2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 191/шш2025/07215

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 02 191/ШШ2025/07215

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* ******* овогт ******* ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* овогт ******* ******* /РД:/-т холбогдох,

 

Нэхэмжлэгчийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******,

Хариуцагч О.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч О.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Миний бие 2019 онд О.*******тай танилцан 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр гэрлэлтийн 1122670007 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2019 оны 08 дугаар сарын 02-нд охин Э. төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2021 оноос хойш салж тусдаа амьдрах болсон.

Тэр үеэс хойш охин маань О.*******гийн асрамжинд өсөж торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Э.ыг О.*******гийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг өгнө. гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, охин Э.ыг миний асрамжинд үлдээж, Б.*******гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүүхэд эрүүл өсөж бойжиж буй талаарх өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт,  тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, гэрлэсний гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч О.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргаж, охин Э.ыг эх О.*******гийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, эд хөрөнгийн маргаангүй гэсэн тайлбар гаргаж байна.

 

3. Хариуцагч О.******* нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, охин Э.ыг өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох талаар тайлбарыг гаргаж байна.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Б.*******, О.******* нар 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн газарт бүртгүүлж, гэрлэгчдийн эрх, үүрэг үүсгэн, хамтран амьдрах хугацаанд тэдгээрийн дундаас насанд хүрээгүй хүүхэд болох охин Э. 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэсний гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

6. Гэрлэгчид нь 2021 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, гэр бүлийн амьдралаа хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй, хэн алин нь гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрч байгаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч үр дүнд хүрээгүй зэрэг хэргийн болон бусад нөхцөл байдлыг харгалзан тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д шүүгч гэрлэлт цуцлах тухай шийдвэр гаргахдаа хүүхдийг цаашид хүмүүжүүлэх талаар гэрлэгчдийн хооронд хэлэлцэн тохирсон зүйл байхгүй бол хүүхдийг эцэг буюу эхийн хэний нь асрамжид үлдээх, хамтран өмчлөх дундын өмчийг хуваах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах болон орон сууцны маргааны асуудлыг нэхэмжлэлийг үндэслэн хянан шийдвэрлэхээр заасан.

 

8. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Э.Хадааыг эх Б. асрамжид үлдээж, эцэг Б.*******гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

9. Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүйг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******, О.******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Э.ыг эх О.*******гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн охин Э.ыг 11 нас хүртэл оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.*******гаас гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг, мөн зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар зохигч нар нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг сануулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ