| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2025/00324/И |
| Дугаар | 191/ШШ2025/01151 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/01151
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, өөрийн байранд оршин байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,, тоотод оршин суух, гийн /РД:/-д холбогдох,
8,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Худалдаа, хөгжлийн банкны харилцагч ын /РД:/ нь 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Худалдаа, хөгжлийн банкин дахь өөрийн эзэмшлийн тоот данснаас гийн (РД:)-н Хаан банкны тоот дансанд 8,500,000.00 төгрөгийн шилжүүлэг хийсэн. Дээрх 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр банк хоорондын системд үүссэн техникийн алдааны улмаас хүлээн авагч гийн (РД:)-н Хаан банкны тоот дансанд дээрх мөнгөн төлбөр орсон боловч ын /РД:/-ийн Худалдаа, хөгжлийн банкны тоот харилцах данснаас хасагдаагүй Худалдаа, хөгжлийн банкны (БАГА ДҮНТЭЙ ГҮЙЛГЭЭ ХООРОНДЫН ТООЦООНЫ ДАНС) тоот данснаас хасагдсан. гийн (РД:)-н Хаан банкны тоот дансанд шилжин орсон 8,500,000.00 төгрөгийн гүйлгээ нь Худалдаа, хөгжлийн банкны хөрөнгө болно. гийн (РД:) нь банк хоорондын системд үүссэн техникийн алдааны улмаас шилжин орсон 8,500,000.00 төгрөгийг дур мэдэн захиран зарцуулж, үрэгдүүлж, Худалдаа, хөгжлийн банкинд хохирол учруулаад байна. Худалдаа, хөгжлийн банкны зүгээс хариуцагч гийн (РД:)-тай удаа дараа холбогдож, үүссэн төлбөрийн асуудлыг барагдуулах тухай мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, банкны хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшин шамшигдуулсаар байна. Иймд, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй" гэж зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гийн (РД:)-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Хариуцагч Г.Баттулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие ******* ХК-ийн нэхэмжилсэн 8,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Г.Баттулгад холбогдуулан 8,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г.Баттулга нь нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 8,500,000 төгрөг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 8,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Г.Баттулгын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэстэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 8,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагч Г.Баттулгын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 75,475 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн0200300941 тоот данснаас 75,475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Г.Баттулга нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ