| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2025/00040/И |
| Дугаар | 191/ШШ2025/01176 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/01176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: *******, 14 дүгээр хороо,*******лол,*******,*******,******* тоотод оршин суух, Наран овогт *******ын ******* /рд:*******/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.******* оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 1988 оны 7 дугаар сард Завхан аймгийн Тосонцэнгэл сумын худалдааны трестэд ажилд ороод, хоршоо гэх нэрээр байгууллага салсан. Тус хоршоонд ажилласан жилийн Нийгмийн даатгал төлөгдсөн. 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хоршооны дэлгүүрт хоршооны худалдагчаар ажиллаж байсан. Завхан аймгийн архиваас хайлгахад ч гарч ирэхгүй байсан. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан тушаал бичигдээгүй. хоршоонд ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэж үзэхэд 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус сумын Нийгмийн даатгалын тасагт шимтгэлийг тэтгэврийн дансанд төлж байсан нь тогтоогдсон. Өөр баримт байхгүй. Одоо тэтгэвэрт гарахад ажилласан жил хүрэхгүйд хүрээд байгаа тул намайг 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хоршоонд худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Шүүх нэхэмжлэгчээс цуглуулж өгсөн:
2.1 Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нийгмийн даатгалын тасгийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Завхан аймгийн Архивын тасгийн архивын тодорхойлолт, оршин суугаа газрын тодорхойлолт, Үндэсний төв архиваас ирүүлсэн лавлагаа, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн архивын газрын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн тэмдэглэл, цуг ажиллаж байсан Ц., Р. нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гарын үсэг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
2.2 шүүхийн журмаар бүрдүүлсэн Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн иргэний түүхчилсэн лавлагаа, Завхан аймгийн архивын тасгаас ирүүлсэн архивын тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг, тэдгээрийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.******* нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хоршоонд 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд худалдагчаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлт гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор сонирхогч этгээдийн зүгээс шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
3. Шүүх хүсэлтийг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. Хүсэлт гаргагч Б.******* нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хоршоонд 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус худалдагчаар ажиллаж байсан нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тодруулбал,
4.1 Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нийгмийн даатгалын тасгийн 2024 оны 7 дугаар сарын 16-ны 64 дүгээр бүртгэлийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор *******ын ******* /РД:*******/-ийн ажиллаж байсан БХХ нь Шимтгэл төлөлтийн тайлан /НД-16/-аар Б.******* нь 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тасагт Нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан байна.
4.2. Завхан аймгийн Худалдааны техникум ТМС-ийн захирал н.Гомбодорж 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр *******ын *******д худалдагч мэргэжлийн Хөдөлмөрийн дэвтэр-ийг олгожээ.
Завхан аймгийн Худалдааны техникум ТМС-ийн захирлын 1987 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 78 тоот тушаалаар Б.Бат-Эрдэнийг БНМАУ-ын Ардын боловсролын Яамны шийдвэрээр Завхан аймаг дахь Худалдааны ТМС-ийн худалдагч мэргэжлийн ангид элсүүлэн авч суралцуулжээ.
Завхан аймгийн Худалдааны техникум ТМС-ийн захирлын 1988 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 48 тоот тушаалаар Б.Бат-Эрдэнийг сургуулиа төгссөн тул ХБ-ийн Яамны шийдвэрээр Завхан аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газарт хуваарилжээ.
Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 159 тоот тушаалаар Б.Бат-Эрдэнийг Тосонцэнгэл худалдаа бэлтгэлийн трестийн хүнсний төв дэлгүүрт худалдагчаар томилон ажиллуулжээ.
Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1992 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 55 дугаар тушаалаар Б.Бат-Эрдэнийн ажиллаж байсан цех нь хувьд гарсан тул тухайн цехийг шилжүүлж худалдагчаас чөлөөлжээ.
хоршооны даргын 1992 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01 тоот тушаалаар Б.Бат-Эрдэнийг хоршоонд худалдагчаар авч ажиллуулжээ.
1995 оны 02 дугаар сарын 14-ний өдөр НД-ын 256843 тоот дэвтэр олгосон тул долоон жил 4 сараар хаасан байна.
4.3 Гэрч Ц., Р. нараас ...Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хоршоонд 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд худалдагчаар хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг нь тэдгээрийн хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэгдсэн бичилтээр тогтоогдсон.
5. Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдсон үйл баримтуудаар Б.Бат-Эрдэнийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хоршоонд 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд худалдагчаар ажилласан болохыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Наран овогт *******ын ******* /рд:*******/-ийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын хоршоонд 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд худалдагчаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоногийн дараа бичгэн хэлбэрээр гарсан шийдвэрийг талууд 14 хоногийн дотор өөрсдөө ирж гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ