| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/06440/И |
| Дугаар | 191/ШШ2025/01008 |
| Огноо | 2025-02-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/01008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: *******,*******,******* тоотод оршин суух, Их мэргэд овогт Цэрэндамбын ******* /рд:*******/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ц.******* оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1964 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймаг, Дэлгэрхаан суманд мэндэлсэн болно. Үүнээс 1980 онд 8 дугаар ангиа төгсөөд Дэлгэрхаан сумын Аварга тосон нэгдэлчин амралтын газарт 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10 тоот тушаалаар үхэрчнээр томилогдож 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллах болж дараа нь 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс, 1985 оны 5 дугаар сарын 30-ны хооронд 0132 дугаар цэргийн албанд алба хаасан болно. Цэргээс халагдсан даруй 1985 оны 6 даруй 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн буцаад ажилдаа орж 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. Гэвч дээрхээс ажилд орсон, гарсан тушаал байхгүй тул дээрх хугацаанд намайг хөдөлмөр эрхэлсэн хэмээн үзэх боломжгүй гэх болж миний зүгээс өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд намайг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга тосон нэгдэлчин амралтын газарт 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдөр, 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тус тус үхэрчнээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
2. Шүүх нэхэмжлэгчээс цуглуулж өгсөн:
2.1 оршин суугаа газрын тодорхойлолт, Засаг даргын тодорхойлолт, Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн тэмдэглэл, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн иргэний түүхчилсэн лавлагаа, Үндэсний төв архиваас ирүүлсэн лавлагаа, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн архивын газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, фото зураг, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, сайшаалын үнэмлэх, баярын бичиг, цуг ажиллаж байсан С.*******, С.******* нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гарын үсэг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, талархал, Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын лавлагааны хуулбар, Хөдөлмөрийн дэвтэр эх хувь ,
2.2 шүүхийн журмаар бүрдүүлсэн Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн иргэний түүхчилсэн лавлагаа, Үндэсний төв архиваас ирүүлсэн лавлагаа, гэрчийн мэдүүлэг, тэдгээрийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.******* нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга тосон нэгдэлчин амралтын газарт 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдөр, 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тус тус үхэрчнээр ажиллаж байсныг тогтоолгох хүсэлт гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор сонирхогч этгээдийн зүгээс шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
3. Шүүх хүсэлтийг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. Хүсэлт гаргагч Ц.******* нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга тосон нэгдэлчин амралтын газарт 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдөр, 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тус тус үхэрчнээр ажиллаж байсан нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тодруулбал,
4.1 Амралтын даргын 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 10 тоот тушаалаар Ц.*******ыг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга тосон нэгдэлчин амралтын газарт 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үхэрчнээр томилон ажиллуулж, Амралтын даргын 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн нөхөн сэргээсэн 04 тоот тушаалаар Ц.*******ыг 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Аварга тосон Нэгдэлчин амралтын үхэрчнээс чөлөөлсөн байна.
4.2 Амралтын захиргаанаас Мал аж ахуйн үйлдвэрлэлд илгээлтээр гарч үр бүтээлтэй ажиллаж байгаад чинь талархаж үнэ бүхий зүйл, сайшаалын үнэмлэхээр дурсгаж цаашдын ажилд чинь өндөр амжилт хүсэж Илгээлтийн эзэн Ц.*******ад хэмээх Сайшаалын үнэмлэх олгожээ.
4.3 1989 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Яамны харьяа хөнгөн үйлдвэрийн Хромын үйлдвэрийн захиргаанаас Ц.*******ад Аварга тосон амралтын 20 жилийн ойг тохиолдуулан хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт гаргасан тул баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнаж Баярын бичиг олгожээ.
4.4 Амралтын захиргаа ҮЭЗөвлөлөөс ...Хүндэт нөхөр ******* танд Бодын хөөвөр хялгасны төлөвлөгөөг 100-аас дээш хувиар биелүүлсэн тул талархлын хуудас, үнэ бүхий зүйлээр шагнав хэмээн Талархал олгожээ.
4.5 БНМАУ-ын Түлш-Эрчим Хүчний Үйлдвэрийн Яамны харьяа Завхан аймаг дахь Эрчим Хүчний Нэгдсэн Үйлдвэрийн даргын 1989 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 42 дугаар тушаалаар О.Батсайханы ажлын зэрэг дэвийг 3 дугаар хавсралтын 48 дугаарт 4 дүгээр зэрэг гэж тогтоосон байна.
4.6 Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 02/4590 дүгээр архивын лавлагаагаар Цэрэндамбын ******* нь Хэнтий аймгаас НАХЯ-ны сайдын 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 491 дүгээр тушаалаар цэрэгт татагдаж, 0132 дугаар ангид алба хаагаад Хилийн ба ДЦХЭГ-ын даргын 1985 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар халагдсан болох нь тогтоогдсон.
4.7 Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн ХААТР-1(А) БНМАУ-ын хүн амын регистрийн картын 74 дүгээр анкетад ******* овогт *******, 1984 онд Нэгдэлчин амралтад үхэрчнээр ажилд орсон гэж 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бүртгэгджээ.
4.8 Гэрч С.*******аас ...Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга тосон нэгдэлчин амралтын газарт 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдөр, 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тус тус Ц.******* нь үхэрчнээр болон өөрөө тракторын жолоочоор хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг нь тэдгээрийн хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэгдсэн бичилтээр тогтоогдсон.
5. Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдсон үйл баримтуудаар Ц.*******ыг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга тосон нэгдэлчин амралтын газарт 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдөр, 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус үхэрчнээр ажилласан болохыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Их мэргэд овогт Цэрэндамбын ******* /рд:*******/-ыг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга тосон нэгдэлчин амралтын газарт 1980 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдөр, 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд тус тус үхэрчнээр ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоногийн дараа бичгэн хэлбэрээр гарсан шийдвэрийг талууд 14 хоногийн дотор өөрсдөө ирж гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ