| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2023/07082/И |
| Дугаар | 191/ШШ2025/01537 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/01537
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин байрлах, ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 40 дүгээр хороо,*******,*******, тоотод оршин суух, Зээрд адуун овогт гийн /рд:/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 71,336,034 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч А. би 2022.11.17-ны өдөр өөрийн эзэмшлийн улсын дугаартай BMW маркийн тээврийн хэрэгслээрээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байхад улсын дугаартай Тоёото Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл гэнэт хүчтэй ухрах үйлдэл хийж миний машиныг мөргөөд хэргийн газраас зугатаасан. Би шууд 102 утсанд цагдаад дуудлага өгөхөд хэргийн газарт цагдаа нар ирж үзлэг хийсэн ба уг машиныг саатуулахаар оролдсон улсын дугаартай Ренаулт Дастер маркийн тээврийн хэрэгслээс цагдаагийн алба хаагч нар гэх энгийн хувцастай хүмүүс гарч ирээд надад ...Бид гэмт хэрэгтнийг зогсоох гэж байтал ийм юм болчлоо та цагдаад хандан гомдлоо гаргаарай гээд явсан тул би өөрийн үнэтэй машинаа сэлбэг, засвар гээд дааж давшгүй их хэмжээний хохирол амсан хэнээс хаанаас нэхэх талаараа хэргийн үнэн бодит байдлыг тогтоолгохын тулд хуулийн байгууллагад хандсан. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас эрүүгийн тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээн хэргийг Улсын мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Хэргийн ажиллагаа сар гаруй хугацаанд үргэлжилж улмаар Прокуророос 2023.06.20-ны өдөр 914 тоот тогтоолоор Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулийг зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна, жолоочийн буруутай үйлдлийг иргэд хоорондын журмаар шүүхээр шийдэрлүүл гэх гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Харин миний тээврийн хэрэгслийг мөргөсөн жолооч Э. нь цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн гэх нөхцөл байдал тогтоогдож Э.Түмэн- Өлзийгийн дээрх үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1-дэх хэсэгт зааснаар зөрчлийн дугаартай хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад Э. нь бусдын амь насанд заналхийлсэн этгээдийг өөрийн тээврийн хэрэгслээрээ зөөвөрлөж явсан, хэрэгтнийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоох үйлдэл хийх үед, жолооч нь цагдаа нараас зугтах үйлдэл хийх явцдаа арын тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулсан буруутай болох нь тогтоогдож 2022.11.24-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д заснаар 100 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болохыг тус тус олж мэдсэн. Нэхэмжлэгч би улсын дугаартай BMW маркийн тээврийн хэрэгслээ өөрийн хүч хөдөлмөрөөрөө 100,000,000 төгрөгөөр худалдаж аваад удаагүй байсан ба, энэ машины засвар үйлчилгээ Монгол Улсад түгээмэл биш, сэлбэг, засвар үйлчилгээ олдоц ховор, засварлахад хэцүү байгаа. Өмнө нь би энэ тээврийн хэрэгслээрээ Улаанбаатар хотод ирсэн жуулчидад үйлчлэх, түрээслүүлэх зэргээр бизнес эрхэлж тодорхой ашиг орлого олдог байсан, харин одоо эвдэрсэн машинаа сэргээн засвар үйлчилгээнд оруулж чадахгүй хохирч, нэмээд өөр тээврийн хэрэгсэл түрээслэх, засвар үйлчилгээ хийлгэх хүртэл хуучин машин худалдаж авах, өөрөө хуулийн нарийн мэдлэггүйгээс болж өмгөөлөгч хөлсөлж үйлчилгээ авч нэмж хохирсоор байна. Одоогийн байдлаар өөрт учраад буй хохирлоо нэмж нэгтгэхэд "Тэнцвэр Истимэйнт" ХХК-р үнэлгээний тайлангаар миний эвдрэлд 38,705,200 төгрөг гэж тогтоосон хэдий ч ВМW албан ёсны засвар үйлчилгээний төв болох "" ХХК нь зөвхөн сэлбэг, эд ангид нь 39,840,834 төгрөг, засвар үйлчилгэний ажлын хөлсөнд 950,400 төгрөг, Кузов засварт 4,950,000 төгрөг санал болгож үнэлгээ төлбөр 1,666,000 төгрөг, төгрөг санал болгосон. Энэ явдлаас үүдэн өөрийн тээврийн хэрэгслээ засах хүртэл ашиглах боломжгүй болсон тул өөр тээврийн хэрэгсэл 3,000,000 төгрөгөөр түрээслэж ойр зуурын ажилаа амжуулж, дахин хуучин Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 10,000,00 төгрөгөөр худалдан авч тус машиндаа 10,928,800 төгрөгийн засвар хийсэн бөгөөд өөрт учирсан гэм хорын асуудалд хууль зүйн туслалцаа авах шаардлагатай байсан тул өмгөөлөгч авч өмгөөлөгчийн хөлс 2,0 сая төгрөг гээд нийт 71,336,034 төгрөгийн хохирол учраад хүнд байх тул аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна. Иймд иргэний хуулийн 497 дугаар зүйл, энэ хуулийн 510 дугаар зүйлд зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагу хариуцагч Э.гөөс миний тээврийн хэрэгсэлд учруулсан хохиролд 71,336,034 төгрөг гаргуулж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. надад олгож өгнө үү гэжээ.
2.Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 71,336,034 төгрөгөөс 37,336,034 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч Э. үлдэх 34,000,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 4,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ХХК-д төлөх хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Э.д холбогдуулан гэм хорын хохиролд 71,336,034 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 71,336,034 төгрөгөөс 37,336,034 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч Э. үлдэх 34,000,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 4,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ХХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 71,336,034 төгрөгөөс 37,336,034 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч Э. үлдэх 34,000,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 4,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 514,631 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 257,315.5 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 257,315.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ