| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/08818/И |
| Дугаар | 191/ШШ2025/01620 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/01620
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот ******* овогтой ******* /РД:*******/ ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,, тоотод оршин байрлах, , ХХК /РД:/-д холбогдох,
Гэрээнээс татгалзаж, 32,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие амины орон сууц бариулах интернэтээс зар хайхад , Зуслангаа барьцгаая гэх пэйж хаягийг олж, утсаар холбогдож очиж уулзсан. Манайх ******* 20 дугаар хороо "" хотхонд төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр амины орон сууц барьж байгаа 10 хэдэн жилийн туршлагатай компани. Манай компани залуу гэр бүлийг дэмжиж байгаа мөн гэрээгээр тохирсон м.кв дээр нэмээд бонус гэж нойлын өрөө, ажлын өрөө, үүдний хэсэг зэрэг 12. мкв талбайг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэж байгаа гэж хэлсэн. Улмаар миний бие зураг төсөлтэй танилцаад таалагдсан учир орон сууцыг бариулахаар болсон. 48.2 кв 3 өрөө амины орон сууцыг бариулахаар болсон. Ийнхүү 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр "," ХХК-тай "Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж 1 м2 кв 1,500,000 төгрөгөөр тохиролцож нийт 482 м.кв 3 өрөө амины орон сууцыг 72.000.000 төгрөгөөр тооцож, урьдчилгаанд бэлэн болон бартерийн төлөлтөөр 30,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 42,000,000 төгрөгийг 48 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу:
1. 2023.08.28-ны өдөр 5.000.000 төгрөг
2. 2023.08.29-ний өдөр бартераар 1ш нь 860,000 төгрөгийн үнэ бүхий суултуур 6ш, 960,000 төгрөгийн үнэ бүхий суултуур 5ш, нийт 9,960,000 төгрөгийн бүтээглэхүүн өгсөн.
3. 2023.09.04-ний өдөр 15,040,000 төгрөг
4. 2023.09.20-ны өдөр 875,000 төгрөг
5. 2023.10.20-ны өдөр 1,000,000 төгрөг
6. 2024.04.05-ны өдөр 135,000 төгрөг тус тусыг гүйцэтгэгч тал болох "," ХХК-тай байгуулсан гэрээний 3.1-д заасан 5076151784 тоот П. гэх хүний дансруу шилжүүлсэн. Миний бие 2024 оны 8 дугаар сарын 29-ний өдөр буюу гэрээ байгуулсны маргааш нь , ХХК-ийн зуун айлд байрлах агуулахад 11 ширхэг бидэг тус компанийн ажилтанд хүлээлгэж өгсөн. Улмаар миний бие гэрээ байгуулснаас сарын дараа буюу 2023 оны 10 дугаар сард Гацууртад байрлах газартаа очиж байшингийн гүйцэтгэл хэдэн хувьтай байгааг мэдэх зорилгоор очиход огт барьж эхлээгүй байсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.1-д "Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн барилгын ажлыг хуанлийн 60-90 хоногийн дотор гүйцэтгэж Захиалагчид хүлээлгэн өгнө гэж заасан бөгөөд гэрээ байгуулсан хугацаанаас хойш 40 гаруй хоног өнгөрч байхад огт ажил эхлээгүй байсан.з Улмаар "," ХХК байрлах ******* 2 дугаар хороо, тоот хаягаар очиж уулзахад манайхаас захиалга өгсөн айлууддаа албан тоот явуулах гэж байгаа танайд очоогүй юу гэж хэлсэн. יי 2024 оны 11 сарын 16-ны өдөр манай гэрийн хаягаар "," ХХК-с 23/48 тоот хүсэлтэд ирсэн бөгөөд уг хүсэлтэд таны байшинг гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд оруулж чадсангүй сонгуулийн өмнөх жил таарч байна эдийн засгийн хямралтай байна, мөн 2023 оны 4 дүгээр улиралд цас эрт орсноос халтиргаа гулгаа үүсч, бидний ажилд хүндрэл үүсэж байх тул таны захиалсан байшинг 2024 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлтийг тавьж байна гэх тоот ирсэн. Миний бие уг хүсэлтийг зөвшөөрч 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр №11 тоот "Амины орон сууц захиалгаар бариулах шинэчилсэн гэрээ-г ," ХХК-тай байгуулсан. Уг гэрээгээр өмнөх гэрээний үлдэгдэл төлбөрийг гүйцэтгэгч компани 10 хувиар багасгаж 42,000,000 төгрөгийг 36,000,000 төгрөг болгон өөрчилсөн. Талуудын хооронд байгуулсан шинэчилсэн гэрээний дагуу 2024 оны 2 дугаар улирал буюу 6 дугаар сард ашиглалтанд оруулна гэсэн гэрээний үүргээ одоог хүртэл биелүүлээгүй байна. Гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа шаардлага тавьсан боловч удахгүй барина гээд огт ажил хийж эхлэхгүй байсан. Миний бие талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1-д заасан сар бүрийн төлөлт 1,000,000 төгрөгийг 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс төлж эхлэх байсан тул 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр тухайн газарт очиход ямар ч ажил хийгдээгүй байсан тул сарын төлөлтөө шилжүүлээгүй. Би энэ газрыг бүтэн 1 жил гаруй хугацаанд хүлээж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ гэдэгт итгэж зээл авч мөнгийг шилжүүлсэн. ", ХХК нь гэрээний цаг тухайд нь биелүүлээгүй тохиолдолд алданги төлөх талаар гэрээндээ тусгаагүй байсан нь анхнаасаа гэрээнд заасан хугацаанд хувийн орон сууцыг барих зорилгогүй байсан гэж харж байна. Иймд "," ХХК-тай байгуулсан 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ", 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн "Амины орон сууц захиалгаар бариулах шинэчилсэн гэрээ"-с татгалзаж, урьдчилгаанд бартер болон бэлэн төлөлтөөр төлсөн 32,000,000 төгрөгийг "," ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Хариуцагч "," ХХК нэхэмжлэлийн шаардлага 32,000,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 7,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Б.*******д төлөх хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч "," ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, 32,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч "," ХХК нэхэмжлэлийн шаардлага 32,000,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 7,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Б.*******д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч "," ХХК нэхэмжлэлийн шаардлага 32,000,000 төгрөгийг 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 7,000,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Б.*******д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 388,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 194,075 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 194,075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч "," ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ