2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/01130

 

 







 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,,, тоотод оршин суух, Жадамбын /рд:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт,990,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Ж. нь Мөнхийн эрхи ББСБ ХХК-иас 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02 тоот зээлийн гэрээгээр хувийн бизнесийн үйл ажиллагаандаа зориулж тоног төхөөрөмж авах зорилгоор 50,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр өөрийн эзэмшлийн улсын дугаартай, LEXUS LX-570 маркийн автомашиныг барьцаалж зээл авсан. Энэ хугацаанд 25,680,000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн байна. Энэ хугацаанд 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл, мөн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Ж.Цогт-Эрдэнийн бизнесийн үйл ажиллагаа, санхүүжилт доголдож байгааг харгалзан үзэж гаргасан хүсэлтийн дагуу зээлийг гэрээг сунгаж байсан. Зээлдэгч Ж. нь өнөөг хүртэл үндсэн зээл, зээлийн хүүгээ төлөх талаар тодорхой арга хэмжээ авахгүй, худлаа шалтаг шалтгаан тоочин гэрээгээр хүлээсэн үүргээ санаатайгаар зөрчиж манай байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Иймээс бид иргэн Ж.эс үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 64,120,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,870,000 төгрөг, нийт 125,990,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Хариуцагч Ж. нь нэхэмжлэлийн шаардлага 125,990,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч Мөнхийн эрхи ББСБ ХХК-д төлөх хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Мөнхийн эрхи ББСБ ХХК нь хариуцагч Ж.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 125,990,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж. нь нэхэмжлэлийн шаардлага 125,990,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч Мөнхийн эрхи ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ж. нь нэхэмжлэлийн шаардлага 125,990,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч Мөнхийн эрхи ББСБ ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 787,900 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 393,950 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 393,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мөнхийн эрхи ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ