2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/01518

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: *******,*******,*******,******* тоотод оршин суух, Шарайд овогт *******ийн ******* /рд:*******/-ийн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч А.******* оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өөрчилсөн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Хэнтий аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрт 1986 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд нормчин болон уг модны үйлдвэрийн харьяа 23 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сар хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагч, нягтлан бодогчоор ажиллаж байгаад буцаад Хэнтий аймгийн Батширээт сумын Батширээт сумын Модны үйлдвэрийн харьяа 23 дугаар цэцэрлэгт 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сар хүртэл багшаар тус тус ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн алга болсон. Архиваас тушаалууд хайгаад гарч ирэхгй байна. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Шүүх нэхэмжлэгчээс цуглуулж өгсөн:

2.1 Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн хуулбар, цуг ажиллаж байсан Д.*******, Л.*******нарын тодорхойлолт, гарын үсэг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт, Хэнтий аймгийн Архивын тасгын тодорхойлолт, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн архивын газрын тодорхойлолт, дурсамж бичгийн хуулбар, фото зургууд, Монголын үйлдвэрчний эвлэлийн дэвтрийн хуулбар, мэндчилгээний хуулбар, МХЗЭ-ийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар, Монголын үйлдвэрчний эвлэлийн дэвтрийн эх хувь, Хэнтий аймгийн Батширээт сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 81 дүгээр тушаал, 50 дугаар тушаал, Батширээт сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 52 дугаар тушаал, Хэнтий аймгийн Батширээт сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 6 дугаар тушаал, 25 дугаар тушаал,

2.2 шүүхийн журмаар бүрдүүлсэн Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн иргэний түүхчилсэн лавлагаа, Хэнтий аймгийн Архивын тасгын А.*******гийн цалингийн түүвэр, Батширээт сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 55 дугаар тушаал, 4 дүгээр тушаал, 14 дүгээр тушаал, Хэнтий аймгийн Батширээт сумын Батширээт ХХК-ийн №01 албан тоот, Хэнтий аймгийн Батширээт сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 6 дугаар тушаал, Хэнтий аймгийн Батширээт сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 2 дугаар тушаал, 18 дугаар тушаал, Ажилд томилох, ээлжийн амралт олгох тухай тушаал, 25 дугаар тушаал, 09 дүгээр тушаал, Цалингийн хүснэгт, Цалингийн тооцооны хүснэгт зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч А.******* нь Хэнтий аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрт 1986 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд нормчин, Модны үйлдвэрийн харьяа цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сар хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагч, нягтлан бодогчоор, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын Батширээт сумын Модны үйлдвэрийн харьяа 23 дугаар цэцэрлэгт багшаар тус тус ажиллаж байсныг тогтоолгох хүсэлт гаргажээ.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор сонирхогч этгээдийн зүгээс шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.

 

3. Шүүх хүсэлтийг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

4. Хүсэлт гаргагч А.******* нь Хэнтий аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрт 1986 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд нормчин, Модны үйлдвэрийн харьяа цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сар хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагч, нягтлан бодогчоор, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын Батширээт сумын Модны үйлдвэрийн харьяа 23 дугаар цэцэрлэгт багшаар тус тус ажиллаж байсан нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тодруулбал,

 

4.1 Хэнтий аймгийн Батширээтийн модны үйлдвэрийн 60 жилийн ой /1963-2023/ гэх 2023.08.19-ний өдрийн Дурсамж бичигт А.*******д ...Нэгэн үед үйлдвэрийнхээ хамт олонтойгоо ажиллаж хөдөлмөрлөж явсан залуу, халуун үеэ эргэн дурсаж үйлдвэрийнхээ 50 жилийн ойн баярт оролцсонд баяр хүргэн аз жаргал, эрүүл энхийг хүсч нар шиг мандаж, сар шиг гэрэлтэж, од шиг гялалзаж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж Дурсамж хадгалуулжээ.

 

4.2 Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн ХААТР-1(А) БНМАУ-ын хүн амын регистрийн картын 24 дүгээр анкетад ******* овогт ******* нь Батширээт Худалдаа бэлтгэлийн ангид 1988 онд Худалдаа бэлтгэлийн ангид ня-бо эрхэлдэг хэмээн 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бүртгэгджээ.

4.3 Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн ХААТР-15(А) гэрлэснийг бүртгэх 33 дугаар анкетад ******* овогт ******* нь ХБ анги ня-бо ажил эрхэлдэг гэж 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бүртгэгджээ.

 

4.4 Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн ХААТР-11(А) төрснийг бүртгэх 08 дугаар анкетад ******* овогт ******* нь Хэнтий аймгийн Батширээт сумын ХБ анги ня-бо ажил эрхэлдэг гэж 1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэгджээ.

 

4.5 Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн ХААТР-11(А) төрснийг бүртгэх 83 дугаар анкетад ******* овогт ******* нь 23 дугаар цэцэрлэгт багшийн ажил эрхэлдэг хэмээн 1992 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бүртгэгджээ.

4.6 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Модны үйлдвэрээс А.*******д ...Танд шинэ жилийн мэнд хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе гэх мэндчилгээг өгчээ.

 

4.7 Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны №327983 тоот дэвтэрт ******* овогтой *******гийн 1984 он, 1985 он, 1986 он, 1987 он, 1988 он, 1989 онуудын татвар төлсөн тухайг тусгажээ.

 

4.8 Хэнтий аймгийн Архивын тасгын А.*******гийн цалингийн түүвэрт А.******* нь Хэнтий аймгийн Батширээт сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан үеийн цалин нь 1989 оны 3 дугаар сард 582 төгрөг, 4 дүгээр сард 342 төгрөг, 5 дугаар сард 460 төгрөг, 6 дугаар сард 362 төгрөг, 7 дугаар сард 660 төгрөг, 8 дугаар сард 238 төгрөг, 1990 оны 01 дүгээр сард 467 төгрөг, 02 дугаар сард 854 төгрөг, 3 дугаар сард 582 төгрөг, 4 дүгээр сард 342 төгрөг, 5 дугаар сард 460 төгрөг, 6 дугаар сард 362 төгрөг, 7 дугаар сард 1660 төгрөг, 8 дугаар сард 238 төгрөгийг тус тус авч байжээ.

 

4.9 Батширээт сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 55 дугаар тушаалаар А.*******г 1988 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Тооцооны нягтлан бодогчоор авч ажиллуулж, А.*******д 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төсөвт цалингийн 60 хувь, 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 100 хувиар тус тус цалин бодож олгохыг ахлах ня-бо Сүхбаатарт зөвшөөржээ.

 

4.10 Батширээт сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 04 дүгээр тушаалаар *******г ня-бо-ийн ажлаас 1989.02.15-ны өдрөөс чөлөөлж, А.*******г эдийн засагчаар 1989.02.15-ны өлрөөс эхлэн ажиллуулж, *******д эдийн засагчийн цалин олгохыг ня-бо Сүхбаатарт зөвшөөржээ.

 

4.11 Батширээт сумын худалдаа бэлтгэлийн ангийн даргын 14 дүгээр тушаалаар Ажилчин *******д 1990.03.28-ны өдрөөс эхлэн охин Хонгорзулыг 6 сартай болтол асарч бойжуулахад зориулж 7 дугаар сарын 06-ны өдөр хүртэл тэтгэмжтэй чөлөөг олгож, энэ хугацааны тэтгэмжийг бодож олгохыг ня-бо Сүхбаатарт зөвшөөржээ.

 

4.12 Хэнтий аймгийн Батширээт сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 81 дүгээр тушаалаар 23 дугаар цэцэрлэгийн цэвэрлэгч Б.Оюунцэцэг удаан хугацаагаар эмчилгээнд явсан учир өвчтэй байх хугацаанд нь А.*******г 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс түр хугацаагаар ажиллуулж, А.*******гийн цалинг зохих журмын дагуу бодож олгохыг сумын санхүү тасгийн ня-бо Д.Дуламхандад зөвшөөржээ.

 

4.13 Хэнтий аймгийн Батширээт сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 50 дугаар тушаалаар 23 дугаар цэцэрлэгийн хүмүүжүүлэгч Ц.Цэвэлсүрэн нь жирэмсний амралт авсан учир хүмүүжүүлэгчээр А.*******г 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар ажиллуулжээ.

 

4.14 Хэнтий аймгийн Батширээт сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 52 дугаар тушаалаар 2 дугаар цэцэрлэгийн хүмүүжүүлэгч С.Оюунчимэгийн жирэмсний амралтын хугацаа дуусч ажилдаа орсон тул хүмүүжүүлэгч А.*******г 1988 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цэвэрлэгчээр ажиллуулж, хүмүүжүүлэгч А.*******г 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлж, сумын захиргааны мэдэлд шилжүүлжээ.

 

4.15 Хэнтий аймгийн Батширээт сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 52 дугаар тушаалаар 2 дугаар цэцэрлэгийн 25 дугаар тушаалаар Цэцэрлэгийн багш, багшийн туслахын цалинг Сайд нарын Зөвлөлийн 1989 оны 349 дүгээр тогтоолын дагуу 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 5.******* 800 төгрөгөөр цалинжуулж, цалинг төсвийн дагуу бодож олгохыг ня-бо /н.Одончимэг/-т зөвшөөржээ.

 

4.16 Гэрч Д.*******, Л.Отгонцэцэг, Ц.Цэвэлсүрэн, Д.Одгэрэл ...1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Хэнтий аймгийн Батширээтийн модны үйлдвэрт ерөнхий механикч, нэгдсэн цехийн дарга, ерөнхий инженерээр, 1986 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нормчноор, 1984 7 дугаар сараас 1994 оны 6 дугаар сар хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрийн харьяа 23 дугаар цэцэрлэгт багшаар тус тус А.*******тай хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг нь тэдгээрийн хөдөлмөрийн дэвтэрт тэмдэглэгдсэн бичилтээр тогтоогдсон.

 

5. Хэрэгт цугларсан дээрх бичгийн нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдсон үйл баримтуудаар А.*******г Хэнтий аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрт 1986 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд нормчин, Модны үйлдвэрийн харьяа цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сар хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагч, нягтлан бодогчоор, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын Батширээт сумын Модны үйлдвэрийн харьяа 23 дугаар цэцэрлэгт багшаар тус тус ажилласан болохыг тогтоож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шарайд овогт *******ийн ******* /рд:*******/-г Хэнтий аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрт 1986 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд нормчин, Модны үйлдвэрийн харьяа 23 дугаар цэцэрлэгт цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1988 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 9 дүгээр сар хүртэл Хэнтий аймгийн Батширээт сумын Худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагч, нягтлан бодогчоор, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батширээт сумын Модны үйлдвэрийн харьяа 23 дугаар цэцэрлэгт багшаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 14 хоногийн дараа бичгэн хэлбэрээр гарсан шийдвэрийг талууд 14 хоногийн дотор өөрсдөө ирж гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ