2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 191/шш2025/07220

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 02 191/ШШ2025/07220

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК /РД:/,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК /РД:/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин оролцов.  

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК /РД:/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... ******* ******* ХХК нь уул уурхайн техник хэрэгслийн сэлбэг худалдах, засвар үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани билээ. ******* ХХК нь манай компаниас тогтмол худалдан авалт хийдэг итгэлтэй харилцагчдын нэг, өнөөдрийг хүртэлх хугацаанд хамтран ажиллаж байгаа бөгөөд талууд 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сэлбэг хэрэгсэл зээлээр нийлүүлэх гэрээ байгуулж, энэ гэрээний дагуу ******* ******* ХХК-ийн зүгээс ******* ХХК-д нийт 29,424,500 төгрөгийн сэлбэг хэрэгсэл, бараа материалыг зээлээр худалдаж шилжүүлсэн. Гэвч 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд 19 удаагийн зээлээр худалдан авсан сэлбэг, бараа бүтээгдэхүүний төлбөр болох дээрх 29,424,500 төгрөгөөс 21,843,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Тус компанийн удирдлага болон холбогдох хүмүүстэй хэд хэдэн удаагийн хэлэлцээр хийж дээрх төлбөрийн асуудлаар тохиролцон эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэн хүлээцтэй хандаж ирсэн. Төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч бодитой үр дүнд хүрээгүй буюу ямар ч төлөлт хийхгүй, хугацаа алдаж явсаар өнөөдрийг хүртэлх хугацаа өнгөрөөд байна.

 

Талууд хооронд байгуулсан гэрээний дагуу ******* ХХК-ийн үндсэн үүргийн биелүүлээгүй төлбөрт 21,843,000 төгрөг, гэрээний үндсэн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрсэн үүргийн гүйцэтгэлд 10,921,500 төгрөгийн алданги, нийт 32,764,500 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулахаар 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан болов ч, ... хариуцагчийг хаягаар дуудаж, мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хариуцагч ******* ХХК нь  хаягт бүртгэлтэй боловч оршин байрладаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, шүүх хуулийн дээрх зүйлд заасан ажиллагааг хийж гүйцэтгэх боломжгүй болсон болно гэх үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан. Хариуцагч ******* ХХК нь  бүхэлд нь тус компанийн оффис одоо ч үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хариуцагчийн ажилтнуудтай хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулсан. Тус компани нь  уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Гүйцэтгэх захирал ******* Ганбаатар нь  хотын дээрх оффис болон  дахь уурхайн газартаа байнга ирэн очин байдаг. ******* ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх гүйцэтгэх захирал Давааноровын ******* хувийн мэдээлэл, регистрийн дугаар зэрэг нь манай компанид хадгалагдаагүй байгаа тул, түүний хувийн мэдээлэл гаргаж өгөх боломжгүй байна. Харин,  гэсэн дугааруудаар залгаж, эвлэрэх талаар оффист нь хэд хэдэн удаа холбогдох ажилтнуудтай уулзалт хийсэн. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* голд ХХК болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.******* шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШЗ2025/32630 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Сэлбэг хэрэгсэл зээлээр нийлүүлэх гэрээний хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ч.*******ийг томилсон 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн итгэмжлэл, зарлагын падааны хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК /РД:/ буюу түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.

 

3. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ ******* ХХК нь Сэлбэг хэрэгсэл зээлээр нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй, шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлж байна.

 

4. ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн Сэлбэг хэрэгсэл зээлээр нийлүүлэх гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор ******* ХХК /РД:5171105/ буюу түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК нь зээлийн гэрээнд тусгасан хаягтаа оршин суудаггүй болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШЗ2025/32630 дугаартай захирамж болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

 

7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК /РД:5171105/ буюу түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

8. Хариуцагч ******* ХХК /РД:5171105/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******д шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар  ******* ХХК /РД:/ буюу түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилсугай.

 

2. ******* ХХК /РД:/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

 

4. ******* ХХК /РД:5171105/ болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* /утас: /-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.



 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.БАТХУЯГ