| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/09306/И |
| Дугаар | 191/ШШ2025/01105 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/01105
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,
Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод байрлах, ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух, *******ын /рд:/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 25,082,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
"*******" ХХК нь Боржигон овогтой *******ынтай 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 80 тоот түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318-326 дугаар зүйл болон холбогдох бусад хууль, тогтоомжийг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. ширхэг Түрээсийн гэрээгээр Г.Манал нь 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Богино дэгээ 1000 ширхэг, Урт дэгээ 400 ширхэг нийт 1.400 ширхэг дэгээ 580.000 төгрөгөөр худалан авч, 700 Тулаас Ви-6 барилгын туслах бараа материалыг Хэнтий аймгийн төвд барилга барихад ашиглах зорилгоор түрээслэн авч түрээслэн авсан бараа материалыг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 163 ширхэг, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 341 ширхэг, 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр үлдэгдэл бараа материалыг буцаан хүлээлгэн өгсөн. Хариуцагч Г.Манал нь 2022 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 13- ны өдрийн Түрээсийн гэрээгээр түрээслэн авсан бараа материалын түрээсийн төлбөр 28.021.500 төгрөг, зарсан бараа материалын төлбөр 580.000 төгрөг, нийт 28.601.500 төгрөг болж, 6.880.000 төгрөг төлж, барьцаа 5.000.000 тегрегийг хасаж үлдэгдэл 16.721.500 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Түрээсийн гэрээний 7.2 дахь хэсэгт /түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож, хоног тутам 0.5 хувийн алдангийг түрээслүүлэгчид төлнө/ гэж заасан. Түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 16.721.500, алданги 8.360.750 төгрөг нийт 25.082.250 төгрөгийг хариуцагч Г.Маналаас гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Г.Манал нь нэхэмжлэлийн шаардлага 25,082,250 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 5,082,250 төгрөгийг, үлдэх 20,000,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгч "*******" ХХК-д төлөх хүсэлтэй байна гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
Хариуцагчаас гаргасан төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч "*******" ХХК нь хариуцагч Г.Маналд холбогдуулан гэрээний үүрэгт 25,082,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Манал нь нэхэмжлэлийн шаардлага 25,082,250 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 5,082,250 төгрөгийг, үлдэх 20,000,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгч "*******" ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Г.Манал нь нэхэмжлэлийн шаардлага 25,082,250 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 5,082,250 төгрөгийг, үлдэх 20,000,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор тус тус нэхэмжлэгч "*******" ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,370 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 141,685 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 141,685 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч "*******" ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Г.Манал нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ