2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/01064

 

 







 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,******* тоотод оршин байрлах, ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,,,,, тоотод оршин байрлах, ХХК /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 228,534,784.54 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Хариуцагч хуулийн ХХК-д ******* ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр №01/102 тоот зээлийн гэрээгээр , 14 дүгээр хороолол/13336/,,,, тоот хаягтай,43,92 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авах зорилгоор 437,500,000 төгрөгийн үл хөдлөх барьцаалсан зээлийг сарын хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон тухайн үл хөдлөх хөрөнгийг барьцаалан гэрээ байгуулсан. Зээлийн төлбөрөөс нэг удаа 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр үндсэн зээлээс 296,244,973.93 төгрөг, хүүний төлбөр 139,808,219.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 1,455,026.90 төгрөг төлсөн. Үүнээс хойш зээлдэгч ХХК-ийн захирал Ж. нь гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлөөгүйгээс 534 хоног хугацаа хэтэрсэн бөгөөд гэрээний хугацаанд төлбөр төлөхийг шаардсан тухай мэдэгдлийг удаа дараа амаар болон бичгээр гаргасан боловч төлбөр тооцоогоо хийлгүй өдийг хүртэл явсан. Иймд зээлдэгч ХХК-ийн захирал Ж.гээс зээлийн гэрээний үүрэгт зээлийн төлбөрт 141,255,026.07 төгрөг, зээлийн хүүний төлбөр 82,487,149.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 4,792,608.88 төгрөг, нийт 228,534,784.54 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Талууд 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр зээлээ хаах зорилгоор М банк-иас зээл авч байгаа тул барьцаа хөрөнгийг чөлөөлж, ХХК /рд: эзэмшлийн , *******,,, талбайтай худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай газрыг зээлийн барьцаанд тавих хүсэлт гаргасан. Зээлдэгчийн хүсэлтийн дагуу №01/102 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж №01/50 тоот нэмэлт гэрээг байгуулж зээлийн барьцаанд , *******,,*******, хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий талбайтай худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай тоот дугаартай гэрчилгээтэй газрыг ******* ХХК-ийн нэр дээр газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт барьцаанд бүртгүүлсэн. Иймд зээлдэгч ХХК-ийн захирал Ж.гээс зээлийн гэрээний үүрэгт зээлийн төлбөрт 141,255,026.07 төгрөг, зээлийн хүүний төлбөр 82,487,149.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 4,792,608.88 төгрөг, нийт 228,534,784.54 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэжээ.

 

2.Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 228,534,784.54 төгрөгөөс 28,534,784.54 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 200,000,000 төгрөгийг хариуцагч ХХК нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 150,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын0-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын1-ний өдөр0,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ХХК-д төлж барагдуулах,

-төлөөгүй тохиолдолд ХХК-ийн эзэмшлийн *******,,*******, хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий талбайтай худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай тоот дугаартай гэрчилгээтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХХК-ийн 2025 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор:

гийн /рд:/, гийн /рд:/, гийн /рд:/, гийн /рд:/, гийн /рд:/ нар нь ХХК-ийн эзэмшлийн *******,,*******, хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий талбайтай худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай тоот дугаартай гэрчилгээтэй газрыг ******* ХХК-тай хийсэн эвлэрлийн гэрээний 200,000,000 төгрөгийн үүргийг хэрэгжүүлж чадаагүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ХХКд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 228,534,784.54 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 228,534,784.54 төгрөгөөс 28,534,784.54 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 200,000,000 төгрөгийг хариуцагч ХХК нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 150,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын0-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын1-ний өдөр0,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ХХК-д төлж барагдуулах,

-төлөөгүй тохиолдолд ХХК-ийн эзэмшлийн *******,,*******, хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий талбайтай худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай тоот дугаартай гэрчилгээтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Барьцаа хөрөнгийн эзэмшигч гийн /рд:/, гийн /рд:/, гийн /рд:/, гийн /рд:/, гийн /рд:/ нар нь ХХК-ийн эзэмшлийн *******,,*******, хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий талбайтай худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай тоот дугаартай гэрчилгээтэй газрыг ******* ХХК-тай хийсэн эвлэрлийн гэрээний 200,000,000 төгрөгийн үүргийг хэрэгжүүлж чадаагүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй талаараа шүүхэд ирүүлсэн болно.

 

Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 228,534,784.54 төгрөгөөс 28,534,784.54 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 200,000,000 төгрөгийг хариуцагч ХХК нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 150,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын0-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын1-ний өдөр0,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ХХК-д төлж барагдуулах,

-төлөөгүй тохиолдолд ХХК-ийн эзэмшлийн *******,,*******, хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий талбайтай худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай тоот дугаартай гэрчилгээтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,370,824 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 685,412 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 685,412 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ