| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 191/2025/06103/И |
| Дугаар | 191/шш2025/07222 |
| Огноо | 2025-09-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 191/шш2025/07222
2025 09 02 191/ШШ2025/07222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ХК /РД:/,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.******* /РД:/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин оролцов.
/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Иргэн С.******* нь ******* *******тай 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 3096-2019/123 тоот Кредит картын зээлийн гэрээ байгуулан, 24 сарын хугацаатай, бэлэн бус худалдан авалтад жилийн 24 хувийн хүүтэй, бэлэн зарлагын хувьд жилийн 36 хувийн хүүтэйгээр, 15,000,000 төгрөгийн зээл авсан. С.******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, зээлээ хугацаанд нь төлөөгүй бөгөөд оршин суугаа хаяг нь тодорхойгүй болж 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 181/ШШ2024/02756 тоот эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гарч Цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлагдсан юм. Улмаар Цагдаагийн байгууллагаас амьдран суудаг болохыг тогтоосон тухай 2024 оны 09 дүгээр сарын 23-ний өдрийн 30ж3-2/4860 дугаартай албан бичиг ирсэн. Банкны зүгээс амьдран суудаг эсэхийг тодруулахад "Тус багийн харьяат иргэн мөн бөгөөд тэндээ байнга амьдардаггүй хотод амьдардаг нь үнэн болно" гэж 2025 оны 02 сарын 03-ны өдрийн 31 тоот албан тодорхойлолт ирсэн. Бид С.*******гийн оршин суугаа хаягыг нь тодруулахаар ажиллаж, оршин суудаг нь үнэн болохыг олж тогтоосон бөгөөд 2025 оны 02 сарын 07-ны өдрийн 33 албан тоотоор нотлогдон энэ хаягаар кредит картын төлбөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 13-ны өдрийн 192/Ш32025/26807 тоот захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******г шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.*******ыг томилсон 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШЗ2025/26807 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, тодорхойлолт, тодорхойлолт, албан тоот, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/02756 дугаар шийдвэрийн хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний хуулбар, кредит карт эзэмших хүсэлт, С.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн байгаа газрын шүүхэд оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсарган гарах, шүүх хүсэлтийг хүлээн авч, эрэн сурвалжлах шийдвэр гаргахаар зохицуулсан.
3. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ С.******* зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тодорхойлж байна.
4. С.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор С.*******гийн оршин суугаа газрын хаягийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрхтэй.
6. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.******* нь зээлийн гэрээнд тусгасан хаягтаа оршин суудаггүй болох Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШЗ2025/26807 дугаартай захирамж болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
7. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт, шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтад тулгуурлан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
8. Хариуцагч С.*******г сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
9. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******т шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар ******* /РД:/-г эрэн сурвалжилсугай.
2. С.*******г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4. С.*******гийн оршин суугаа газрыг олж тогтоосны эцэст, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* /утас: /-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ