2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 191/ШШ2025/01236

 






 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,

 

Нэхэмжлэгч: С*******,*******,*******,******* давхарт оршин байрлах, ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******, тоотод оршин суух, Төгрөг овогт ы /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 37,621,195 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч овогтой нь "******* ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №ЗГ/7108315757 тоот Зээлийн гэрээ, №БГҮ/7108315757 тоот "Ипотекийн гэрээ-нүүдийг тус тус байгуулан, 35,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 36.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалттайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Улсын бүртгэлийн тоот дугаартай Ж.ын өмчлөлийн Нийслэлийн, , 13301*******,*******, тоотод байрлах, 51.45 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь "Зээлийн гэрээ-р хүлээсэн үүргээ байнга зөрчиж, 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 216 хоног буюу өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул Зээлийн гэрээ"-ний 7 дугаар зүйлийн 2, Иргэний хуулийн, 226 дугаар зүйлд заасны дагуу гэрээний үүргийг нэгэнт биелүүлэхгүй болох нь тодорхой болсон байна. Мөн хуулийн 451 дүгээр зүйл, 453 дугаар зүйлд заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхийн журмаар гэрээг цуцлуулж, төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү болон шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардлуудыг гаргуулан авах үндэслэлтэй байна. Зээлдэгч нь 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:

Үндсэн зээл 30,512,436 төгрөг, зээлийн хүү 6,862,044 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 233,716 төгрөг, нийт дүн 37,608,195 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 13,000 төгрөг, УТХ 416,256 төгрөг байна. Иймд талуудын хооронд байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №31/7108315757 тоот "Зээлийн гэрээ-г цуцалж, хариуцагч овогтой аас зээл, зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 37,621,195 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулж, "Ашид Капитал ББСБ" ХХК-д олгож өгнө үү. Хариуцагч Ж. нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд "Зээлийн гэрээ-ний хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №БГҮ/7108315757 тоот Ипотекийн гэрээ-нүүдийг дагуу барьцаалуулсан тоот дугаартай Ж.ын өмчлөлийн Нийслэлийн, , 13301*******,*******, тоотод байрлах, 51.45 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

******* ХХК-ийн нэхэмжилсэн 37,621,195 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлөөгүй тохиолдолд , 13301*******,*******, тоотод байрлах, Улсын бүртгэлийн дугаартай, 51.45 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ж.ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,621,195 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ж. нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан зээлийн гэрээний үүрэгт 37,621,195 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 37,621,195 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хариуцагч Ж.ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 37,621,195 төгрөг гаргуулах, , 13301*******,*******, тоотод байрлах, Улсын бүртгэлийн дугаартай, 51.45 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хариуцагч Ж.ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416,256 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 208,128 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 208,128 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Ж. нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ