2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/01468

 

 







 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух, Бэйс овогт *******ын ******* /рд:*******/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,,,, тоотод оршин суух, Бэйс овогт гийн /рд:/-д холбогдох,

 

Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигт 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Монгол Улсын иргэн М.******* би өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн асуудлаар танай шүүхэд энэхүү нэхэмжлэлийг дараах үндэслэлээр гаргаж байна. Үүнд: Хариуцагч А. нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 27, 29-ний өдрүүдэд иргэний миний бие, эрх, эрх чөлөөнд үл ялих зүйлээр шалтаглан халдаж, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон: "...тархи доргилт, баруун нүдний алимны доргилт, салстад цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зулгаралт, эрүү, хүзүүнд зулгаралт, уруул, цээжинд цус хуралт..." гэмтлийг биед учруулж, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учруулсан үйл явдал болж өнгөрсөн бөгөөд улмаар уг асуудлыг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шалгуулж, шүүхээр шийдвэрлүүлсэн. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн дугаар шийтгэх тогтоолоор:

...1.Шүүгдэгч Бэйс овогт гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2...А.д ... 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

6.Хохирогч М.******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч А.аас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй... гэх шийдвэрийг гаргасан ба өдгөө энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байгаа болно. Дээрх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А. надад эмчилгээний зардалд 226,586.00 төгрөгийн өгч, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж байсан. Гэвч өнөөг хүртэл төлөөгүй байгаа учир Иргэний хууль, Шүүх шинжилгээний тухай хууль, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн A/268, A/275 дугаар хамтарсан тушаалын холбогдох зохицуулалтыг үндэслэн гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хууль болон тогтоол, тушаалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах)-ийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь "Хоёрдугаар" зэрэглэлд хамаарах, нөхөн төлбөрийн хэмжээг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл" байхаар тогтоож, энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг "Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт"-ээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заажээ. Иймд нэхэмжлэлд дурдаж буй хууль, тогтоол, тушаалын холбогдох зохицуулалтад үндэслэн гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийг 5,000,000.00 төгрөгөөр тооцож, нэхэмжилж байгааг хүлээн авч, буруутай этгээдээс гаргуулж, олгож өгөхийг хүсье гэжээ.

 

2.Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 5,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч А. үлдэх 3,000,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч М.*******д төлөх хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч А.д холбогдуулан гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 5,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч А. үлдэх 3,000,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч М.*******д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 5,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч А. үлдэх 3,000,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч М.*******д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.аас улсын тэмдэгтийн хураамжид 47,475 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ