2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/01066

 






 

 

 

 

\

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,******* тоотод оршин байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,,, тоотод оршин суух, Цагьраг овогт ын /рд:/-д холбогдох,

 

Хариуцагч: ,,, тоотод оршин суух, Нангиа овогт ын /рд:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 25,265,232.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ХХК нь зээлдэгч О., Н. нартай22 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 2141007832 дугаар зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, жилийн 16,80 хувийн хүүтэй олгож зээлдэгчийн ******* дахь тоот дансанд шилжүүлсэн. Талууд зээл, зээлийн хүү төлөх хуваарийг22 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс24 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 30 сарын хугацаанд сар бүр 1,219,588.66 төгрөг төлөхөөр тохиролцож хавсралтаар баталсан. Зээлдэгч нар нь23 оны 4 дүгээр сараас эхэлж зээлийн эргэн төлөлийн хуваарийг зөрчиж төлөлт хийгээгүй бөгөөд банкны зүгээс зээлдэгчтэй уулзаж зээлийн төлбөр төлөхийг удаа дараа мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөр бүрэн төлөгдөөгүй байна. Зээлдэгч нар нь24 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 19,279,675.32 төгрөг, зээлийн үндсэн зээл 5,433,972.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 551,585.18 төгрөг, нийт 25,265,232.72 төгрөгийн үлдэгдэлтэ байна. Иймд хариуцагч нараас Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 25,265,232.72 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О., Н. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Бид ******* ХХК-ийн нэхэмжилсэн 25,265,232.72 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч О., Н. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,265,232.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч О., Н. нар нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 25,265,232.72 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 25,265,232.72 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч О., Н. нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэстэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 25,265,232.72 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч О., Н. нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,277 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 142,138.5 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 142,138.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч О., Н. нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ