| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2025/00188/И |
| Дугаар | 191/ШШ2025/01290 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/01290
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, өөрийн байранд оршин байрлах, ******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, тоотод оршин суух, овогт /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 22,444,501.52 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн овогт нь ХасБанктай 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 1840084802 тоот зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг 365 хоногт 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгө зориулалтаар зээл авсан. Банк нь 2023 оны 4 дүгэр сарын 24-ний өдөр 1840084802 тоот зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг зээлдэгч Б.ын ХасБанк дахь дугаар дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд 1840084802 тоот зээлийн үндсэн зээлд 2,522,222.20 төгрөг, зээлийн хүүнд 1,321,897.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,179.91 төгрөг нийт 3,845,300 төгрөг төлсөн. Зээлдэгч нь Банктай байгуулсан 1840084802 тоот зээлийн эргэн төлбөр төлөлгүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 450 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг Зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2 дахь заалт болон зээлийн гэрээний 5.1.4 заасны дагуу 1840084802 тоот гэрээг банкны санаачлагаар цуцалж 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаарх төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 17,477,778,80 төгрөг, хүү 4,751,904.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 214,819.14 төгрөг, нийт 22,444,501.52 төгрөгийг овогт аас гаргуулж өгнө үү.
Жич: Хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тухайн үед нь Зээлийн гэрээнд зааснаар тооцон шаардагдах тэмдэгтийн хураамжийг төлж нэмэгдүүлэн нэхэмжлэх болно. гэжээ.
2.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие Б. нь нэхэмжлэлийн шаардлага 22,444,501.52 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,869,376.52 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ХК-д төлөх хүсэлтэй байна гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
Хариуцагчаас гаргасан төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,444,501.52 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 22,444,501.52 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,869,376.52 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2,, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 22,444,501.52 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,870,375 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1,869,376.52 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,172.51 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 135,086.255 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 135,086.255 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ