2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 191/ШШ2025/01753

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, 5 дугаар хороо,*******,, тоотод оршин суух, Боржигон овогт ийн /рд:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 13,981,857 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Капитрон банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Б. нь*******тай байгуулсан 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 3022-2024 тоот "Капитрон банкны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ-ний дагуу 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр MN160030003095012776 тоот Цахим Цалингийн зээлийн гэрээ-г байгуулж, 30-н сарын хугацаатай, зээлийн хүү жилийн 20,4 хувийн хүүтэйгээр,374,000.00 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зээлийн хүүнээс 202.00 төгрөг төлсөн.

Зээлийн гэрээгээр тохирсон зээл болон зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу сар бүрийн сүүлийн өдөр төлөх ёстой хэдий ч төлбөрөө зээл авсанаас хойш хугацаанд нь төлөлгүй өнөөдрийг хүрээд байна. Энэ нь зээлийн гэрээний 7.2-т тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч Б.гээс зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт,374,000.00 төгрөг, 1,583,534.00 төгрөг, 24,322.00 төгрөг, 13,981,857.00 төгрөг

Б.гээс зээлийн гэрээний үүрэгт 13,981,857 төгрөг гаргуулж******* ХК-д гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Зохигчийн шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

Энэхүү Эвлэрлийн гэрээ (цаашид "Гэрээ гэх)-г Монгол Улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дугаар зүйлүүдэд заасныг тус тус үндэслэн Нэг талаас: Улаанбаатар хот, *******, 2-р хороо, Усны гудамж, өөрийн байр хаягт орших РД: *******-тай*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Тусгай активын хэлтсийн хуульч Г. нь (цаашид "Нэхэмжлэгч" гэх),

Нөгөө талаас: Баянзүрх дүүргийн 5-р хороо, 15-р хороолол, тоот хаягт оршин суух тоот регистрийн дугаартай Боржигон овогт ийн (цаашид "Хариуцагч", хамтад нь "Талууд гэх) нар сайн дурын хүсэл зориг, бүрэн

 

итгэлцлийн үндсэн дээр харилцан тохиролцож, гэрээний бүх заалттай танилцан хүлээн зөвшөөрч, дараах нөхцөлөөр байгуулав.

Нэг. Нийтлэг үндэслэл: 1.1. Энэхүү гэрээгээр тус банкны нэхэмжлэлийн шаардлага болох Б. болон*******ны хооронд байгуулагдсан 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр MN160030003095012776 тоот "Цахим Цалингийн зээлийн гэрээ-ний үүргийн гүйцэтгэл болох нэхэмжлэл гаргах өдрийн байдлаарх зээлийн өрийн үлдэгдэл, нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл бодогдсон үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр, тэдгээрийн нийлбэр 13,981,857.00 төгрөгийг хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаанд бүрэн төлж барагдуулахтай холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага зэргийг тодорхойлоход оршино.

1.2 .Талууд бие биенийхээ хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх, гэрээгээр зохицуулаагүй харилцааг Монгол Улсын Иргэний хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн актаар зохицуулна.

Хоёр. Эвлэрлийн нөхцөл: 2.1. Хариуцагч нь энэхүү гэрээний 1.1-д заасан нэхэмжлэлийн дүн болох 13,981,857.00 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна.

Гурав. Талуудын эрх, үүрэг: Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх үүрэгтэй.

3.1          3.2 Талууд харилцан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг нөгөө талаасаа шаардах эрхтэй.

Дөрөв. Бусад нөхцөл: 4.1 Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж, шүүгчийн захирамжаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно. 4.2 Гэрээг монгол хэл дээр тус бүр 3 эх хувь үйлдэх бөгөөд хувиуд нь нэгэн адил хүчинтэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч******* ХК нь хариуцагч Б.д холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 13,981,857 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 13,981,857 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн дотор нэхэмжлэгч Капитрон банк ХК-д төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

3. Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75,3 дугаар зүйлийн3.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 13,981,857 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн дотор нэхэмжлэгч Капитрон банк ХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,860 төгрөгөөс 113,930 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.гээс улсын тэмдэгтийн хураамжид 113,930 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 113,930 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ