 12 дугаар сарын 18-ны 01-05/8674 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Г.Чт, Б.Иын 1781114074, 1781114078 нэгж талбарын дугаар бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1426, А/1430 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон маргаан бүхий захиргааны актыг гаргаж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 12 дугаар сарын 09-ний 01-05/8419, 01-05/8420 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Б.И*******д, Г.Хын 1781113279 нэгж талбарын дугаар бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн А/1435 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон маргаан бүхий захиргааны актыг гаргаж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 12 дугаар 09-ний өдрийн 01-05/8417 дугаар албан бичгээр Г.Хт, Б.Уийн 1781114218, 1781114055 нэгж талбарын дугаар бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1432, А/1434 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон маргаан бүхий захиргааны актыг гаргаж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 12 дугаар сарын 09-ний 01-05/8416, 01-05/8418 дугаар албан бичгээр тус тус мэдэгджээ.
Нэхэмжлэгч иргэдээс дээрх захирамжуудыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх журмаар Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гомдол гаргаж, тус зөвлөлөөс гомдлыг хянан шийдвэрлээд, Д.Гийн Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаар дүгнэлт, Г.Чулуунчимэгийн Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаар дүгнэлт, Б.Иын Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаар дүгнэлт, Г.Хын Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 24 дугаар дүгнэлт, Б.Уийн Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаар дүгнэлтээр Нийслэлийн Засаг даргын захирамжийг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
2.2 Өмнө нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэхэмжлэгч Д.А, О.Б, Г.А, Ж.Ц, Г.Х нарт тус тус амины орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлснийг Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/868 дугаар захирамжаар дээрх нэр бүхий иргэдийн нэгж талбарын дугаар бүхий газрын эзэмших эрхийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Д.А нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/868 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гарган маргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0115 дугаар шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/868 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийн нэхэмжлэгч Д.А, О.Б, Г.А, Ж.Ц, Г.Х нарт холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 90 /ер/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2025/0319 дугаар магадлал хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 001/ШХТ2025/0308 дугаар нийт шүүгчдийн хуралдааны тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1365, А/1366, А/1367, А/1368, А/1369 дугаар маргаан бүхий захирамжуудыг гаргажээ.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Захирамж хүргүүлэх тухай 01-05/6516 дугаар албан бичгээр Д.Ад, мөн өдрийн 01-05/6515 дугаар албан бичгээр О.Бид, 01-05/6525 дугаар албан бичгээр Г.Ад, 01-05/6517 дугаар албан бичгээр Ж.Цэд, 01-05/6514 дугаар албан бичгээр Г.Х нарт хүргүүлснээр нэхэмжлэгч тус бүр маргаан бүхий актыг анх мэдэж, Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлд 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гомдол гаргасан хэдий ч, тус зөвлөлөөс гомдлыг шийдвэрлэж хариу өгөөгүй байна.
Д.А, О.Б, Г.А, Ж.Ц, Г.Х нараас маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1365, А/1366, А/1367, А/1368, А/1369 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж маргасан.
2.3. Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2401020165 дугаартай Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаврыг М ХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаартай албан бичгийг үндэслэн Хан-Уул дүүрэг, Архивчдын гудамжнаас Нүхтийн авто замтай холбогдох шинээр баригдах авто замын байршилд Нийслэлийн төсвийн хөрөнгө болон хувийн хөрөнгө оруулалтаар туслах гудамж замыг барьж гүйцэтгэх зорилгоор баталсан.
2.4 Маргаан бүхий Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/00-840 дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаврыг Нийслэлийн Замын хөгжлийн газрын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 03/2449 дугаартай М хувийн хөрөнгөөр авто зам барих тухай хүсэлтийг уламжилсан албан бичгийг үндэслэн Хан-Уул дүүрэг, 8, 21 дүгээр хороо, Өлзийтийн авто замаас /Наадамчдын замын урд талын туслах замаас/ Яармаг шинэ төвийн гол гудамж замын туслах замтай холбох 1200 м авто зам, замын байгууламжийг барихаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, 2040 үзэл баримтлалын дагуу баталжээ.
Нэхэмжлэгч Д.А, О.Б, Ж.Ц, Г.Х нараас Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга, Нийслэлийн Ерөнхий архитекторт тус тус холбогдуулан Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2401020165 дугаартай Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаврыг хүчингүй болгуулах, Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/00-840 дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаврыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
3. Д.Гоос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1426, А/1430 дугаар, нэхэмжлэгч Г.Чээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1433 дугаар, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/1492 дугаар, Б.Иаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1428, А/1431 дугаар, Г.Хаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1435 дугаар, Б.Уээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1432, А/1434 дугаар захирамжуудын авто замын давхцалгүй хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч Д.Г, Г.Ч, Б.И, Г.Х, Б.У нараас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон түүний хууль зүйн үндэслэлдээ:
3.1. Нэхэмжлэгч тус бүрээс нь маргаан бүхий газруудыг амины орон сууцны зориулалттайгаар 15 жилийн хугацаагаар эзэмшиж эхэлсэн бөгөөд тус газрыг эзэмшүүлэх гэрээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай байгуулж газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон. Газар эзэмших гэрээний 4.1 дүгээр зүйлд нэрлэн заасан газар эзэмшигчийн үүргийг зохих журмын дагуу биелүүлж, 2018 оноос одоог хүртэл газрын төлбөрийг хугацаанд нь төлсөөр ирсэн байдаг.
Нэхэмжлэгч иргэд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйл болон гэрээний 4.1 дэх хэсэгт заасан газар эзэмшигчийн үүргийг бүрэн биелүүлсээр ирсэн байтал Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгч нарын эзэмшлийн газрыг 2024 оны Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжуудыг гаргахдаа чухам аль үүргийг хэрхэн зөрчсөн талаар захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад шалгаж тогтоосон зүйлгүй юм.
3.2. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх зөрчлийн тухайд авч үзэхэд Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тус тогтоолын 1.10 дахь заалтад Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.
Мөн зүйл, хэсэгт заасан ...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарлажээ. Уг тайлбарын хувьд аливаа иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгоход тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй байх, газар эзэмшүүлэх /ашиглуулах/ гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байх урьдчилсан нөхцөл хангагдсан байхыг шаардана.
Маргаан бүхий газартаа бид хамтаар амины орон сууц барихаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2019 оны 03 дугаар сард газраа хашаалж, хаягийн дугаар авах хүсэлтийг холбогдох захиргааны байгууллагад гаргасан. Мөн 2020 оны 01 дүгээр сард эзэмшлийн газартаа орон сууц барихаар А даалгавар авах хүсэлтийг холбогдох захиргааны байгууллагад гаргасны дагуу 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ГБМЗХ2020/20-14 тоот А даалгавар баталгаажсан байдаг. Үүний дараа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалаар Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам батлагдсан бөгөөд үүнтэй холбоотойгоор Газрын мэдээллийн цахим системд бүртгүүлэх шаардлага үүссэн ба бүртгүүлээгүй тохиолдолд эзэмшлийн газар дээрээ барилга барих зөвшөөрлийг олгохгүй байсан тул 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүсэлт гарган, 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрчилгээ, кадастрын зургийг иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулсан.
Нэгэнт газар эзэмшигч нар холбогдох хууль, журамд нийцүүлэн эзэмшлийн газраа бусдад шилжүүлэх хүсэлтийг эрх бүхий захиргааны байгууллага болох Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өгч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2023 оны 27 дугаар хуралдаанаар хэлэлцэгдэж дэмжигдсэн энэ тохиолдолд маргаан бүхий газарт барилгын үйл ажиллагаа явуулах боломжгүй бөгөөд газар эзэмших эрхийг нэхэмжлэгч Д.Гоос С.Бт, нэхэмжлэгч Г.Чээс Г.Дт, нэхэмжлэгч Б.Иаас Б.Чт, нэхэмжлэгч Г.Хаас С.Нд, нэхэмжлэгч Б.Уээс Б.Сд шилжүүлэх хүсэлт гаргах үед Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй зөрчилтэй нөхцөл байдал үүсээгүй болох нь тодорхой харагдаж байна.
Дээрх дурдсан үйл баримт, эрх зүйн үндэслэлээс үзвэл маргаж буй захиргааны акт нь нарийвчилсан хууль буюу Газрын тухай хуульд нийцээгүй байх тул хууль бус захиргааны акт гэж үзэж байна.
3.3. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална гээд, 4.2.8 дахь заалтад хууль ёсны итгэлийг хамгаалах гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нарын зүгээс газар эзэмших гэрээ байгуулсны дараа хашаа барьж, Архитектор төлөвлөлтийн даалгавар авч, газрын хянан баталгааг хийлгэж, эргэлтийн цэгийг мэргэжлийн байгууллагаар бэхлүүлж, газрыг улсын нэгдмэл санд бүртгүүлж, 7 жилийн хугацаанд их хэмжээний мөнгийг газрын төлбөрт төлсөн. Энэ тохиолдолд газар эзэмших харилцаанд оролцогчийн хувьд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэгжих учиртай. Гэтэл 2018-2024 оныг хүртэл хэрэгжүүлсэн үйл ажиллагаа гаргасан зардлыг огт тооцолгүйгээр гэнэт газар эзэмших эрхийг дуусгавар болгож байгаа нь үндэслэлгүй. Мөн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ., 32 дугаар зүйлийн 32.1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр дамжуулан гаргана., 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана., 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана. гэж тус тус заасан бөгөөд газар эзэмшигч нар хуульд заасан баримт бичгийн бүрдэл хангасан газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтийг гаргасан байтал тухайн хүсэлтийг хууль, журмын дагуу шийдвэрлэхгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь хууль бус шийдвэр гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна." гэж заасан боловч Нийслэлийн Засаг дарга нь энэ хуульд заасан энэхүү үүргээ биелүүлээгүй болно. гэжээ.
3.4. Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
Д.Г өөрийн эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 02-05/5468, 2024 оны 09 дүгээр сарын 23-ний өдрийн 01-05/6390 дугаар албан бичгүүдээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1426, A/1430 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжуудаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
Г.Ч өөрийн эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 02-05/5467, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01-05/6393 дугаар албан бичгүүдээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний А/1433, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/1492 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрх дуусгавар болгох тухай захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
Б.И өөрийн эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 02-05/5465, 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 01-05/5812, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01-05/6392 дугаар албан бичгүүдээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1428, А/1431 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжуудаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
Г.Х өөрийн эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 01-07/2891 дугаар, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01-05/6402 дугаар албан бичгүүдээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1435 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжуудаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
Б.У өөрийн эзэмшлийн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 02-05/5469, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01-05/6391 дугаар албан бичгүүдээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1432, А/1434 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжуудаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар маргаан бүхий газрыг зориулалтын дагуу ашиглах эрх 2018 оноос үүссэн байх бөгөөд газар эзэмших, ашиглах гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй байх тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.
Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй (барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м) байхыг ойлгоно гэж тайлбарласан байх бөгөөд нэхэмжлэгч нар нь бодит нөхцөл байдал дээр гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.5. Гуравдагч этгээд М ХК шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
М ХК нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд 27 дугаар нэгж хорооллын төлөвлөлттэй уялдуулан тус хорооны Архивчдын гудамжны авто замаас 27 дугаар нэгж хороолол хүртэлх 2 урсгалтай 4 эгнээ авто зам буюу Өлзийтийн замаас хотхон хүртэлх 1,23 км шинээр баригдах авто замыг өөрийн хөрөнгөөр барих хүсэлтийг шаардлагатай бүхий л баримт материалын хамт холбогдох газарт гаргаснаар, Нийслэлийн Замын хөгжлийн газраас баталсан 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 240102165 тоот Автозам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгавар, Хот байгуулалт, хотын стандартын газраас баталсан 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/00-840 тоот Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар-ыг гарган өгч, эдгээрийг үндэслэн замын ажил эхэлсэн.
Манай компани нь авто замыг шинээр барихад шаардлагатай бүхий л зөвшөөрөл, ажлуудыг холбогдох хууль, дүрэм, журам, батлагдсан зураг төсөл, стандартын дагуу, 2025 онд ашиглалтад оруулах цаг хугацааны нарийн төлөвлөгөөтэйгөөр, 6,253,960,654 төгрөгийн төсөв хөрөнгөөр, замын ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Нэхэмжлэгчдээс гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзэж байх тул дараах тайлбарыг гаргаж байна.
3.5.1. Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгч нарын эзэмших эрх бүхий газрыг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл бүрдсэн тухайд: Нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/256 тоот захирамжаар үүссэн байх бөгөөд Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан байна. Уг гэрээг байгуулсан цаг хугацаанаас маргаан бүхий акт гарах хүртэл хугацааг тооцож үзэхэд нэхэмжлэгч нарт газрыг ашиглах 7 жилийн хугацаа байсан нь ойлгомжтой бөгөөд энэ хугацаанд газрыг зориулалтын дагуу ашигласан гэж үзэх, мөн ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасан. Нэхэмжлэгч нар нь өөрсдийн хүсэлтээр Э дугаар авч, шинээр гэрчилгээ гаргуулах хүсэлтийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргаснаар зөвхөн шинээр Э дугаар олгогдож байгаа болохоос тухайн 2018 оны А/256 дугаартай газар эзэмшүүлсэн шийдвэр, газрын хэмжээ, байршил зориулалт, эзэмшигч, гэрээний нөхцөл, төлбөрийн хэмжээ зэрэг огт өөрчлөгдөөгүй. Дээрх хуульд зааснаар газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн газар эзэмших гэрээ байгуулсан болохоос гэрээ нь өмнөх 2018 оноос хойш нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх үүссэн цаг хугацаа, түүхийг устгаж, шинээр хугацааг эхлүүлж байгаа гэсэн үг биш юм. Хэрэв шинээр гэрээ байгуулсан хугацаанаас газар эзэмших эрхийн хугацааг тооцно гэвэл тухайн үед дахин шинээр шийдвэр гаргаж, шинээр газар эзэмших эрх олгох процессын дагуу явагдах ёстой.
Энэ нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн Хан-Уул дүүрэг хариуцсан газар зохион байгуулагчаас нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газрын маргаан таслах хэлтэст 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн иргэн Д.Г, Б.У, Г.Х, Г.Ч нараас гаргасан гомдлын дагуу тайлбар хүргүүлсэн ба уг тайлбарын 2-т ... Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.9, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.5 дахь заалт, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн дундын мэдээллийн санд бүртгэнэ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээг шинэчлэх ажлын хүрээнд тухайн иргэдийн хүсэлтийг үндэслэн Газрын Удирдлагын цахим систем-д Улсын бүртгэлийн Э дугаартай цахим гэрээ, гэрчилгээ үүсгэсэн байна. Тус систем нь автоматаар гэрээ байгуулсан огноог дахин шинээр үүсгэдэг бөгөөд энэ нь шинээр захирамж гарч, дахин гэрээ байгуулж байгаа хэлбэр биш юм гэх тайлбараас тодорхой харагдаж байна.
Иймд газар эзэмших эрх үүссэн хугацааг Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/256 тоот захирамжийн дагуу 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулсан хугацаанаас эхлэн тооцох бүрэн үндэслэлтэй.
Түүнчлэн нэхэмжлэгч нар нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээ байгуулсан хугацаанаас энэ журмаас болж барилга барих зөвшөөрөл олгоогүй гэх Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/187 тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам гарсан хугацааг тооцож үзэхэд аль хэдийн хуанлийн 3 жил 6 сарын хугацаа өнгөрсөн байна.
Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт барилга байгууламжийн баримт бичиг гэж барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай энэ хуульд заасны дагуу боловсруулж, баталгаажуулсан техникийн нөхцөлүүд, зураг төсөл, илд далд ажлын акт, талбайн журнал болон холбогдох бусад баримт бичгийг; гэж зааснаар архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсны дараа зураг төсөл батлуулах, шугам сүлжээ хангагч байгууллагуудаас техникийн нөхцөлүүд авагдах, барилга байгууламжийн ажлын иж бүрэн зураг төсөлд магадлал хийлгэх, барилга байгууламжийн тэг тэнхлэг тавих, түр хашааны даалгавар авах, барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авч байж барилгын ажил эхэлнэ.
Гэтэл зөвхөн уг газрыг хашаалж, архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулснаа газрыг амины орон сууцны зориулалтаар ашигласан гэж маргах нь учир дутагдалтай.
3.5.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлийн хувьд Г.Чийн нэхэмжлэлтэй хавтаст хэрэгт иргэн Д.Г 184,668 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй, иргэн Б.И 230,670 төгрөг, Б.У 322,938 төгрөг, Г.Ч 30,800 төгрөгийн үлдэгдэлтэй гэх баримтууд авагдсан байгаагаас үзвэл нэхэмжлэгч иргэд нь мөн газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй үйл баримт тогтоогдож байгаа тул дээрх үндэслэлээр ч газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах үндэслэл бүрдсэн байгааг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгч иргэд нь 2018 оноос хойш газрыг зориулалтын дагуу ашиглаж, эзэмшээгүй, газрын төлбөрийн үлдэгдэлтэй байх тул Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгч нарын эзэмших эрх бүхий газрыг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын уг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч Д.Ааас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1365 дугаар, О.Боос Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1367 дугаар, Г.Агээс Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1368 дугаар, Ж.Цээс Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1369 дугаар, Г.Хаас Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1366 дугаар захирамжуудын авто замын давхцалгүй хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
4.1. Нэхэмжлэгч Д.А, О.Б, Г.А, Ж.Ц, Г.Х нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл холбогдох тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.А, О.Б, Г.А, Ж.Ц, Г.Х нар 2019 онд тухайн газартаа амины орон сууц барьж гэр бүлээрээ оршин суухаар төлөвлөн 2019 онд хашаа барьж, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас ГБМЗХ2020/20-014 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг авсан. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/868 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжаар газар эзэмших эрхийг дуусгавар болгосныг эс зөвшөөрч 2024 оны 08 дугаар 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаар шийдвэрээр маргаан бүхий захиргааны актыг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Гэтэл шүүхийн шийдвэрийг биелүүлж Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1365, А/1366, A/1367, A/1368, A/1369 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжаар нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг дуусгавар болгохдоо шүүхийн шийдвэрт заасан ажиллагааг огт хийгээгүй. Харин газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийн 61.1. Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. гэж заасныг үндэслэн маргаан бүхий актуудыг гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2 дахь хэсэгт Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ., 24.4 дэх хэсэгт Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно., 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. гэж тус тус заасны дагуу хариуцагч нь маргаан бүхий актуудыг гаргах хууль зүйн үндэслэлийг тодорхой баримтуудаар хөдөлбөргүй тогтоох үүрэгтэй боловч энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1365, А/1366, А/1367, А/1368, А/1369 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
4.2. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
Иргэн Д.А, О.Б, Г.А, Ж.Ц, Г.Х нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1365, A/1366, A/1367, A/1368, А/1369 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/256 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.А, Г.Х, О.Б, Г.А, Ж.Ц нарын иргэдэд амины сууцны зориулалтаар 700 м.кв газрыг эзэмшүүлж шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/868 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0115 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2025/0319 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 001/ШХТ2025/0308 дугаар хуралдааны тогтоолоор Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/868 дугаар захирамжийн дээрх нэр бүхий иргэдэд холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 90 хоногийн хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэсэн.
Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1365, A/1366, A/1367, А/1368, А/1369 дугаар захирамжаар дээрх иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна. Хүчингүй болгохтой холбогдуулан сонсох ажиллагааны мэдэгдлийг дээрх иргэдэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 01-05/5564, 01-05/5559, 01-05/5563, 01-05/5561, 01-05/5562 дугаар албан бичгээр хүргүүлсэн.
Мөн дээрх иргэдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосонтой холбогдуулан захирамжийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 01- 05/6514, 01-05/6515, 01-05/6516, 01-05/6517, 01-05/6525 дугаар албан бичгээр хүргүүлсэн.
Иймд маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын захирамж нь шүүхийн шийдвэр биелүүлсэн, үндэслэл бүхий захиргааны акт байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч Д.Г, Г.Ч Б.И, Г.Х, Б.У, Д.А, О.Б, Г.А Ж.Ц нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2401020165 дугаартай Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгож, М ХК-нд Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар олгосон газрын хохиролд Д.Гид 19,705,000 төгрөг, Б.Ид 22,085,000 төгрөг, Б.Ут 20,930,000 төгрөг, Г.Чт 22,715,000 төгрөг, Г.Хт 23,030,000 төгрөг, Д.Ад 27,405,000 төгрөг, Г.Ад 23,275,000 төгрөг, Г.Хт 11,550,000 төгрөг, О.Бид 18,410,000 төгрөг, Ж.Цэд 9,835,000 төгрөгийг тус тус гаргуулах,
Нийслэлийн Ерөнхий архитекторт холбогдуулан гаргасан Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/00-840 дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгож, М ХК-нд Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгож, М ХК-нд Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар олгосон газрын хохиролд Д.Гид 19,705,000 төгрөг, Б.Ид 22,085,000 төгрөг, Б.Ут 20,930,000 төгрөг, Г.Чт 22,715,000 төгрөг, Г.Хт 23,030,000 төгрөг, Д.Ад 27,405,000 төгрөг, Г.Ад 23,275,000 төгрөг, Г.Хт 11,550,000 төгрөг, О.Бид 18,410,000 төгрөг, Ж.Цэд 9,835,000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:
5.1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлдээ:
5.1.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 115 дугаар шийдвэрээр маргаан бүхий захиргааны актыг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2401020165 дугаартай Авто зам, замын байгууламжийн зураг төсөв боловсруулах даалгавар нь М ХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаартай албан бичгийг үндэслэсэн байх бөгөөд Архивчдын гудамжнаас Нүхтийн авто замтай холбогдох замын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг олгосон байна. Энэ шийдвэр нь бидний газар эзэмших эрхээ сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах эрх, газраа зориулалтын дагуу ашиглах эрхийг ноцтой зөрчиж байгаа төдийгүй хувийн компанид зам бариулахаар бидний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж үзэх үндэслэлтэй. Улсын дээд шүүхээс 2025.06.26-ны өдөр тодорхой хэрэг маргааныг шийдвэрлэхдээ Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшиж байгаа тохиолдолд тухайн газарт заавал хашаа болон объект барих зэргээр бодитоор ашиглахыг шаардахгүй гэх казуал тайлбарыг хийсэн бөгөөд бидний зүгээс цаашид газраа ашиглах эрх зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэж байгаа болно. Барилгын ажлыг эхлүүлэхээр техник төхөөрөмж, ажиллах хүчийг байршуулсан бөгөөд М ХК-ийн авто замын ажил бидний ажилд саад учруулаад байна. Нийслэлийн Ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/00-840 Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаврыг М ХК-д олгосноор нэхэмжлэгч нарын 11 нэгж талбар газартай бүхэлдээ давхцалтай болохыг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, М ХК-тай зохион байгуулсан уулзалтын үеэр мэдсэн.
Улмаар 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр авто зам барих үндэслэл болсон шийдвэрийг гаргуулахаар Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газарт өргөдөл гаргаж, маргаан бүхий захиргааны актыг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр авч танилцлаа. Ажлын даалгавар нь Нийслэлийн Замын хөгжлийн газрын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 03/2449 дугаартай М ХК хувийн хөрөнгөөр авто зам барих тухай хүсэлтийг уламжилсан албан бичгийг үндэслэн боловсруулсан байх бөгөөд тус компанид 1.2 км авто замыг өөрийн эзэмшил газар, барилга руу татах зөвшөөрөл олгосон байна. 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас нэхэмжлэгч нарт олгосон ГБМЗХ2020/20-014 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа бөгөөд тухайн даалгаварт 1.2 км авто замын төлөвлөлт огт байхгүй юм. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага төлөвлөлтийг 10-50 жилээр гаргадаг боловч 5 жилийн ой санамжгүй, өмнөх шийдвэр, төлөвлөлтийг зөрчиж бусдад авто зам барих эрх олгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний хувьд мөн дулааны улирлыг ашиглан барилгын ажлыг эхлүүлэхээр эзэмшил газартаа машин техник хэрэгсэл, ажиллах хүчийг байрлуулсан боловч М ХК авто замын ажлаа эхлүүлж, газар шорооны ажил хийж байгаа нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна. Иргэд хууль ёсны дагуу эзэмшиж, барилга барих Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилга байгууламж барих, газраа зориулалтын дагуу ашиглах боломжид халдаж, нэг компанийн ашиг сонирхолд үйлчилсэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: гээд, 4.2.8 дахь заалтад хууль ёсны итгэлийг хамгаалах гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нарын зүгээс газар эзэмших гэрээ байгуулсны дараа хашаа барьж, Архитектур төлөвлөлтийн даалгавар авч, газрын хянан баталгааг хийлгэж, эргэлтийн цэгийг мэргэжлийн байгууллагаар бэхлүүлж, газрыг улсын нэгдмэл санд бүртгүүлж, 6 жилийн хугацаанд их хэмжээний мөнгийг газрын төлбөрт төлсөн байгаа энэ тохиолдолд газар эзэмших харилцаанд оролцогчийн хувьд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим хэрэгжих учиртай. Гэтэл 2018-2024 оныг хүртэл зардал гаргаж, хууль зүйн үйлчилгээ авч шүүхээр маргаж байх хугацаанд гуравдагч этгээдэд зам барих зөвшөөрөл олгож байгаа нь үндэслэлгүй. Бидний эзэмшил газарт авто зам барих зөвшөөрлийг гуравдагч этгээдэд олгосон явдал нь биднийг газар эзэмших эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсаныг үгүйсгэж, тохуурхаж байгаа хэрэг гэж үзэж байгаа болно. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шинээр олгохгүй гэж заасан бөгөөд 2024 оны 08 дугаар сараас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байхад Нийслэлийн Засаг даргын дэргэдэх агентлагууд иргэний шүүхэд мэдүүлэх, шүүхээр хамгаалуулах эрх болон шүүх эрх мэдлийн сувернитед халдаж байгаа нь эрх зүйт ёсонд нийцэхгүй.
5.1.2. Гэвч хэрэг хянагдаж байх хугацаанд М ХК хүч хэрэглэн нэхэмжлэгч нарын хашааг нурааж, газар дээр байрлаж байсан гэр, контейнер зэргийг дээрэмдэн авах, хамгаалалтын алба хөлсөлж нэхэмжлэгч нарын биед халдах, заналхийлэх зэрэг хууль бус аргаар авто замын ажлыг үргэлжлүүлсэн.
Нэхэмжлэгч нарын зүгээс шүүхээр маргаан шийдвэрлэх хүртэл хугацаанд авто замын ажлыг түр зогсоох хүсэлтийг нийслэлийн Засаг дарга, М ХК болон шүүхэд гаргасан боловч үр дүнд хүрэхгүй явсаар авто зам ашиглалтад орж, авто зам баригдсан хэсэг дээр нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх сэргэх боломжгүй болсон юм. Нэгэнт захиргааны акт хэрэгжиж дууссан, авто замтай хэсгийн эрх хамгаалагдах боломжгүй хэдий ч Нийслэлийн Засаг даргын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захиргааны акт хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд давхцалтай хэсэг дээр хохирол гаргуулах эрх үүсэхээр байх тул нэхэмжлэгч нарын шүүхээр хамгаалагдах эрх ашиг буюу хүсэл зориг нь газар эзэмших эрхээ сэргээлгэх, зам бариад үлдсэн талбайд газар олгуулах, хууль бусаар замын зөвшөөрөл олгосон захиргааны байгууллагаас хохирол гаргуулах-д чиглэж байгаа болно.
Иймд 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, уг нэхэмжлэлийн шаардлагын зорилго болон урьдчилсан нөхцөлтэй уялдуулан 106.3.7 дахь хэсэгт захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох гэж заасны дагуу хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. М ХК-д Авто зам, замын байгууламж төлөвлөх, даалгавар, Авто зам, замын байгууламжийн зураг төсөв боловсруулах даалгаврыг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга болон Ерөнхий архитектор хүсэлт гаргаснаас аравхан хоногийн дотор хууль зөрчиж олгоогүй байсан бол нэхэмжлэгч нар анх гаргасан хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой байсан юм. Гэтэл иргэдийн газар эзэмших эрх хүчинтэй байх хугацаанд Үндсэн хуульд заасан эрхийг бүдүүлгээр зөрчиж, эзэмшлийн газарт авто зам бариулахаар шийдвэр гаргасны улмаас авто замын трасстай давхцалтай газрын эзэмших эрх хэзээ ч сэргэхээргүй үр дагаварт хүргэсэн. Иймд геодезийн компаниар авто зам баригдсаны дараа үлдсэн талбайд хэмжилт хийлгэж, авто зам баригдсан хэсгийн хохирлыг м.кв-аар тооцон нэхэмжилж байна.
Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээгээр тооцоход 1 м.кв нь 24,500 төгрөг байх бөгөөд 2018 оноос хойш 8 жилийн хугацааны үнийн өсөлт болон зах зээлийн жишиг үнийг Unegui.mn сайтаас харьцуулан үзэж, 35,000 төгрөгөөр тооцсон болно. Хан-Уул дүүрэгт ойролцоох газрын үнэлгээ м.кв 100.000-270,000 төгрөгийн хооронд тооцоолсон болно.
5.2. Хариуцагч Нийслэлийн Замын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Маргаан бүхий газар нь холбогдох хууль тогтоомжийн дагуу авто замын зураг төсөл боловсруулах, ажлын даалгавар боловсруулах, батлах чиг үүрэгтэй бөгөөд иргэдэд газар эзэмших эрх олгох, газар эзэмших эрхийг хүчингүй болгох, газар чөлөөлөх, нөхөн олговор тогтоох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй, эдгээр харилцаанд оролцдоггүй болно. Иргэдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захиргааны актыг тус газраас гаргадаггүй бөгөөд уг актын хууль ёсны байдалд тус газар нь хариуцлага хүлээх боломжгүй.
Замын хөгжлийн газрын даргаас баталсан авто замын зураг төсөл боловсруулах ажлын даалгавар нь төлөвлөлтийн урьдчилсан баримт бичиг бөгөөд иргэдийн газар эзэмших эрхийг өөрчлөх, хязгаарлах, дуусгавар болгох эрх зүйн үр дагавар шууд бий болгодоггүй болно.
Өөрөөр хэлбэл, уг ажлын даалгавар нь иргэдийн газар эзэмших эрхэд шууд халдсан захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй. Тус газраас батлагдан гарсан ажлын даалгавар нь Улсын Их Хурлын тогтоолоор баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, (Хот байгуулалт, хотын стандартын газраас баталсан). Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан авто замын сүлжээтэй уялдуулан А даалгаврыг үндэслэн авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгавар юм. Нэхэмжлэгч нар нь авто зам баригдаж ашиглалтад орсон, тухайн хэсэгт газар эзэмших эрх сэргэх боломжгүй болсон талаар тайлбарласан байна. Нэхэмжлэгч нар нь зам баригдсан газрын хохирлыг тус газраас гаргуулахаар шаардсан боловч тус газар нь газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй, газар чөлөөлөх шийдвэр гаргаагүй, нөхөн олговор тогтоогоогүй, нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг цуцалсан захиргааны акт гаргаагүй, баталсан ажлын даалгавар нь иргэдийн эрхэд шууд нөлөөлөх эрх зүйн үр дагаваргүй, нэхэмжлэгч нарын ярьж буй хохиролтой шалтгаант холбоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын тус газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
5.3. Хариуцагч Нийслэлийн Ерөнхий архитекторын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
...Нэхэмжлэгч нарын 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад Нийслэлийн Ерөнхий архитекторын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/00-840 дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгох, мөн нэр бүхий иргэд нь мөнгөн дүнгээр хохирол нэхэмжилсэн байна. Дээрх 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/00-840 дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар нь Монгол Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт төлөвлөгдсөн авто замын трасст үндэслэн боловсруулагдсан баримт бичиг юм. Нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан газар нь Монгол Улсын Их Хурлын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт төлөвлөгдсөн авто замын трассын нөлөөлд өртсөн ба цаг хугацааны хувьд Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоол өмнө нь батлагдаж иргэдэд 2018 оноос газар эзэмшүүлсэн байгаа нь батлагдсан авто замын төлөвлөлтийн трасстай иргэдийн газар давхцал үүсгэсэн байгаа нь харагдаж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дүгээр заалтад зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
5.4. Гуравдагч этгээд шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон түүний хууль зүйн үндэслэлдээ:
Шинээр баригдаж буй авто замыг 4 эгнээ, голдоо ногоон байгууламжтай, замын хоёр хажуу талаар явган хүний болон дугуйн замтай цогц бүтээн байгуулалтаар төлөвлөж, хугацаанд нь ашиглалтад оруулж, нийслэлийн Замын хөгжлийн газарт үнэ төлбөргүйгээр шилжүүлж өгөхөөр ажиллаж байна. Энэ зам ашиглалтад орсноор Яармагийн Наадамчдын замын ачааллыг бууруулж, Дэлхийн банкны санхүүжилтээр барих 6 эгнээ замтай холбогдсоноор Нисэхийн тойргийн замын ачааллыг бууруулах маш чухал ач холбогдолтой. Одоо ч замын ажлын явцад түр шороон замаар өдөрт маш олон машин явж өнгөрдгөөс үзвэл энд зам барих шаардлагатайн бүрэн илрэл юм.
Төлөвлөгөөний дагуу уг замыг 2025 оны 9 сар гэхэд ашиглалтад оруулах боломжтой байтал замын ажлын талбай дээр нэхэмжлэгч нарын иргэд нь контейнер тавих, дугааргүй машин байрлуулах, гэр барих зэргээр ажилд саад учруулж, төлөвлөгөөт хугацаанаас хоцрох нөхцөл байдлыг үүсгэж байна.
Энэ талаар зөвшөөрөл олгосон төрийн байгууллагуудад мэдэгдэхэд ажлаа хэвийн үргэлжлүүл гэх хариуг өгдөг. Манай компани нь эрх бүхий байгууллагуудаас холбогдох бүхий л зөвшөөрлийг авч, маш олон байгууллага зөвшилцсөний хүрээнд гаргадаг магадлалын ерөнхий дүгнэлтээр энэ трасс дээр зам барьж болно гэж зөвшөөрөл олгосон. Мөн авто замын хяналтыг нийслэлийн Авто замын хөгжлийн төвөөс хийж байгаа бөгөөд бид улсад зам бариад шууд хүлээлгэн өгч байгаа буюу замыг зөвхөн өөрсдийн барьж буй хотхон, Шинэ Монгол 3 сургууль бус, уг замаар дайран өнгөрөх бүх нийтийн хэрэгцээнд шилжүүлж байгаа гэсэн үг юм.
Гэтэл энэ нийтийн эрх ашгийн үүднээс хэрэгжүүлж байгаа ажлыг компани өөрийн хөрөнгөөр, холбогдох зөвшөөрлийг хуулийн дагуу авч, хэрэгжүүлж байхад уг ажлыг зогсоох зорилгоор бидний ажилд саад болж байгаа нь компанийн болон нийтийн эрхэд халдаж байна. Яармаг, Нисэхийг шинэ суурьшлын бүс гэж зарласантай холбогдуулан маш олон орон сууцны барилга баригдах болсон, харин холбогдох туслах зам байхгүйгээс шалтгаалж, түгжрэлийн асуудал дээд цэгтээ тулсан нөхцөл байдалтай байгаа нь нийтэд илэрхий үйл баримт юм. Нэг ч гэсэн туслах зам шинээр ашиглалтад оруулж байж Яармаг дахь түгжрэлийн асуудал багасах атал нэхэмжлэгч нар нь нийтийн эрх ашгийн төлөө хэрэгжүүлж буй төслийн ажилд саад учруулж, компанид маш их цаг хугацаа болон санхүүгийн хохирол учруулаад байна. Замын ажил төлөвлөгөөт хугацаанаасаа нэг өдөр л хойшлоход компани ихээхэн хэмжээний хохирол хүлээж байгааг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Энэ газарт бид хувийн эзэмшлийн барилга орон сууц бариагүй, өөрийн эрх ашигт ашиглахгүй, харин нийтийн эзэмшлийн зам барьж, байгуулж байгааг маш сайн ойлгох ёстой.
Хэрэв нэхэмжлэгч нар нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдлаа гэхэд нөхөн төлбөрийн асуудал болон өөр газарт байршил өөрчлөн газар олгуулах эсэх асуудлаа нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай зөвшилцөж шийдвэрлэх ёстой болохоос нийтийн эрх ашгийн төлөө зам барьж буй аж ахуй нэгж байгууллагын хуулийн дагуу олгогдсон зөвшөөрлийг цуцлуулж, эрхээ сэргээлгэнэ гэх ойлголт яригдахгүй, уг ихэсгэсэн шаардлагад дурдсан актыг хүчингүй болгуулахаар маргах эрхгүй байна.
Мөн уг замын ажлын даалгавар зэрэг зөвшөөрлийг авах үед тухайн авто замын трасстай давхцаж буй хүчин төгөлдөр эзэмших эрх бүхий газруудын эзэмшигчдээс өөрсдийн эзэмшил газартай давхцаж буй хэсэгт зам барихыг зөвшөөрсөн агуулга бүхий холбогдох зөвшөөрлийг авсан нь С ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 25/14 тоот, Х ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03 тоот, Э ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 05/25 тоот нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан Авто замын трасстай зөвшилцөх тухай албан бичгүүдээр нотлогддог. Тухайн үед эдгээр нэхэмжлэгч иргэдийн газар эзэмших эрх хүчингүй болсон байсан тул зөвшилцөх үндэслэл байгаагүй болно.
Түүнчлэн нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 02-05/5467 тоот Хурлын шийдвэр, сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 01-05/6393 тоот Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр тус тус сонсох ажиллагааны мэдэгдлүүд,
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 01-08/4296 тоот албан бичгээр иргэн Г.Чт ...Тус албанд хандаж Хан-уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1781113280 дугаар бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэх тухай ирүүлсэн хүсэлтийг тус албаны дэргэдэх Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаар хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан нөхцөл байдал үүссэн байх тул Эс зөвшөөрсөн дүгнэлт гарсан болно. Иймд таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэх хариу зэрэг баримтуудаас нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг нэхэмжлэгч нарын ихэсгэсэн шаардлагад дурдсан актууд гарснаар цуцалсан бус уг цуцлах нөхцөл байдал аль 2023 онд үүссэн байсан нь харагдаж байна.
Иймд нийслэлийн харьяа агентлагуудаас гуравдагч этгээдэд авто замын зөвшөөрөл олгосон учраас миний газар ашиглах эрхийн гэрчилгээг нийслэлийн Засаг дарга хүчингүй болгосон гэж үзэх үндэслэлтэй буюу захиргааны байгууллагын шийдвэрүүд нь хоорондоо уялдаа холбоотой гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн үндсэн болон ихэсгэсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул, маргаан бүхий актуудыг хэвээр үлдээн, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нар, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар шийдвэрлэв.
1. Тус шүүхэд анх нэхэмжлэгч Д.Гоос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1426, А/1430 дугаар, нэхэмжлэгч Г.Чээс Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1433, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/1492 дугаар, Б.Иаас Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1428, А/1431 дугаар, Г.Хаас Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1435 дугаар, Б.Уээс Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1432, А/1434 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нараас Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2401020165 дугаартай Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгавар, Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/00-840 дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаврыг тус тус хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч, дээрх нэхэмжлэгч нарын захиргааны хэргийг тус шүүхийн шүүгчдийн Захиргааны хэргийг нэгтгэх тухай захирамжуудаар нэгтгэж шийдвэрлэсэн.
1.2. Тус шүүхэд мөн нэхэмжлэгч Д.А, О.Б, Ж.Ц, Г.А, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга, Нийслэлийн Ерөнхий Архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргад холбогдуулан Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2401020165 дугаартай Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгавар, Нийслэлийн Ерөнхий Архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/00-840 дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаврыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг мөн Д.Г нарын иргэдийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэгтгэж шийдвэрлэсэн.
1.3. Мөн дээрх нэхэмжлэгчид тус захиргааны хэргийг нэгтгэж шийдвэрлэсний дараа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Д.Ааас Нийслэлийн Засаг даргын тухай А/1365 дугаар, О.Боос Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1367 дугаар, Г.Агээс Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1368 дугаар, Ж.Цээс Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1369 дугаар, Г.Хаас Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1366 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авсан.
1.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Гоос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1426, А/1430 дугаар, Г.Чээс Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1433 дугаар, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/1492, Б.Иаас Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1428, А/1431 дугаар, Г.Хаас Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1435 дугаар, Б.Уээс Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1432, А/1434 дугаар, Д.Ааас Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1365 дугаар, О.Боос Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1367 дугаар, Г.Агээс Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1368 дугаар, Ж.Цээс Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1369 дугаар, Г.Хаас Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1366 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан 700 м.кв газраас Авто замын трасстай давхцалгүй хэсгийг хүсэлтэд дурдсан хэмжээгээр олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтэд заасан хэмжээ, байршилд газар эзэмших эрх олгохыг даалгах,
Д.Г, Г.Ч Б.И, Г.Х, Б.У, Д.А, О.Б, Г.А Ж.Ц нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2401020165 дугаартай Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгож, М ХК-нд Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар олгосон газрын хохиролд Д.Гид 19,705,000 төгрөг, Б.Ид 22,085,000 төгрөг, Б.Ут 20,930,000 төгрөг, Г.Чт 22,715,000 төгрөг, Г.Хт 23,030,000 төгрөг, Д.Ад 27,405,000 төгрөг, Г.Ад 23,275,000 төгрөг, Г.Хт 11,550,000 төгрөг, О.Бид 18,410,000 төгрөг, Ж.Цэд 9,835,000 төгрөгийг тус тус гаргуулах, Нийслэлийн Ерөнхий архитекторт холбогдуулан гаргасан Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/00-840 дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгож , М ХК-нд Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгож, М ХК-нд Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар олгосон газрын хохиролд Д.Гид 19,705,000 төгрөг, Б.Ид 22,085,000 төгрөг, Б.Ут 20,930,000 төгрөг, Г.Чт 22,715,000 төгрөг, Г.Хт 23,030,000 төгрөг, Д.Ад 27,405,000 төгрөг, Г.Ад 23,275,000 төгрөг, Г.Хт 11,550,000 төгрөг, О.Бид 18,410,000 төгрөг, Ж.Цэд 9,835,000 төгрөгийг тус тус гаргуулах хэмээн нэмэгдүүлж, өөрчилсөн.
1.5. Нэхэмжлэгч нараас хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад хамгийн сүүлийн байдлаар нэхэмжлэгч Д.Гоос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1426, А/1430 дугаар, нэхэмжлэгч Г.Чээс Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1433, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/1492 дугаар, Б.Иаас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1428, А/1431 дугаар, Г.Хаас Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1435 дугаар, Б.Уээс Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1432, А/1434 дугаар, Д.Ааас Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1365 дугаар, О.Боос Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1367 дугаар, Г.Агээс Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1368 дугаар, Ж.Цээс Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1369 дугаар, Г.Хаас Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1366 дугаар захирамжуудын авто замын трасстай давхцалгүй хэсгийг хүчингүй болгуулах,
Д.Г, Г.Ч Б.И, Г.Х, Б.У, Д.А, О.Б, Г.А Ж.Ц нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2401020165 дугаартай Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгож, М ХК-нд Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар олгосон газрын хохиролд Д.Гид 19,705,000 төгрөг, Б.Ид 22,085,000 төгрөг, Б.Ут 20,930,000 төгрөг, Г.Чт 22,715,000 төгрөг, Г.Хт 23,030,000 төгрөг, Д.Ад 27,405,000 төгрөг, Г.Ад 23,275,000 төгрөг, Г.Хт 11,550,000 төгрөг, О.Бид 18,410,000 төгрөг, Ж.Цэд 9,835,000 төгрөгийг тус тус гаргуулах, Нийслэлийн Ерөнхий архитекторт холбогдуулан гаргасан Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/00-840 дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгож , М ХК-нд Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгож, М ХК-нд Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар олгосон газрын хохиролд Д.Гид 19,705,000 төгрөг, Б.Ид 22,085,000 төгрөг, Б.Ут 20,930,000 төгрөг, Г.Чт 22,715,000 төгрөг, Г.Хт 23,030,000 төгрөг, Д.Ад 27,405,000 төгрөг, Г.Ад 23,275,000 төгрөг, Г.Хт 11,550,000 төгрөг, О.Бид 18,410,000 төгрөг, Ж.Цэд 9,835,000 төгрөгийг тус тус гаргуулах хэмээн тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
2.Нэхэмжлэгч Д.Гоос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1426, А/1430, Г.Чээс Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1433, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/1492, Б.Иаас Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1428, А/1431, Г.Хаас Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1435, Б.Уээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1432, А/1434 дугаар захирамжуудын авто замын давхцалгүй хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1. Анх Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд иргэн Д.Гид тус бүр 700 м.кв бүхий 2 газрыг, Г.Чт тус бүр 700 м.кв бүхий 2 газрыг, Б.Ид тус бүр 700 м.кв бүхий 2 газрыг, Г.Хт тус бүр 700 м.кв бүхий 2 газрыг, Б.Ут тус бүр 700 м.кв бүхий 2 газрыг амины орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр олгосон.
2.2. Б.Цээс Ц.Бт 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр итгэмжлэл олгосны дагуу Ц.Б, Г.Ч нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэгж талбарын 18633298780089 дугаар газрыг,
Э.Өээс 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ц.Бт итгэмжлэл олгосны дагуу Ц.Б, Б.И нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэгж талбарын 18633298964058 дугаар газрыг,
Д.Доос 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ц.Бт итгэмжлэл олгосны дагуу Ц.Б, Г.Х нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэгж талбарын 186342297005967 дугаар газрыг,
Б.Б*******ээс Ц.Бт 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр итгэмжлэл олгосны дагуу Б.Б, Г.Х нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэгж талбарын 18633298778054 дугаар газрыг,
Д.Жгоос Ц.Бт 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр итгэмжлэл олгосны дагуу Ц.Б, Б.У нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэгж талбарын 18633298946010 дугаар газрыг тус тус шилжүүлэх Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан.
2.3. Дээрхи гэрээнүүдийг үндэслэн тухайн иргэдээс 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Газрын албанд газар эзэмших эрх шилжүүлэн авч байгаа тул эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зургийн дагуу байршил шилжүүлж, амины орон сууцны зориулалтаар өөрчлүүлэх хүсэлтийг гаргасан.
2.4. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай захирамжаар нэхэмжлэгч Д.Г, Г.Ч, Б.И, Г.Х, Б.У нарт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд тус тус 700 м.кв газрыг 15 жилийн хугацаанд байршил шилжүүлж, амины орон сууц зориулалтаар эзэмшүүлэхээр олгож, Нийслэлийн Газрын албанаас 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Д.Г, Г.Ч, Б.И, Г.Х, Б.У нартай газар эзэмшүүлэх гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан үйл баримтууд тогтоогдсон.
2.5. Түүнчлэн Д.Гид нэгж талбарын 1781114075, 1781114076 дугаар, Г.Чт нэгж талбарын 1781113281, 1781113280, Б.Ид нэгж талбарын 1781114074, 1781114078, Г.Хт нэгж талбарын 1781113279, Б.Ут 1781114055, 1781114218 дугаар бүхий газруудыг тус тус олгож Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус бүрд олгосон байна.
2.6. Нэхэмжлэгч Д.Гийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1426, А/1430 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжуудаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 01-05/7325, 01-05/7326 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1781114075, 1781114076 дугаар бүхий амины сууцны зориулалтаар 700 м.кв эзэмшиж байгаа иргэн Д.Гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг тус бүр хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.
2.7. Нэхэмжлэгч Г.Чийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1433, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/1492 дугаар дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжуудаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 01-05/7334, 01-05/7332 дугаар албан бичгүүдээр ирүүлсэн саналыг үндэслэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1781113280, 178113281 дугаар бүхий амины сууцны зориулалтаар 700 м.кв эзэмшиж байгаа иргэн Г.Чийн газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг тус бүр хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.
2.8. Нэхэмжлэгч Б.Иын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1428, А/1431 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжуудаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 01-05/7330, 01-05/7331 дугаар албан бичгүүдээр ирүүлсэн саналыг үндэслэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1781114078, 1781114074 дугаар бүхий амины сууцны зориулалтаар тус бүр 700 м.кв эзэмшиж байгаа иргэн Б.Иын газар эзэмших эрхийн гэрчилгээг тус бүр хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.
2.9. Нэхэмжлэгч Г.Хын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1435 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 01-05/7333 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1781113279 дугаар бүхий амины сууцны зориулалтаар 700 м.кв эзэмшиж байгаа иргэн Г.Хын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.
2.10. Нэхэмжлэгч Б.Уийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/1432, А/1434 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжуудаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 01-05/7329, 01-05/7327 дугаар албан бичгүүдээр ирүүлсэн саналыг үндэслэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1781114218,1781114055 дугаар бүхий амины сууцны зориулалтаар 700 м.кв эзэмшиж байгаа иргэн Б.Уийн газар эзэмших эрхийн гэрчилгээг тус бүр хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.
2.11. Улмаар, нэхэмжлэгч нараас урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргасны дагуу Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 27 дугаар дүгнэлтээр Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1426, А/1430 дугаар захирамжуудын Д.Гид холбогдох хэсгийг,
- 26 дугаар дүгнэлтээр Нийслэлийн Засаг даргын Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1435, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/1492 дугаар захирамжуудын Г.Чт холбогдох хэсгийг,
- 23 дугаар дүгнэлтээр Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1428, А/1431 дугаар Б.Ид холбогдох хэсгийг,
- 24 дугаар дүгнэлтээр Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1435 дугаар захирамжийн Г.Хт холбогдох хэсгийг,
- 25 дугаар дүгнэлтээр Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1432, А/1434 дугаар захирамжуудын Б.Ут холбогдох хэсгийг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
2.12. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:, 40.1.6 дахь хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй., 40.2 дахь хэсэгт Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ гэж заасан.
2.13. Маргаан бүхий захиргааны акт гарах болсон гол үндэслэлийг захиргаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзсэн, энэ тохиолдолд газар эзэмшигч газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй байх, ийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх урьдчилсан нөхцөл тавигдана.
2.14. Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолоор батлагдсан Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай тайлбарын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан.
2.15. Хэрэгт авагдсан, Нийслэлийн Газрын алба 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Д.Г, Г.Ч, Б.И, Г.Х, Б.У нартай газар эзэмшүүлэх гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан, мөн и-газар.мн цахим бүртгэлд шилжсэнээр нэхэмжлэгч иргэдийн газар эзэмших гэрээг 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр цахим мэдээллийн санд бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан 01122-2022/03945, 01122-2022/02896, 01122-2022/03948, 01122-2022/03949, 01122-2022/02417, 01122-2022/04097, 01122-2022/03879 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээгээр тогтоогдсон.
2.16. Эдгээр иргэдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд, шүүхээс шийдвэрлэж, хариу өгөх шаардлагатай хууль зүйн асуудал нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг газар эзэмших эрхийн гэрчилгээний төрөл, гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзол-оор нь ялгаатай тайлбарлаж хэрэглэх эсэх, тодруулбал, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалт бүхий газрыг тусгайлан авч үзэх эсэх тухай байна.
2.17. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийхэд, нэхэмжлэгч иргэд нь маргаан бүхий газрын урд хэсгээр төмөр хашаа барьсан, нэхэмжлэгч Д.Гийн эзэмшиж байсан газар дээр 40 тонны төмөр чингэлэг байрлуулсан үйл баримт тогтоогдсон.
2.18. Түүнчлэн, нэхэмжлэгч иргэд нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өөрсдийн эзэмшиж байсан газарт амины сууцны хотхон барихаар Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар ГБМЗХ2020/20-014 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан байна.
2.19. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт хариуцагч захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 24.2 дахь хэсэгт энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасан.
2.20. Үүний дагуу Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасанчлан тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох нь хариуцагчийн үүрэг юм.
2.21. Маргаан бүхий тохиолдолд хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг дуусгавар болгосон захирамжуудыг гаргахдаа хуулийн дээрх заалтуудад заасан нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийж, гүйцэтгэхгүйгээр актуудыг гаргасан байна гэж үзэхээр байна.
2.22. Тодруулбал, хариуцагчаас нэхэмжлэгч нарыг 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй, маргаан бүхий газартаа хашаа барьж, амины орон сууц барихаар Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан зэрэг үйл баримтыг бүрэн гүйцэт нягтлан тогтоолгүй шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй байна хэмээн шүүх үзлээ.
2.23. Энэ талаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд ... маргаан бүхий газартаа хөрш иргэдийн хамтаар амины орон сууц барихаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2019 оны 03 дугаар сард газраа хашаалж, хаягийн дугаар авах хүсэлтийг холбогдох захиргааны байгууллагад гаргасан. Мөн 2020 оны 01 дүгээр сард эзэмшлийн газартаа орон сууц барихаар А даалгавар авах хүсэлтийг гаргасан бөгөөд үүний дагуу 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ГБМЗХ2020/20-014 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталгаажиж гарсан, ... 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрчилгээ, кадастрын зургийг иргэн хуулийн этгээд гэх тайлбар үндэслэлтэй байна.
2.24. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн танхимын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2025/0064 дүгээр тогтоолд ... 19.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах гэдэг нь газрын зориулалт, ашигтай байдлаас хамааран, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүнийг зохистой ашиглах, хамгаалах харилцааг зохицуулах бөгөөд газар эзэмших нөхцөл, болзлыг Газрын тухай хуульд заасан газрын зориулалтаас хамаарч ялгаатай хэрэглэхээр байна. 20.Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээний зориулалтаар газар олгох зохицуулалт нь иргэний гэр бүл, эдийн засаг, хөрөнгө чинээ, аж байдлаас шалтгаалан эзэмших байдал нь харилцан адилгүй байж болох, эзэмшил ашиглалтын уян хатан нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн учир иргэнд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх нөхцөл шаардлага, мөн иргэн, аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх зориулалтыг Газрын тухай хуульд ялгаатай байдлаар зохицуулжээ. Үүний учир нь, тухайн гэр бүлийн наад захын хэрэгцээ, амьжиргааны нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засгийн эргэлтийн хөрөнгийн эх үүсгэвэртэй болгох зорилготойгоос гадна гэр бүл төрийн хамгаалалтад байх Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн эрхийн баталгааг хангахад чиглэсэн гэж үзэж болно. 21.Тиймээс гэр бүлийн хамтын хэрэгцээ болон үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших нөхцөл, болзол тус тусдаа дэглэмтэй бөгөөд үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж буй этгээд газрыг хууль, гэрээнд заасан нөхцөлөөр буюу барилга байгууламж барих зэргээр зориулалтынх нь дагуу ашигтай чанарыг нь гаргаж, эзэмших учиртай, харин гэр бүлийн хэрэгцээний газарт ийм ижил нөхцөлийг шаардах боломжгүй. 22.Тодруулбал, иргэн, аж ахуй нэгжид үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн газрыг ашиглах, үйл ажиллагаа явуулахад тавигдах шаардлага нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшихэд тавигдах шаардлагаас нөхцөл, болзлын хувьд ялгаатай, ... өөрөөр хэлбэл, аж ахуйн зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд газар олгож буй зорилго нь бизнесийн хөгжил, ажлын байр бий болгох, эдийн засгийн үр өгөөжтэй байдлыг нэмэгдүүлж хөгжүүлэхэд чиглэгдсэн. Харин иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалт нь тэд амьдрал, санхүүгийн нөөц боломжид үндэслэн уг газраа өөрийн мэдэлд байлгаж эзэмших боломжийг олгосон агуулгатай. Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар иргэн, аж ахуй нэгжид олгосон газарт тавигдах нөхцөл шаардлагыг гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газарт адилтгахгүй байх нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн зохицуулалтын агуулга, зарчимд нийцнэ.23.Ийм зориулалтаар газар эзэмшигч этгээд тухайн газрыг гэр бүлийн хэрэгцээндээ байлгаж, амьжиргааны боломжит нөхцөлдөө тохируулан эзэмшиж байгаа нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан ... газрыг зориулалт, нөхцөл, болзлын дагуу өөрийн мэдэлд байлган газрыг эзэмших гэх хуулийн агуулгад хамаарахаар байна. ... гэж дүгнэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж буй газарт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэл хамаарахгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
2.25. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Г, Г.Ч, Б.И, Г.Х, Б.У нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1426, А/1430, А/1428, А/1431, А/1432, А/1433, А/1434, А/1435 дугаар, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/1492 дугаар захирамжуудын авто замын давхцалгүй хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Нэхэмжлэгч Д.Ааас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1365 дугаар, О.Боос Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1367 дугаар, Г.Аээс Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1368 дугаар, Ж.Цээс Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1369 дугаар, Г.Хаас Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1366 дугаар захирамжуудын авто замын давхцалгүй хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1. Нэхэмжлэгч нараас өмнө нь тус шүүхэд Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/868 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийн нэхэмжлэгч Д.А, О.Б, Г.А, Ж.Ц, Г.Х нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцээд, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 0115 дугаар шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/868 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийн нэхэмжлэгч Д.А, О.Б, Г.А, Ж.Ц, Г.Х нарт холбогдох хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 90 /ер/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 0319 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0308 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
3.2. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1365, А/1366, А/1367, А/1368, А/1369 дугаар захирамжуудыг гаргажээ.
3.3. Нэхэмжлэгч Д.Аын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1368 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 128/ШШ2025/0115 дугаар шийдвэрийг биелүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/256 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 1781113274, 1781113273, 1781113272 дугаар бүхий 700 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар тус тус иргэн Д.Ад эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож, захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/256 дугаар захирамжийн 37,38, 39 дэх заалт иргэн Д.Ад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон байна.
3.4. Нэхэмжлэгч О.Бийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1367 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 128/ШШ2025/0115 дугаар шийдвэрийг биелүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/256 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 1781114077, 1781114073, дугаар бүхий 700 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар тус тус иргэн О.Бид эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож, захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/256 дугаар захирамжийн 42,43 дахь заалт иргэн О.Бид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон байна.
3.5. Нэхэмжлэгч Г.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1369 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 128/ШШ2025/0115 дугаар шийдвэрийг биелүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/256 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 1781113275, 1781113276, дугаар бүхий 700 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар тус тус иргэн Г.Ад эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож, захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/256 дугаар захирамжийн 35,36 дахь заалт иргэн Г.Ад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон байна.
3.6. Нэхэмжлэгч Ж.Цийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1366 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 128/ШШ2025/0115 дугаар шийдвэрийг биелүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/256 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 1781114052, 1781114053, дугаар бүхий 700 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар тус тус иргэн Ж.Цэд эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож, захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/256 дугаар захирамжийн 40,41 дэх заалт иргэн Ж.Цэд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосон байна.
3.7. Нэхэмжлэгч Г.Хын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/1365 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 128/ШШ2025/0115 дугаар шийдвэрийг биелүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/256 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 1781113278 дугаар бүхий 700 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар иргэн Г.Хт эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож, захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/256 дугаар захирамжийн 51 дэх заалт иргэн Г.Хт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3.8. Анх Хан-Уул дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд иргэн Д.Ад тус бүр 700 м.кв 3 газрыг, О.Бид тус бүр 700 м.кв 2 газрыг, Г.Ад тус бүр 700 м.кв 2 газрыг, Ж.Цэд тус бүр 700 м.кв 2 газрыг, Г.Хт тус бүр 700 м.кв 2 газрыг амины орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр олгосон.
3.9. Д.А, Л.М нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэгж талбарын 18619293871400 дугаар газрыг, Д.А, Т.А******* нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэгж талбарын 18619293800335 дугаар газрыг, Д.А, Б.Э******* нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэгж талбарын 18619293798374 дугаар газрыг тус тус шилжүүлэхээр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ,
Б.Б*******оос 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ц.Бт итгэмжлэл олгосны дагуу Г.А, Ц.Б нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэгж талбарын 18633298874014 дугаар газрыг шилжүүлэх Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ,
О.Б, Э.Д******* нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэгж талбарын 186192933833365 дугаар газрыг шилжүүлэх Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ,
Д.Д, Б.Б*******т нараас 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ц.Бт тус тус итгэмжлэл олгосны дагуу Г.Х, Ц.Б нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нэгж талбарын 186342297005967, 186332298778054 дугаар газруудыг тус тус шилжүүлэх Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-үүд,
Ж.Ц, Я.М******* нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэгж талбарын 18619293784320 дугаар газрыг, Ж.Ц, Д.Д******* нарын хооронд 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нэгж талбарын 18619293780362 дугаар газрыг шилжүүлэх Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан,
3.10. Дээрхи гэрээнүүдийг үндэслэн иргэн нараас 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Газрын албанд газар эзэмших эрх шилжүүлэн авч байгаа тул эргэлтийн цэгүүдийг нь газарт бэхэлсэн нэгж талбарын зургийн дагуу байршил шилжүүлж, амины орон сууцны зориулалтаар өөрчлүүлэх хүсэлтийг гаргасан.
3.11. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/256 дугаар Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай захирамжаар нэхэмжлэгч Г.А, Д.А, Ж.Ц, О.Б, Г.Хт нарт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд тус тус 700 м.кв газрыг 15 жилийн хугацаанд байршил шилжүүлж, амины орон сууц зориулалтаар эзэмшүүлэхээр олгож, Нийслэлийн Газрын албанаас 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Д.А, О.Б, Г.А, Ж.Ц, Г.Х нартай газар эзэмшүүлэх гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан үйл баримтууд тогтоогдсон.
3.12.Түүнчлэн Д.Ад нэгж талбарын 178111327, 1781113273, 1781113274 дугаар, О.Бид нэгж талбарын 1781114077, Г.Ад нэгж талбарын 1781113275, 1781113276, Ж.Цэд нэгж талбарын 1781114052, 1781114053, Г.Хт нэгж талбарын 1781101153, 1781113278, 1781113279 дугаар бүхий газруудыг тус тус олгож Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус бүрд олгосон байна.
3.13. Улмаар Нийслэлийн Газрын алба 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Д.А, О.Б, Г.А, Ж.Ц, Г.Х нартай газар эзэмшүүлэх гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан, мөн и-газар.мн цахим бүртгэлд шилжсэнээр Д.А, О.Б, Ж.Ц, Г.Х нарын газар эзэмшүүлэх гэрээг 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр, Г.Агийн газар эзэмшүүлэх гэрээг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр цахим мэдээллийн санд бүртгэсэн болох нь цахим мэдээллийн санд бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан 01122-2022/02892, 01122-2022/02417, 01122-2022/02888, 01122-2022/02889, 01122-2022/02890, 01122-2022/02891 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээгээр тус тус тогтоогдсон.
3.14. Маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн А/1365, А/1366, А/1367, А/1368, А/1369 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжуудаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 128/ШШ2025/0115 дугаар шийдвэрийг биелүүлэх зорилгоор Ж.Цийн нэгж талбарын 1781114052, 1781114053 дугаар, О.Бийн нэгж талбарын 1781114077, 1781114073 дугаар, Г.Хын нэгж талбарын 178111378 дугаар, Г.Агийн нэгж талбарын 178111376, 178111375 дугаар, Д.Аын нэгж талбарын 178111374, 178111373, 178111372 дугаар газруудын эзэмших эрхийг тус тус хүчингүй болгожээ.
3.15. Улмаар, нэхэмжлэгч нараас урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол гаргасны дагуу Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 72 дугаар дүгнэлтээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч нарын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1365, А/1366, А/1367, А/1368, А1369 дугаар захирамжуудыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
3.16. Газрын тухай хуулийн 61 дугаар зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасан.
3.17. Маргаан бүхий захирамжуудад холбогдох хэсгүүдийг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/256 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгүүд нь эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээд болох нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх эрхийг 15 жилийн хугацаатай олгож, тэдгээр иргэдэд ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм.
3.18. Захиргааны ерөнхий хуулийн 48.2 дахь хэсэгт Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно, Улсын дээд шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2020/0330 дугаар тогтоолд ... Хэдийгээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж ... зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ... уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох эрх хариуцагчид хадгалагдаж байгаа боловч энэхүү эрх нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар 48.3 дахь хэсэгт Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно гэж заасны дагуу хязгаарлагдаж байна гэж тайлбарласан.
3.19. Дээрх хууль тогтоомжийн зохицуулалтаас үзвэл, хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/1365, А/1366, А/1367, А/1368, А/1369 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжуудаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай А/256 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хуульд заасан таван жилийн хугацаа өнгөрсөн байна.
3.20. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.А, О.Б, Г.А, Ж.Ц, Г.Х нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/1365, А/1366, А/1367, А/1368, А/1369 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжуудын авто замын давхцалгүй хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3.21. Хэрэгт авагдсан Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/00-840 дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаврын схем зураг, Мөн Хот байгуулалт, хотын стандартын газраас ирүүлсэн 2024 онд Лэнд тест ХХК-аар хийлгэсэн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо Шинээр баригдах зам талбайн байр зүйн зураглал, Глобал мэп ХХК-ийн боловсруулсан Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, кадастрын зургууд болон шүүхээс маргаан бүхий нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан газарт хийсэн үзлэг зэргээс нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан газар нь автозамтай бүхэлдээ давхцалгүй, хэсэгчилсэн байдлаар давхцалтай байгаа талаар талууд маргаагүй бөгөөд хариуцагчаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүрээнд уг давхцалын хэмжээг тогтоож, шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.
3.22. Шүүхээс нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан газрын авто замын трасстай хэдий хэмжээгээр давхцалтай эсэхийг тодруулахаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газраас нотлох баримт шаардсаны хариуд тус газрын 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2/3784 дугаар албан бичгээр ... Хан-Уул дүүрэг, 8, 21 дүгээр хороо, Өлзийтийн авто замаас Яармаг шинэ төвийн гол гудамж замын туслах замтай холбох 1200 метр авто зам, замын байгууламж болох М ХК-ийн гүйцэтгэж буй автозамын трассын мэдээлэлд байршлын солбицлын утга байхгүй байгаа тул нотлох баримтыг хүргүүлэх боломжгүй байна гэх хариуг ирүүлсэн.
3.23. Мөн Хот байгуулалт, хотын стандартын газрын 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 02/317 дугаар албан бичгээр ... тус шүүхээс нотлох баримтаар шаардсан М ХК-ийн хийж гүйцэтгэж буй Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Архивчдын гудамжны авто замаас 27 дугаар нэгж хороолол хүртэлх авто замын ажлын зурагт зориулсан инженер-геологийн судалгааны дүгнэлт, тайлбар бичгийг хүргүүлсэн боловч уг баримтад М ХК-ийн гүйцэтгэж буй автозамын трассын хэмжээ тусгагдаагүй болохыг тэмдэглэж байна.
4. Нөхөх олговор шаардах эрх хэрэгжих боломжтой тухайд:
4.1. Шүүхээс нэхэмжлэгч нарын эцсийн байдлаар тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1365, А/1366, А/1367, А/1368, А/1369 дугаар, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1426, А/1428, А/1430, А/1431, А/1432, А/1433, А/1434, А/1435 дугаар, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1492 дугаар захирамжуудын авто замын трасстай давхцалгүй хэсгийг тус тус хүчингүй болгож, харин авто замын трасстай давхцалтай хэсгийг хүчингүй болгож шийдвэрлээгүй боловч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хангах үүднээс нэхэмжлэгч нарын нөхөх олговор шаардах эрхийг үгүйсгэх үндэслэлгүй гэж үзлээ.
4.2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: гээд, 4.2.8 дахь заалтад хууль ёсны итгэлийг хамгаалах.
Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй гэж заасан.
4.3. Хуулийн дээрх зарчмыг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь, нийтийн эрх зүйн аливаа харилцаанд, тухайлбал энэ тохиолдолд газар ашиглах эрхийн харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн байх явдал юм.
4.4. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч талаас гаргасан тайлбар зэргээс үзэхэд, хариуцагчийн зүгээс газрын тухай хууль тогтоомж зөрчиж, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсний улмаас нэхэмжлэгч нар нь өөрсдийн эзэмшиж байсан газрын авто замын трасстай давхцалтай хэсгийг цаашид эзэмшиж чадахгүй болсон нь тогтоогдож байна.
4.5. Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна., мөн зүйлийн 104.3 дахь хэсэгт Захиргааны байгууллага нөхөх олговрын хэмжээг иргэн, хуулийн этгээдтэй харилцан тохиролцож болно. гэж заасан.
4.6. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нар нь өөрсдийн эзэмшиж байсан газрын авто замын трасстай давхцалтай хэсэгт хариуцагчаас нөхөх олговор шаардах эрхтэй байх бөгөөд тухайн эрхийг энэ шүүхийн шийдвэр хязгаарлахгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
4.7. Харин энэхүү маргааны хүрээнд, хариуцагч Нийслэлийн Засаг даргаас нөхөх олговрыг нэхэмжлэгч нар шаардаагүй, тэр агуулгаар маргаагүй тул нэхэмжлэгчид олгох нөхөх олговрын зүйлийн хэмжээний талаар шүүх дүгнэлт хийгээгүй, хийх үндэслэлгүй болохыг дурдаж байна.
5. Нэхэмжлэгч Д.Г, Г.Ч Б.И, Г.Х, Б.У, Д.А, О.Б, Г.А Ж.Ц нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2401020165 дугаартай Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгож, М ХК-нд Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар олгосон газрын хохиролд Д.Гид 19,705,000 төгрөг, Б.Ид 22,085,000 төгрөг, Б.Ут 20,930,000 төгрөг, Г.Чт 22,715,000 төгрөг, Г.Хт 23,030,000 төгрөг, Д.Ад 27,405,000 төгрөг, Г.Ад 23,275,000 төгрөг, Г.Хт 11,550,000 төгрөг, О.Бид 18,410,000 төгрөг, Ж.Цэд 9,835,000 төгрөгийг тус тус гаргуулах,
Нийслэлийн Ерөнхий архитекторт холбогдуулан гаргасан Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/00-840 дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгож, М ХК-нд Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгож, М ХК-нд Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар олгосон газрын хохиролд Д.Гид 19,705,000 төгрөг, Б.Ид 22,085,000 төгрөг, Б.Ут 20,930,000 төгрөг, Г.Чт 22,715,000 төгрөг, Г.Хт 23,030,000 төгрөг, Д.Ад 27,405,000 төгрөг, Г.Ад 23,275,000 төгрөг, Г.Хт 11,550,000 төгрөг, О.Бид 18,410,000 төгрөг, Ж.Цэд 9,835,000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:
5.1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэл, хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг судалж үзээд дээрх нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт ... нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан; гэж заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5.2. Маргаан бүхий Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2401020165 дугаартай Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаврыг М ХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаартай албан бичгийг үндэслэн Нийслэлийн төсвийн хөрөнгө болон хувийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр Хан-Уул дүүрэг, Архивчдын гудамжнаас Нүхтийн авто замтай холбогдох шинээр баригдах авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулахаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын захиалгаар батлагджээ.
5.3. Мөн маргаан бүхий Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/00-840 дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаврыг Нийслэлийн Замын хөгжлийн газрын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 03/2449 дугаартай М ХК хувийн хөрөнгөөр авто зам барих тухай хүсэлтийг уламжилсан албан бичгийг үндэслэн Хан-Уул дүүрэг, 8, 21 дүгээр хороо, Өлзийтийн авто замаас /Наадамчдын замын урд талын туслах замаас/ Яармаг шинэ төвийн гол гудамж замын туслах замтай холбох 1200 м авто зам, замын байгууламжийг барихаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, 2040 үзэл баримтлалын хүрээнд батлагдсан байна.
5.4. Дээрх маргаан бүхий Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2401020165 дугаартай Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгавар болон Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/00-840 дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаврыг Хан-Уул дүүрэг, 8, 21 дүгээр хороо, Өлзийтийн авто замаас /Наадамчдын замын урд талын туслах замаас/ Яармаг шинэ төвийн гол гудамж замын туслах замтай холбох нийт 1200 м авто зам, замын байгууламжийг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, 2040 үзэл баримтлалын хүрээнд тухайн автозамаар зорчих нийтийн эрх ашгийн төлөө М ХК-ийн хувийн хөрөнгөөр авто зам барьж гүйцэтгэхтэй холбоотойгоор батлагдсанаас үзвэл маргаан бүхий даалгаврууд нь нэхэмжлэгч нарт чиглээгүй нийт иргэдэд чиглэгдсэн байх тул уг даалгавруудыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор маргах эрхтэй этгээд гэж үзэхээргүй байна.
5.5. Эдгээр нөхцөл байдлаас дүгнэн үзэхэд нэхэмжлэгч иргэд нь Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын баталсан Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2401020165 дугаартай Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгавар болон Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/00-840 дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавруудыг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзлээ.
5.6. Иймд дээрх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г, Г.Ч Б.Инраанил, Г.Х, Б.У, Д.А, О.Б, Г.А Ж.Ц нараас Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2401020165 дугаартай Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгож, М ХК-нд Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар олгосон газрын хохиролд Д.Гид 19,705,000 төгрөг, Б.Ид 22,085,000 төгрөг, Б.Ут 20,930,000 төгрөг, Г.Чт 22,715,000 төгрөг, Г.Хт 23,030,000 төгрөг, Д.Ад 27,405,000 төгрөг, Г.Ад 23,275,000 төгрөг, Г.Хт 11,550,000 төгрөг, О.Бид 18,410,000 төгрөг, Ж.Цэд 9,835,000 төгрөгийг тус тус гаргуулах, Нийслэлийн Ерөнхий архитекторт холбогдуулан гаргасан Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/00-840 дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгож, М ХК-нд Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгож, М ХК-нд Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар олгосон газрын хохиролд Д.Гид 19,705,000 төгрөг, Б.Ид 22,085,000 төгрөг, Б.Ут 20,930,000 төгрөг, Г.Чт 22,715,000 төгрөг, Г.Хт 23,030,000 төгрөг, Д.Ад 27,405,000 төгрөг, Г.Ад 23,275,000 төгрөг, Г.Хт 11,550,000 төгрөг, О.Бид 18,410,000 төгрөг, Ж.Цэд 9,835,000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.8, 48 дугаар зүйлийн 48.2, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.А, О.Б, Г.А, Ж.Ц, Г.Х нарын Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1365, А/1366, А/1367, А/1368, А/1369 дугаар захирамжуудын авто замын трасстай давхцалгүй хэсгийг, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Г, Г.Ч Б.И, Г.Х, Б.У, Д.А, О.Б, Г.А Ж.Ц нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Нийслэлийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1426, А/1428, А/1430, А/1431, А/1432, А/1433, А/1434, А/1435 дугаар, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1492 дугаар захирамжуудын авто замын трасстай давхцалгүй хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.6 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Г, Г.Ч Б.И, Г.Х, Б.У, Д.А, О.Б, Г.А Ж.Ц нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2401020165 дугаартай Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгож, М ХК-нд Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар олгосон газрын хохиролд Д.Гид 19,705,000 төгрөг, Б.Ид 22,085,000 төгрөг, Б.Ут 20,930,000 төгрөг, Г.Чт 22,715,000 төгрөг, Г.Хт 23,030,000 төгрөг, Д.Ад 27,405,000 төгрөг, Г.Ад 23,275,000 төгрөг, Г.Хт 11,550,000 төгрөг, О.Бид 18,410,000 төгрөг, Ж.Цэд 9,835,000 төгрөгийг тус тус гаргуулах, Нийслэлийн Ерөнхий архитекторт холбогдуулан гаргасан Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/00-840 дугаартай Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгож , М ХК-нд Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах даалгаврыг хууль бус байсан болохыг тогтоолгож, М ХК-нд Авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар олгосон газрын хохиролд Д.Гид 19,705,000 төгрөг, Б.Ид 22,085,000 төгрөг, Б.Ут 20,930,000 төгрөг, Г.Чт 22,715,000 төгрөг, Г.Хт 23,030,000 төгрөг, Д.Ад 27,405,000 төгрөг, Г.Ад 23,275,000 төгрөг, Г.Хт 11,550,000 төгрөг, О.Бид 18,410,000 төгрөг, Ж.Цэд 9,835,000 төгрөгийг тус тус гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүр 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус бүр 70200 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР