Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 22

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Тунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар иргэн Ц.ын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн д холбогдох, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/41 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, сумын сургуулийн захирлын албан тушаалд удаа дараа хууль бусаар томилогдож байсныг тогтоолгох, сумын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, уг албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн, урьд нөөцөд бүртгэгдсэн болохыг тогтоолгох, , нарыг сонгон шалгаруулалтгүйгээр сумын сургуулийн захирлаар томилсон нь хууль бус болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, унааны зардал гаргуулах зэрэг шаардлагууд бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц. миний бие сумын бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байтал аймгийн 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/24 дүгээр захирамжаар сумын сургуулийн захирлаар ажил олгогчийн санаачилгаар томилсон. Энэ үед тус сургуулийн захирал Н.*******ийн шүүхийн шийдвэр нь гарсан байсан болно. сумын сургуулийн захирлаар ажиллах хугацаанд 2015 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн Б/40 тоот захирамж, 2015 оны 02 сарын 04-ний өдрийн Б/40 тоот захирамжаар ажлаас удаа дараа чөлөөлж, улмаар 2015 оны 06 сарын 30-ны өдрийн Б/41 тоот захирамжаар 2015 оны 04 сарын 20-ны өдөр томилсон захирамжаа хүчингүй болгосон болно. 2015 оны 8 дугаар сараас 2016 оны 6 сар хүртэлх хугацаанд 3 удаа ажлаас халж цалин болон сэтгэл санааны хямрал үүсгэж, амралтын мөнгө, цалингаараа хохирсон болно. Ц. миний бие 2014 оны 6 сард сумын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад орж 75,2 оноогоор тэнцсэн. Миний бие , сумын сургуулийн захирлын албыг нэр төртэй хашиж ажлаасаа удаа дараа халагдах зөрчил гаргаагүй болно. сумын сургуулийн захирлаар ажиллуулах хамт олны 70 гаруй хувийн гарын үсэгтэй санал аймгийн д хүргүүлсэн. Иймд Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/41 тоот захирамжийн үндэслэлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж Б/16 тоот захирамжийг хүчингүй болгосон нь иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэж уг Б/41 тоот захирамжийг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нэхэмжлэлдээ сумын сургуулийн захирлаар Н.******* шийдвэрлэгдсэн тул доорхи нэмэлт шаардлагыг гаргаж байна. Үүнд: 1. Ц. миний бие сумын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад орж 75.2 оноо авч тэнцсэнийг аймгийн Боловсрол Соёлын газраас материалыг нь авч шалган тогтоох. Энэ шалгаруулалтын хүчинтэй хугацаа дуусаагүй болохыг тогтоох. 2. Аймгийн Засаг даргын 2015 оны 08 сарын 24-ны Б/27 дугаар захирамжаар намайг сумын сургуулийн захирлаар томилоход уг сургуулийн захирал Н.*******ийн шүүхийн шийдвэр нь гарсан байсан. 2015 оны 06 сарын 12-ны өдрийн шийдвэрийг үзэх. 3. сумын сургуулийн захирал нь Нийслэлийн 47 дугаар сургуулийн захирлын албан тушаалаас тэтгэвэртээ гарсан 58 настай, сумын сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруултад ороогүй хүнийг хууль бусаар томилсоныг шалган тогтоох. 4.Ц. миний ээлжийн амралтын хугацаа 2016 оны 08 сарын 26-ны өдөр дуусгавар болох үүнээс хойшхи шүүхийн шийдвэр гартал хугацааны цалин хөлс, шүүхэд нэхэмжлэл гаргах, материалтай танилцахтай холбоотой сумаас Улиастайд ирэх очих замын зардал 3 удаагийн улсын тэмдэгтийн хураамжийн 70 200 төгрөгийг иргэн надад учирч буй дээрх хохиролыг хэн буруутай этгээдээс гаргуулах. 5. сумын сургуулийн захирлаар Н.******* шүүхийн шийдвэр нь гаран, томилогдсон тул 1 сургуульд 2 захирлын шийдвэр гарч болохгүй үндэслэлээр шүүхийн шийдвэр хэрэгжүүлэхэд уг албан тушаалыг эрхэлж байсан албан тушаалтанд эрх ашгийг нь хохироохгүйгээр албан тушаалд томилох хуулийн заалтыг үндэслэн миний анх хууль бусаар шилжүүлсэн сумын сургуулийн захирлаар эгүүлэн томилуулах анхнаасаа хууль бусаар сумын захирлаар томилон 1 жилийн хугацаанд 4 удаа халагдсан нь анхны томилгоо нь хууль бус гэдгийг нотолж байгааг шалган тогтоохыг хүсэн шаардаж байна. Энэ нь миний буруугаас биш шүүхийн шийдвэр биелүүлдэг болно. Өмнө нэхэмжлэл гаргах 2016 оны 07 сарын 26-ны өдөр Н.*******ийн захирлын асуудал нь шийдэгдээгүй байсан нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэх өөрчлөх үндэслэл болсон болно. Иймд би Б/41 дүгээр захирамжийн заалтыг хүчингүй болгох шаардлага дээрээ дээрх шаардлагыг нэмэн шалгаж үүсэж буй нөхцөл байдалд зөв дүгнэлт хийн анхны томилгооны үндэслэлийг шалгуулж эрх ашгаа хамгаалах болсон болно. д 2 захирал байж болохгүй тул т захирал болох нөхцөл үүссэн буруугүй учир миний бие сумын сургуулийн захирлаар шилжих хүсэлтээ өөрөө гараагүй ажил олгогч иргэн миний албан тушаал эрхлэх Монгол улсын үндсэн хуульд заасан бүрэн эрхийг минь дур мэдэн үзэгний хошуугаар хууль бус шийдвэрийг гарган иргэн намайг хохироосны уг үндсээр нь шийдвэрлүүлэх шаардлагыг нэмж гаргаж байна. Миний бие 2015 оны 8 сарын 24-ны өдөр сумын сургуулийн захирлаар томилогдсоноос хойш шинэ жил 12 сарын 7, цагаан сар 2 сарын 05, улсын баяр 6 сарын 30, наадмын үеэр 3 удаа ажлаасаа халагдан 2 сарын 5 наас 4 сарын 20-ны өдөр хүртэл 51 өдөр ажилгүй байсан нь хувь хүний эрх ашиг ямар аймшигтай зөрчигдөж буй нь илт байгааг шалган тогтоохыг хүсэж байна. Дээрх шаардлагуудтай холбоотой баримтуудыг БСТ, НБХ, Хууль зүйн хэлтэс зэргээс албан ёсоор шалгуулахыг шаардаж байна. Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг БСТ-ын зохион байгуулсан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн аймгийн томилно гэсэн боловсролын хуулийн заалт миний тухайд хэрэгжихгүй байгааг ыг томилоход мөн хууль зөрчсөн болохыг тогтоох шаардлагыг нэмж өөрчилж байна. Мөн сумын захирлаар ажиллахад хамт олон, эцэг эхчүүд, сурагчид олон нийт магтан сайшааж удаа дараа миний биеийг захирлаар ажиллуулах хүсэлтээ аймгийн , БСГ-ын дарга, НБХ-ийн дарга нарт хүргүүлж байсан нь намайг удирдлагын ёс зүйтэй менежмент сайтайг гэрчлэх болно. Ц. миний бие захирлын албан тушаалыг эрхлэхдээ нэг ч зөрчил гарган арга хэмжээ авахуулж байгаагүй харин магтагдаж байсныг ******* дарга болон мэргэжилтнүүд мэдэх болно. БСГ-аас ажлын талаар дүгнэлт авч болно. Удирдсан сургуулийн үйл ажиллагаа нь ямар байсныг тодруулж болно. Миний бие 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын тайлбарыг уншаад дараах тайлбарыг гаргаж байна. Завхан аймгийн Ж.******* 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/41 дүгээр захирамжаараа Б/15, Б/16 дугаар захирамжуудыг хүчингүй болгох үед захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Б/55 дугаар захирамж гарч Н.*******ийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ажлаас чөлөөлсөн тухай Б/15 дугаар захирамжийг түдгэлзүүлснийг хүчингүй болгон шийдвэрлэснийг эс тооцон гаргасныг буруутай гэж үзэн гомдол гаргаж хянан шийдвэрлэх хугацаанд 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдөр Б/15 дугаар захирамжийг хүчингүй байсан тухай шүүхийн шийдвэр гарсан тул миний бие 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдөр нэмэлт тайлбар гаргаж өгсөн болно. Мөн 2015 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн Б/27 дугаар захирамжаар сумын сургуулийн захирлаар томилогдохдоо 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Н.*******ийг захирлаар эгүүлэн томилох шүүхийн шийдвэр гарсныг би мэдээгүй аймгийн Засаг даргыг тийм хууль бус шийдвэр гаргадагийг төсөөлөөгүй, тухайн үеийн ийм нөхцөл байдалд намайг томилсныг илэрхий байдлаар намайг ажлаас нь халах эрх зүйгүй учир амиа аргацаасан арга хэмжээ байсныг 2015 оны 12 дугаар сарын 7, 2 дугаар сарын 5, 6 дугаар сарын 30-ны өдрүүдэд хууль бусаар ажлаас халагдах захирамж гарах үеүдэд мэдэрсэн. Энэ үед аймгийн өөрийн 99017263 тоот гар утсаараа ахад нь шүүхийн шийдвэр хэрэгжүүлээгүй гэж эрүү үүсэх гээд байна чамд ямар ч буруугүй 1 сарын дараа эгүүлээд томилно гэж ярьдаг байсан. Сумын сургуулийн захирлаар ажиллахдаа хариуцлага алдаагүй, ажлын үнэлгээ сайн хамт олноо сайн удирдаж захирлаар ажиллуулах хүсэлтийг аймгийн , Боловсрол, соёлын газрын даргад удаа дараа гаргаж байсан. Миний бие удирдах авьяастай, мэдлэг боловсрол сайтай, хууль зөрчөөгүй мөртлөө хэн нэгэн даргын хууль бус ажиллагааны золиос болж 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш эрхэлсэн ажилгүй байгаа нь иргэн миний төрийн алба хаших эрх зөрчигдөж, төрийн албаны тогтвортой байх зарчим алдагдаж, хувь хүний хувьд сэтгэл санаа, эдийн засгийн дарамттай амьдарч байгаа болно. Яагаад Ц. миний бие гаргасан зөрчилгүй мөртлөө 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш захирлын ажлаас хууль бусаар 7 удаа халагдаж буйн үнэн зөвийг тунгаалах гэж, мөн ийн сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад орж тэнцсэний хугацаа хүчинтэй байгаа зэрэг эрх ашгаа хуулийн хүрээнд хамгаалуулах хүсэлтэй байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Мөн эдгээр асуудлыг хянан шийдвэрлэх хугацаанд сумын сургуулийн захирлаар бага боловсролын багш ийг сонгон шалгаруулалтгүйгээр томилсныг хуулийн дагуу эсэхийг шалган тогтоохыг нэмэлт шаардлагаар оруулж байна. 8 сарын 9-ны өдрийн шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүйн учир нь сумын сургууль 2 захиралтай байх үндэсгүй гэж бодсон юм гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...2013 онд аймгийн тус аймгийн хэмжээнд 29 цэцэрлэг, 31 сургуулийн 60 хүн дээр сонгон шалгаруулалт зарласан. Би тухайн сонгон шалгаруулалтад ороогүй. Яагаад гэвэл сонгон шалгаруулалтад орсон болгон нь тэнцэж, Ардчилсан намын нэртэй хэдэн хүмүүсийг ажлаас халах зорилготой хэмээн хувийн дүгнэлт хийсэн. Тийм учраас сургалтын менежерээр ажиллая гэж засаг даргатай тохироод, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд ажиллаж байсан. Тэгээд 2014 оны 06 дугаар сарын 14-нд сургуулийн захирлын сонгон шалгаруулалт суманд явагдахаар нь ******* гэдэг хүнтэй хамт оролцсон. Энэ сонгон шалгаруулалтад миний бие 72.5 оноогоор нэгдүгээр байранд орж тэнцсэн. Ингээд сумын сургуулийн захирлын томилгоо хийгдэхэд *******г томилсон байдаг. Энэ талаар Боловсрол соёлын газрын даргаас асууж өргөдөл явуулахад суманд хүүхдийн эрх зөрчсөн асуудлаар эрүүгийн хэрэг үүссэн. Захирал ******* нь ёс зүйн зөрчлөө хүлээсэн учраас сургалтын менежер хүртэл мөн адил хүлээх ёстой гэж үзсэн хэмээн хариу өгсөн. Тухайн хэрэгт би ямар ч холбогдолгүй, сургалтын менежер хуваарийн дагуу шалгалтаа аваад ажлын байран дээрээ байж байсан юм. Ингээд сургалтын менежерийн ажил үүргийг гүйцэтгэж байтал 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Ж.******* намайг дуудаж сургуулийн ажил уналаа гээд захирлын албан тушаалд томилсон. Ийнхүү 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр сумын сургуулийн захирлын албан тушаалд томилогдоод ажил үүргээ хийж явтал 2015 оны 08 дугаар сарын 24-ны өдөр сумын сургуулийн захирал ******* /Н.*******ийн оронд анх томилогдсон./ажлаа хийхгүй болсон гэдэг шалтгаанаар намайг ээлжийн амралтаа эдлээд Улаанбаатар хотод явж байхад тус сумын сургуулийн захирлын албан тушаалд томилсон байв. Ингээд сумын сургуулийн захирлын албан тушаалыг гүйцэтгэхэд өмнө нь ажиллаж байсан *******ийн гурван удаагийн шүүхийн шийдвэргүйцэтгэл хийгдсэн, сумын сургуулийн захирлаар түүнийг эргүүлэн томилсон шийдвэр 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гарчихсан байсан байна лээ. Тухайн үед мэдээгүй. Миний бие сумын сургуулийн захирлын ажлыг хийж байх хугацаандаа сайн гүйцэтгэж, тус сумын ард иргэдээс захирлаар ажиллуулж өгөөч гэсэн олон удаагийн хүсэлтүүд аймгийн засаг дарга болон Боловсрол соёлын газар, Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэст ирж байсан. Би өөрөө зөрчилгүй мөртлөө шүүхийн шийдвэр гүйцэтгэл гэдэг шалтгаанаар 2015 оны 12 дугаар сарын 07, 02 дугаар сарын 04, 06 дугаар сарын 30-нд ажлаас халагдсан. сумын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад тэнцсэн намайг ажил олгогчийн санаачилгаар сумын сургуулийн захирлаар томилж, миний оронд тэтгэвэртээ гарсан 58 настай гэдэг хүнийг ажиллуулсан нь хууль зөрчсөн үйлдэл байсан байна лээ.

Мөн намайг хэргээ хянан шийдвэрлүүлж байх үед бага боловсролтой, сонгон шалгаруулалтад ороогүй гэдэг залууг сумын сургуулийн захирлаар сая томилсон байсан. Тухайлбал нөөцөд бүртгэлтэй намайг байсаар байтал өөр хүнийг томилсон байдаг. Би 09 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтээд цөсний хүндрэлтэй хагалгаанд орж 09 дүгээр сарын 16-нд гарсан. Аймгийн тай эвлэрэх талаар ******* санал тавьсан. Үүний дагуу 08 дугаар сарын 19-ний өдөр аймгийн Засаг даргыг ажлаа аваад 4 хонож байхад нь орж уулзсан. Ингэхэд таны энэ асуудлыг судалж үзье ажлаа аваад 4 хонож байгаа болохоор сайн мэдэхгүй байна, захиргааны хэрэг үүссэн тухай сая надад танилцуулаад гарсан. Тиймээс танд эргээд хариу өгье гэж хэлсэн байгаа. Ингээд би нутагтаа очоод 08 дугаар сарын 20-ны өдөр сумынхаа эмнэлэгт хэвтсэн боловч бие хүндрээд 08 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Би 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр эмнэлгээс гараад, 14 хоногийн хугацаанд эмнэлгийн хяналтанд байсан билээ. Намайг Улаанбаатар хотод эмчилгээтэй явж байхад 09 дүгээр сарын 27-ны өдөр ийг сумын сургуулийн захирлаар томилсон байсан. Би захирлын сонгон шалгаруулалтад хууль ёсны дагуу орсон, ажил үүргээ гүйцэтгэсэн, сургуулиуд нь ямар үзүүлэлттэй байж байгаад ямар шатанд очсоныг Боловсрол, соёлын газрын жил бүрийн гаргасан дүгнэлт харуулна, ийм нөхцөлд иргэн миний хийсэн зөрчилгүйгээр хэдэн сургууль дамжуулж эцийн эцэст 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш ажилгүй байлгаж байгаа. Үүний шалтгаан бол 06 дугаар сарын 29-ний өдрийн Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаа явагдсан. Аймгийн байсан Ж.******* сумд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшиж байх үед би сумын сургуулийн захирлаар ажиллаж байсан. Тэгэхэд суманд ирж миний төлөө ажиллаагүй, Ардчилсан намын гишүүн Ц. ардчилалын төлөө явлаа гэдэг үндэслэлээр 06 дугаар сарын 30-ны өдөр ажлаас халсан захирамж гаргасан. Намайг томилсон захирамжаа хүчингүй болгосон байсан. Би үүнийг мэдэхгүй сумд Улс хувьсгалын баяр наадам болох гээд комисст нь томилогдоод ажил үүргээ хийгээд явж байхад, 07 дугаар сарын 05-ны өдөр Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн ажилтан ******* захирамж гарсан тухай танилцуулаад шууданд хийсэн. Би тэр захирамжийг 07 дугаар сарын 10-ны өдөр гардаж авсан. Тэгээд суманд ажиллаж байхдаа орж гарч байсан дутуу хугацааны цалин, 30 хоног амрах ёстойгоос 22 өдөр ээлжийн амралт эдэлсэн гэж тооцуулаад, 08 дугаар сарын 26-ны өдрөөр миний ажлын өдөр дуусгавар болсон. Би 07 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргаад, 30 хоногийн дотор шийдвэрлэгдвэл 08 дугаар сарын 26-ны өдрөөс тодорхой албан тушаал эрхлэх юм байна гэж ойлгосон. Гэтэл энэ байдал шийдвэрлэгдээгүй 90 хоног болсон учраас 08 дугаар сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалингийн нөхөн олговор нэхэмжилж байгаа. Захирал хүний цалин тогтмол байдаг бөгөөд нэг сарын цалин нь 844161 төгрөг байдаг. Би 07 дугаар сарын 26-ны өдөр ирж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хувийн машиндаа 40000 төгрөгөөр бензин хийж ирсэн. Дараа нь 08 дугаар сарын 18-ны өдөр хувийн машинтай ирээд, өнөөдөр шуудангийн машинтай 15000 төгрөгөөр ирлээ. Ингээд гурван удаагийн 110 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлээд байна. Аймгийн байсан Ж.******* дур мэдэн захирамж гаргаж хэдэн сургуулийн захирлыг сольсоор байгаад хамгийн сүүлд ажилгүй үлдсэн нь би шүү дээ. Ямар үндэслэлээр ажлаас халж байгаа юм бэ? гэхээр Ардчилсан намын гишүүн байсан гэдэг. Намайг сумын сургуулийн захирал байсан мөртлөө ямар учраас сумын сургуулийн захирлын албан тушаалд байх ёстой хэмээн маргаад байгаа тухай ярилаа. Тэгэхээр иргэн миний энэ асуудлыг уг үндсээр нь судалж үзээч гэдэг байдлаар шаардлага гаргасан юм... сумаас ирсэн бичгийн тухайд гэвэл би 08 дугаар сарын 24-ний өдөр томилогдоод, 02 дугаар сарын 04-нд чөлөөлөгдөөд, 04 дүгээр сарын 20-ны өдөр буцаад томилогдсон. Ингээд ажлаа хийж эхлэхэд ******* захирал тамга тэмдэгээ надад хүлээлгэж өгөхгүй халаасандаа хийгээд гудамжинд явдаг байсан. сумын сургуулийн багш, ажилтнууд 05 дугаар сарынхаа цалинг авч чадахгүй болсон болохоор ийм гарын үсэгтэй бичгийг сумынхаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад гаргаж өгсөн юм. Шүүхийн гурван удаагийн шийдвэр гарчихсан хүний оронд намайг томилоод явуулчихсан учраас ийм нөхцөл байдал сумын сургууль дээр үүссэн. Би 08 дугаар сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 07-н хүртэл ажлаа нэр төртэй гүйцэтгэж, сумын сургуулийн ажилтнууд болон ард иргэдээс надаар ажиллуулмаар байна гэсэн санал, хүсэлт *******ийн хавтаст хэрэг дээр ирсэн байгаа. Дараа нь хамт олны хүсэлтийн тухайд би 2014 оны 06 дугаар сард сонгон шалгаруулалтад ороод тэнцсэн. Намайг захирлаар томилоогүй байж байгаад 12 дугаар сарын 10-ны өдөр ******* гэдэг хүн нь удирдах албан тушаалд тэнцэхээ болиод, аймгийн өөрөө шийдвэр гаргаад томилсон юм. сумын сургууль 51 багш, ажилтантай. Эдгээр хүмүүс нь цалингаа авч чадахаа больсон учраас л гарын үсэг цуглуулж, бичиг тоот явуулсан байна лээ. Учир нь ******* тамга тэмдгээ халааслаад 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл явсан юм. ******* бид хоёр нэг тал болчихсон явж байтал давж заалдах шатны шүүхийн шийдвэр 06 дугаар сарын 17-ны өдөр гарсан. Ингээд сумын сургуулийн асуудал нэг талдаа багтах нь дээ гэж бодож байтал, хариуцагч 06 дугаар сарын 30-ны өдөр намайг томилсон захирамжаа хүчингүй болгосноор эцэс төгсгөлгүй асуудал гарах болсон. Ж.******* дарга нь зөвхөн намын харьяаллын дагуу л намайг ажилгүй болгосон. Бид хоёр уг нь Монгол Улсын Их Сургуулийг төгссөн, сумын төгсөгчид байгаа юм. Бие биенээ дэндүү мэддэг болохоор энэ хүн намайг сумын сургуульд байх нь зүйтэй гэдгийг ерөнхий логикоор мэддэг. Тэгсэн мөртлөө намын харьяаллын дагуу Ардчилсан намын захиралтай сургууль байлгахгүй гэдэг шалтгаанаар намайг ажлаас халсан. Тэр нь Монгол Ардын намын хүн л дээ. Эцсийн эцэст би иргэн хүний хувьд сонгох, сонгогдох эрхээ эдэлснийхээ төлөө ажилгүй болсон учраас хохиролтой байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн Ц. нь аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/41 дүгээр захирамжийн үндэслэлийг хүчин төгөлдөр бус гэж үзэн, 2016 оны Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзэн, уг Б/41 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр сумын сургуулийн захирлаар ажиллаж байсан Н.*******ийг Б/15 дугаар захирамжаар ажлаас чөлөөлж, мөн өдрийн Б/16 дугаар захирамжаар Ц.ыг тус сургуулийн захирлын албан тушаалд томилсон байна. Ажлаас чөлөөлөгдсөн иргэн Н.******* шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан хэмээн нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу 06 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч нь, Н.*******ийг ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын 2016 оны Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгосон юм. Мөн энэхүү хэрэгт иргэн Ц. нь гуравдагч этгээдээр оролцож байсан бөгөөд шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан. Энэхүү эрхээ эдлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д зааснаар ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлтэй юм. Нэмэлт тайлбарт.... анх хууль бусаар шилжүүлсэн сумын сургуулийн захирлаар эгүүлэн томилуулах, анхнаасаа хууль бусаар сумын захирлаар томилон 1 жилийн хугацаанд 4 удаа халагдсан нь анхны томилгоо хууль бус гэдгийг нотолж байгааг шалган тогтоохыг хүсэн шаардаж байна. Миний бие сумын сургуулийн захирлаар шилжих хүсэлтээ өөрөө гаргаагүй ажил олгогч дур мэдэн, хууль бус шийдвэр гарган намайг хохироосныг уг үндсээр нь шийдвэрлүүлэх шаардлагыг нэмж гаргаж байна гэжээ. Иргэн Ц. нь 2015 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/24 дүгээр захирамжийг хууль бус гэж үзэж байгаа бол тухайн үед нь гомдол гаргах эрх нь нээлттэй байсан байна. Иймд иргэн Ц.ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/41 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байгаа. Нэгдүгээрт сумын сургуулийн захирлаар ажиллаж байсан ******* нь 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар чөлөөлөгдөөд шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талтай эвлэрч *******ийг чөлөөлсөн захирамжаа хүчингүй болгосон юм. Тэгээд ******* дахин шүүхэд хандаад 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 14 дүгээр шүүхийн шийдвэр гарсан байгаа. Энэ шүүхийн шийдвэрээр Завхан аймгийн Засаг даргын *******ийг ажлаас чөлөөлсөн Б/15 дугаар захирамж нь хууль бус болохыг тогтоосон байдаг. Энэ хэрэгт нэхэмжлэгч Ц. нь гуравдагч этгээдээр оролцсон бөгөөд тухайн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэй байсан. Нэгэнт шүүхийн шийдвэр гарч нэхэмжлэгч, хариуцагч тал эвлэрсэн байсан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5 дахь хэсэгт зааснаар Ц.ын хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон юм. Хоёрдугаарт нэхэмжлэгч нь сумын сургуулийн захирлаар ажиллах ёстой бөгөөд хууль бусаар шилжүүлсэн тухай шаардлага тавиад байгаа. сумын сургуулийн захирлын албан тушаалаас 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр чөлөөлсөн байдаг. Хэрвээ энэ шийдвэрийг хууль бус хэмээн үзэж байсан бол тухай үед нь нэхэмжлэл гаргаад явах боломж байсан. Гэтэл энэ шийдвэр дээр нэхэмжлэл гаргаагүй учраас эрх ашиг нь хөндөгдсөн гэж үзэхгүй байгаа. Гуравдугаарт сонгон шалгаруулалтыг хүчинтэй болохыг тооцуулах шаардлага гаргасан. Тэгээд сумын сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалтад ороогүй хүнийг томилсон тухай ярилаа. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг нь харахаар сумын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан байдаг мөртлөө сумын сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ёстой хэмээн тайлбарладаг. Ийм учраас сумын сургуулийн захирлын албан тушаалд давхар томилогдох боломжгүй юм. Нэхэмжлэгч сумын сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрт гомдол гаргаагүй учраас тухайн албан тушаалд хоёр өөр хүн томилсон асуудал Ц.ын ямар эрх ашиг хөндөгдөөд байгаа нь тодорхойгүй байгаа. Ц. нь 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдөр сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байдаг. Өөрөө ч түрүүн тайлбартаа сумын захирлын албан тушаалд томилохоос татгалзсан тухай ярилаа. Тэгээд хоёрдугаар байранд орсон *******г захирлын албан тушаалд томилсон байдаг. Энэ хүн нь өөр албан тушаалд шилжсэн учраас дараагийн хүмүүсийг томилоод явсан байна лээ. Сонгон шалгаруулалтын хувьд гэвэл удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын журам 2013 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 60 дугаар тогтоолоор батлагдсан байдаг. Энэ тогтоолд удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын хугацааг тодорхой зохицуулаагүй бөгөөд 7.5 дахь хэсэгт заасны дагуу төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг тухай бүрт нь зарлана гэж заасан. Ийм учраас нөөцөөс нөхөх тухай зохицуулаагүй байна. Сургуулийн захирлууд нь нөөцөд хоёр жил байх ёстой гэж үзээд байдаг. Гэтэл энэ зохицуулалт нь 60 дугаар тогтоолд байдаггүй. Харин 2009 оны 90 дүгээр тогтоолд төрийн жинхэнэ албан хаагч сонгон шалгаруулалтад тэнцсэн бол 2 жилийн хугацаанд нөөцөд бүртгэлтэй байхаар зохицуулсан байдаг. Энэ тогтоолыг 60 дугаар тогтоолтой дүйцүүлж хэрэглэхээр зохицуулалт байхгүй учраас удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг тухай бүрт нь зарлана хэмээн ойлгож байгаа. Дөрөвдүгээрт хохирол гаргуулах тухай шаардлага гаргасан байдаг. Хэрвээ шүүхийн шийдвэр гараад хохирол нь нотлогдох юм бол ажилгүй байсан хугацааны цалинг гаргаж өгөх боломжтой. Үүн дээр маргах зүйлгүй байгаа. *******ийн хэрэг дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад ******* нь захирамжийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн юм. Тухайн шүүгчийн захирамж дээр хариуцагчаас давж заалдах гомдол гаргаад, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон. Энэ шийдвэр нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой биш, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлттэй холбоотой шийдвэр байсан. Үүнийг нэхэмжлэгч ялгаж ойлгоосой хэмээн хүсэж байна. Аймгийн байсан Ж.*******д Н.*******ийн хэргийг хүчингүй болгохгүйгээр шийдвэрлүүлвэл яасан юм бэ? гуравдагч этгээд Ц. бас маргана, ингэж давхар давхар маргаан болгож байхаар шүүхээр шийдвэрлүүлвэл яасан юм бэ? гэдэг санал тавьсан. Гэтэл аймгийн байсан Ж.******* нь хүлээж аваагүй. Ингээд дараа дараагийн шийдвэрүүд гараад явсан. Шүүхийн шийдвэрээр ажилгүй болж байгаа хүнийг тухайн сургуульдаа ажлын байраар хангах тухай заалтыг захирамждаа оруулаад өмнө нь явдаг байсан. Сая 06 дугаар сарын 30-ны өдрийн Б\41 дүгээр захирамжийн хувьд өөрөө захирамжаа хүчингүй болгочихоор ажлын байраар хангах зохицуулалт нь үлдчихээд, тухайн үед хариуцагч байсан нь Ц.ыг ажлын байраар хангах талаар шийдвэр гаргаагүй орхигдуулсан байгаа. Энэ захирамжийн тухайд нэхэмжлэгчийн яриад байгаагаар Ж.******* дарга, нэхэмжлэгч хоёрын хооронд үл ойлголцол гарсан юм шиг байна лээ. Тиймээс л шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийг ажлын байраар хангах тухай заалт оруулаагүй байсан. Үүний шалтгаан нь нэхэмжлэгчийн яриад байгаа шалтгаантай зүйл байгаа байх. Дараагийн томилогдсонтой холбогдуулаад нэхэмжлэгч Ц.ыг эвлэрэх талаар санал солилцооч гэдэг саналыг би тавьсан. Нэхэмжлэгч нь өөрөө засаг даргатай уулзаж чадаагүй юм байна лээ. Мөн эвлэрэх талаарх саналыг аймгийн ч гэсэн тавьсан юм. Гэтэл нэхэмжлэгчийн талаар судалж үзье гэж хэлсэн. Энэ хугацаанд нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Ц.ыг сургуулийн захирлаар ажиллуулмааргүй байна гэсэн албан бичиг ирсэн. Үүний дагуу аймгийн Боловсрол, соёлын газарт нэхэмжлэгч Ц.ын талаар судлах чиглэл өгсөн. Тийм учраас сумын сургуулийн захирлын албан тушаалд өөр хүн томилсон байгаа. Нэхэмжлэгч нь аймгийн тай уулзаад учир явдлаа ярьсан бол өөрөөр хүлээж авах байсан байх. Аймгийн надад ямар чиглэл өгсөн бэ? гэхээр Ц. нь шүүхээр хэргээ хянан шийдвэрлүүлж байгаа учраас шүүхийн шийдвэрээ гаргуулсан дээр гэж хэлсэн... сумын сургуулийн захирлаар ажиллаж байсан тэтгэвэртээ гарчихсан байсан учраас ажлаас нь чөлөөлсөн байна лээ. ийг захирлаар томилохдоо журмаа зөрчөөд томилчихсон юм байна лээ. Гэхдээ ийг захирлаар томилсон томилгоо нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй... Тийм учраас иргэн Ц.ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 08 сарын 24-ний Б/25 дугаар захирамжийн дагуу сумын бүрэн дунд сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байна. Миний бие халдаг, томилдог шийдвэр гаргадаг этгээд биш, нэхэмжлэгч хүнийг ажилгүй болгосон юм байхгүй. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажиллаж байна. Нэхэмжлэгч нь Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 08 сарын 24-ний өдрийн Б/27 дугаар захирамжийг үндэслэлгүй гэж үзэж байгаа бол Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 2 дахь заалтын дагуу гомдлоо 1 сарын дотор гаргах байсан. миний бие 2007 оноос хойш Нийслэлийн Баянгол дүүргийн 93 дугаар сургууль, 47 дугаар сургуульд захирлаар ажиллаж байгаад сумын бүрэн дунд сургуулийн багш, хамт олны зүгээс гаргасан хүсэлтийн дагуу хийж байсан ажлаасаа гарах хүсэлт гарган ажлаа өгч, өрсөлдөгчгүй энэ ажилд томилогдон ирсэн. Тэтгэвэрээ тогтоолгосон хүнийг ажил хийхийг хуулиар хориглоогүй. Нэхэмжлэлд захирамжийн дугаар зөрүү, он сар өдөр зөрүүтэй байна гэжээ.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/77 дугаар захирамжаар сумын бүрэн дунд сургуулийн захирлаар түр томилогдон ажиллаж байгаа болно. Нэхэмжлэгч Ц. нь 2015 онд сумын бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллахаар болсон. Ямар тушаал шийдвэрээр сумын сургуулийн захирлаас чөлөөлөгдөн, сумын сургуулийн захирлаар ажиллах болсныг мэдэхгүй. Миний бие сумын захирлаар түр томилогдон ажиллаж байгаа бөгөөд сонгон шалгаруулалт зарлагдвал оролцоно. Миний бие ямар нэг хууль зөрчсөн, асуудалгүй бөгөөд аймгийн Засаг даргын захирамжаар түр томилогдон ажиллаж байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн Захирамж хүчингүй болгох тухай Б/41 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлагаар иргэн Ц. тус шүүхэд анх нэхэмжлэл гаргажээ.

Ц. нь Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн Б/24 дүгээр /Хавтаст хэргийн 6дугаар хуудсанд/, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 дугаар /Хавтаст хэргийн 32 дугаар хуудсанд/ захирамжуудаар сумын бүрэн дунд сургуулийн захирлаар удаа дараа томилогдон ажиллаж байсан бөгөөд ажлаас чөлөөлөгдөх ямар нэгэн үндэслэл, шалтгаан байхгүй байхад 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/41 дүгээр захирамжаар сумын сургуулийн захирлаар томилсон Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хэмээн үзэж маргаан үүсгэсэн байна.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж,  сумын сургуулийн захирлын албан тушаалд удаа дараа хууль бусаар томилогдож байсныг тогтоолгох, сумын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, уг албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцэн, урьд нөөцөд бүртгэгдсэн болохыг тогтоолгох, , нарыг сонгон шалгаруулалтгүйгээр сумын сургуулийн захирлаар томилсон нь хууль бус болохыг тогтоолгохыг хүсчээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагуудаас зарим хэсгийг хангаж, үлдсэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэг. Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/41 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/41 дүгээр захирамж /Хавтаст хэргийн 05 дугаар хуудсанд/-аар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Авилгатай тэмцэх газрын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 05/3341 дүгээр албан бичиг /Хавтаст хэргийн 29 дүгээр хуудсанд/-ийг үндэслэн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15, Б/16 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

Дээрх 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15 дугаар захирамж /Хавтаст хэргийн 31 дүгээр хуудсанд/-аар Н.*******ийг сумын сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлж, Б/16 дугаар захирамж /Хавтаст хэргийн 32 дугаар хуудсанд/-аар Ц.ыг уг албан тушаалд шинээр томилохоор тус тус шийдвэрлэсэн байна.

Ц.ыг сумын сургуулийн захирлаар шинээр томилогдохоос өмнө уг албан тушаалд ажиллаж байсан Н.******* нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн хэмээн маргаан үүсгэж, шүүхээр шийдвэрлүүлжээ.

Шүүх түүний нэхэмжлэлийг хангаж, 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 14 дүгээр шийдвэр /Хавтаст хэргийн 122-127 дүгээр хуудсанд/-ээр Н.*******ийг дээрх албан тушаалаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоосноор Н.******* нь сумын сургуулийн захирлаар үргэлжлүүлэн ажиллахаар болсон байна.

Иймд Н.*******ийн дараа уг албан тушаалд Ц.ыг шинээр томилох асуудлыг шийдвэрлэсэн Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 04 сарын 20-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хэвээр үлдээх боломжгүй учраас түүнийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн өнөөдрийн маргаан бүхий 2016 оны 06 дугаар сарын Б/41 дүгээр захирамжийг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн хэмээн үзэж, хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-д зааснаар ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд шинээр томилогдсон ажилтны хувьд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоор зохицуулсан байгаа учраас Ц.ыг сумын сургуулийн захирлаар үргэлжлүүлэн ажиллуулах нөхцөлгүй байна.

Мөн Ц. нь Н.*******ийн нэхэмжлэлтэй дээрх захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсоныхоо хувьд тус шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 14 дүгээр шийдвэрт гомдол гаргах эрхээ эдлэх боломжтой байсныг тэмдэглэж байна.

Маргаан бүхий Б/41 дүгээр захирамжинд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана., 29.3-д Засаг даргын захирамж хуульд нийцээгүй бол өөрөө ... хүчингүй болгоно. хэмээн заасныг баримталсан нь зөв байна. 

Мөн Авилгатай тэмцэх газрын 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 05/3341 дүгээр албан бичгийг үндэслэсэн байх ба уг албан бичигт дурдсанаар Н.******* нь аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар сумын сургуулийн захирлаар томилогдохдоо 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүйд Н.*******ийг бус Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий албан тушаалтан болох сумын Засаг даргын Тамгын газрын дарга *******, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.Энхжаргал нарыг буруутай болохыг дүгнэсэн байна.

Хариуцагч аймгийн нь Н.*******ийг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөхдөө түүнийг 2015 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргаж бүртгүүлээгүй гэх дээрх албан тушаалтнуудын илтгэх хуудас, албан бичгийг үндэслэсэн байх ба Н.******* нь хөрөнгө орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд гаргаж бүртгүүлээгүй талаарх шалтгаан нөхцлийг нь бүрэн дүүрэн шалгаж тогтоолгүйгээр гаргасан дээрх албан тушаалтнуудын илтгэх хуудас, албан бичгийг үндэслэн Н.*******ийг ажлаас чөлөөлснийг Авлигатай тэмцэх газрын уг 05/3341 дүгээр албн бичигт буруутган дүгнэсэн байна. Иймд дээрх албан бичгийг маргаан бүхий Б/41 дүгээр захирамжид үндэслэсэн байгааг буруутгах боломжгүй юм.

Тиймээс дээрх нөхцлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэсгүй байна.

Хоёр. Ц. нь сумын сургуулийн захирлаар удаа дараа хууль бусаар томилогдсон болохыг тогтоолгох шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Ц. нь Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/27 дугаар захирамжаар, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар тус тус сумын сургуулийн захирлаар удаа дараа томилогдож байжээ.

Ц.ыг сумын сургуулийн захирлаар шинээр томилогдохоос өмнө уг албан тушаалд ажиллаж байсан Н.*******ийг тус шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаар /Хавтаст хэргийн 89-103 дугаар хуудсанд/, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 14 дүгээр шийдвэрүүд /Хавтаст хэргийн 122-127 дугаар хуудсанд/-ээр удаа дараа хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөнийг тогтоож, ажилд нь эгүүлэн тогтоосон байх тул түүний оронд шинээр томилогдсон Ц.ыг уг албан тушаалд удаа дараа хууль бусаар томилогдож байсан гэж үзэх үндэстэй байна.

Ц. нь 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/27 дугаар, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 дугаар захирамжуудаар сумын сургуулийн захирлын албан тушаалд томилогдох тухайн үеүдэд дээрх захирамжуудад гомдол гаргах боломжтой байсан боловч гомдол гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хэмээн хариуцагч тал тайлбарлаж байна.

Гэвч дээрх 2015 оны Б/27, 2016 оны Б/16 дугаар захирамжуудаар сумын сургуулийн захирлын албан тушаалд томилогдох тухайн үед нэхэмжлэгч Ц. өөрийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдөж байгааг мэдэх боломжгүй байсан гэж шүүх дүгнэж байна.

Учир нь сумын сургуулийн захирлын албан тушаалаас 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар үндэслэлгүйгээр чөлөөлөгдөн шүүхэд маргаан үүсгэсэн Н.*******ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт түүний оронд анх шинээр уг сургуулийн захирлаар томилогдсон ******* гуравдагч этгээдээр оролцсон байх тул дээрх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүхээс гаргасан 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаар шийдвэрт тухайн хэргийн оролцогч биш Ц. гомдол гаргах эрхгүй, уг шийдвэрийг мэдэх боломжгүй байсан байна.

Тэрээр сумын сургуулийн захирлын албан тушаалд 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/27 дугаар захирамжаар томилогдохоос өмнө дээрх шүүхийн шийдвэрээр уг албан тушаалд Н.******* эгүүлэн тогтоогдсон байсныг мэдээгүй хожим мэдсэн тухай нэхэмжлэгч өөрөө тайлбарлаж байгаа болно.

Харин сумын сургуулийн захирлаар ажиллаж байсан Н.*******ийг дээрх албан тушаалаас үндэслэлгүй халагдсан эсэхийг шүүхээс сүүлийн удаа тогтоох явцад буюу аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий Н.*******ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт Ц. нь гуравдагч этгээдээр /Хавтаст хэргийн 115-116 дугаар хуудсанд/ оролцон, уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийг нь сумын сургуулийн захирлаар томилсон шийдвэр болох 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн хариуцагч аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/41 дүгээр захирамжийг мэдсэн үеэс л сумын сургуулийн захирлын албан тушаалд удаа дараа хууль бусаар томилогдсон болохыг тогтоолгох шаардлага гаргах үндэслэл бүрдсэн байна гэж шүүх үзлээ.

Ц. нэхэмжлэлээ 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль бусаар удаа дараа сумын сургуулийн захирлаар томилогдсон болохыг тогтоолгох шаардлагыг нэмэгдүүлж гаргасан байгаа учир түүнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна. 

Гурав. , нарыг сонгон шалгаруулалтгүйгээр сумын сургуулийн захирлын албан тушаалд томилсныг хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Завхан аймгийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/25 дугаар захирамжаар гуравдагч этгээд , 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/77 дугаар захирамжаар гуравдагч этгээд нар нь тус тус сумын сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байжээ.

Дээрх захирамжуудаас харахад хариуцагч аймгийн ийнхүү тэднийг дээрх албан тушаалд томилохдоо Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дугаар зүйлд заасны дагуу аймгийн Боловсрол, соёлын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслээгүй байх ба тэднийг түр томилсон байна.

Тодруулбал , нар нь сумын сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад ороогүй байна.

Энэ нь Завхан аймгийн Боловсрол, соёлын газрын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/342 дугаар албан бичиг /Хавтаст хэргийн 129 дүгээр хуудсанд/ болон гуравдагч этгээд нарын тайлбараар нотлогдож байна.

Гуравдагч этгээд ыг ийнхүү дээрх албан тушаалд томилогдох үед нэхэмжлэгч Ц. нь аймгийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/24 дүгээр захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан өөр ажил, албан тушаалд ажиллах болсон үндэслэлээр сумын сургуулийн захирлын албан тушаалаас нэгэнт чөлөөлөгдөж, мөн өдрийн Б/27 дугаар захирамжаар сумын сургуулийн захирлаар томилогдсоноор түүний хувьд сумын сургуулийн захирлын үүрэгт ажил дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгч дээрх захирамжуудын талаар тухайн үед маргаан үүсгээгүй байна.

Иймд ыг сумын сургуулийн захирлаар томилсон 2015 оны Б/25 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.ын эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөөгүй байх тул ыг сонгон шалгаруулалтгүйгээр сумын сургуулийн захирлаар томилсон болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

Харин сумын сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтанд ороогүй, аймгийн Боловсрол, соёлын газраас ямар нэгэн сонгон шалгаруулалт зохион байгуулагдаагүй байхад хариуцагч аймгийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/77 дугаар захирамжаар гуравдагч этгээд ийг сумын сургуулийн захирлаар томилсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг доорх үндэслэлээр зөрчсөн байх тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Учир нь Н.*******ийг сумын сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн захиргааны актыг шүүхээс хууль бус болохыг 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр тогтоосноор, дээрх албан тушаалд шинээр томилогдон ажиллаж байсан Ц. нь үргэлжлүүлэн ажиллах боломжгүй, хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөнбайхад хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө. гэж заасан үүргээ зөрчиж, сумын сургуулийн захирлын албан тушаалд Ц.ыг томилох боломжтой байхад 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/77 дугаар захирамжаар холбогдох сонгон шалгаруулалтад ороогүй ийг түр томилсон байна. Өөрөөр хэлбэл дээрх томилгоо нь Боловсролын тухай хуулийн 30 дүгээр зүйлийн 30.1.15-д заасантай нийцээгүй төдийгүй хариуцагчийн алдаатай шийдвэрүүдийн улмаас ажилгүй болсон Ц.ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж үзэхээр байна.

Гуравдагч этгээд ийн эзэмшсэн боловсрол, мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан талаарх баримтуудыг аймгийн Боловсрол, соёлын газраас ирүүлсэн байх ба тэдгээр хуулбар баримтуудыг шүүх үнэлэх боломжгүй бөгөөд хэрэгт ач холбогдолгүй болохыг тэмдэглэж байна. /Хавтаст хэргийн 130-141 дугаар хуудсанд/

Дөрөв. сумын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, уг албан тушаалд томилогдох ажилтны нөөцөд бүртгэгдсэн болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 7.5-д Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалт зарлана. гэж зааснаас үзэхэд төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг нөөцөд бүртгэх талаар Төрийн албаны тухай хууль болон холбогдох уг журмаар зохицуулагдаагүй байна.

Хэдийгээр Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар тогтоол /Хавтаст хэргийн 77-78 дугаар хуудсанд/ -оор Ц.ыг төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэхээр шийдвэрлэсэн ч уг тогтоол нь хууль бус байна.

Учир нь Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.7-д зааснаар ерөнхий боловсролын сургуулийн захирлыг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах бүрэн эрхийг аймгийн Боловсрол, соёлын газарт олгосон байна.

Аймгийн Боловсрол, соёлын газар уг сонгон шалгаруулалтыг Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 1.4.3-т заасны дагуу зохион байгуулахаар байх тул Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд дээрх сонгон шалгаруулалтыг зохион байгуулах, уг сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийг нөөцөд бүртгэх асуудлыг шийдвэрлэх эрх олгогдоогүй байна.

Тиймээс холбогдох хууль, журамд нийцээгүй Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаар хууль бус тогтоолыг үндэслэн Ц.ыг сумын сургуулийн захирлын албан тушаалд томилогдохоор нөөцөд бүртгэдсэн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн дээрх үйл баримттай холбоотой нотлох баримтуудыг шүүх үнэлэх шаардлагагүй байна. /Хавтаст хэргийн 79-85 дугаар хуудсанд/

Харин Ц.ыг сумын сургуулийн захирлаар эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна гэж үзэж, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хэдийгээр Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 7.5-д Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдол бүрт сонгон шалгаруулалт зарлана. гэж заасан байгаа хэдий ч сумын сургуулийн захирлын албан тушаалын хувьд сул орон тоо гарсан гэж үзэж дээрх заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байна.

Ц. нь анх Завхан аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/432 дугаар захирамж /Хавтаст хэргийн 86 дугаар хуудсанд/-аар сумын сургуулийн захирлаар томилогдсон бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/24 дүгээр захирамжаар дээрх албан тушаалаас чөлөөлөгджээ.

Хариуцагч нь Ц.ыг ийнхүү чөлөөлөхдөө үндэслэлийг өөр ажилд шилжих болсон хэмээн зааж, мөн өдрийн Б/27 дугаар захирамжаар түүнийг сумын сургуулийн захирлаар томилжээ.

Гэтэл Б/27 дугаар захирамжаар уг сумын сургуулийн захирлын албан тушаалд томилсон нь хууль бус болохыг Н.*******той холбоотой хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг үндэслэн шүүхээс тогтоож байгаа учраас уг албан тушаалд томилох зорилгоор Ц.ыг сумын сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн нь мөн хууль бус байна.

Тодруулбал Ц.ыг хуульд заасан үндэслэл журмын дагуу сумын сургуулийн захирлаас чөлөөлөөгүй, харин хууль бус томилгоо хийх зорилготой хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас Ц.ын хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Хариуцагчийн дээрх үйл ажиллагаа Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, хууль дээдлэх зэрэг төрийн албаны үндсэн зарчимд нийцээгүй байна.

Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө. гэсэн заалтыг хариуцагч хэрэгжүүлээгүй байх тул Ц.ыг сумын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл Ц.ыг сумын сургуулийн захирлаар томилсон шийдвэрүүд хууль бус болох нь тогтоогдож байгаа бөгөөд ийнхүү томилох болсон үндэслэл нь өөрөө хууль бус томилгоотой холбоотой байх тул хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байна.

Тав. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон унааны зардал гаргуулах шаардлагын тухайд:

Нэгэнт хариуцагч Завхан аймгийн Засаг даргын хууль бус шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгч Ц. нь тодорхой хугацаанд ажилгүй байсан бөгөөд түүнийг сумын сургуулийн захирлаар эгүүлэн томилох үндэстэй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1д албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу 2016 оны хуанлид заасан 8, 9, 10 дугаар саруудын ажлын өдрийг үндэслэн, нэхэмжлэгч Ц.ын ажилгүй байсан хугацааг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх 42 хоногоор тооцож олговрыг олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан Ц.ын нийгмийн даатгалын дэвтэр дэх бичилт /Хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудсанд/-ийг үндэслэн түүний авч байсан сүүлийн 3 сарын буюу 2016 оны 5, 6, 7 дугаар саруудын дундаж цалин хөлс /999 199 төгрөг/-нөөс нэг хоногийн хөлс /46 474 төгрөг/-ийг тооцон гаргасан болно.

Шүүх Ц.ын ажилгүй байсан 42 хоногийг дээрх 1 хоногийн хөлсөөр үржүүлэн тооцоход түүнд 1 951 925 төгрөгийн олговор олгогдохоор байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд дуудагдан сумаас гурван удаа хувийн унаагаар ирсэн хэмээн 80 000 төгрөгийн шатахууны баримт /Хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудсанд/-ыг гаргаж өгсөн байх ба хэргийн оролцогчийн унааны зардал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3-д заасан шүүхийн зардалд багтаж байна.

Нэхэмжлэгч шүүхэд 3 удаа ирэхдээ унааны зардал гаргасан, энэ талаарх баримтаа шүүхэд өгсөн гэх боловч 2016 оны 07 дугаар сарын 26, 08 дугаар сарын 18-ны өдрийн шатахууны нийт 80 000 төгрөгний баримтуудыг л шүүхэд гаргаж өгсөн болохыг тэмдэглэж байна.

Дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д зааснаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тохиолдолд шүүхийн зардал болон улсын тэмдэгтийн хураамжийг хэргийн оролцогч нарт хувь тэнцүүлэн хуваарилахаар байгаа тул нэхэмжлэгчийн унааны зардлын тал хувь болох 40 000 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 35 100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчид олгох дээрх олговрыг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2,106 дугаар зүйлийн 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг тус тус баримтлан Ц.ыг сумын сургуулийн захирлын албан тушаалд удаа дараа хууль бусаар томилогдсон болохыг, мөн сонгон шалгаруулалтгүйгээр ийг сумын сургуулийн захирлын албан тушаалд түр томилсон нь хууль бус болохыг тус тус тогтоож, Ц.ыг  сумын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилсугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныгбаримтлан Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/41 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, ыг сонгон шалгаруулалтгүйгээр сумын сургуулийн захирлаар томилсныг хууль бус болохыг тогтоолгох, Ц. нь сумын сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны нөөцөд бүртгэгдсэн болохыг тогтоолгох шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд баримтлан ажилгүй байсан хугацааны олговор 1 951 925 төгрөгийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 44 дүгээр зүйлийн 44.3.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн унааны зардал 40 000 төгрөгийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Ц.д олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн ас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.д олгосугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Л.ТУНГАЛАГ