Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 148/II2018/00060

 

Монгол Улсын нэрийн өмнөөс


 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Э******* даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Х.О*******ийн нэхэмжлэлтэй Улсад ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Х.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Э******* нар оролцов.


ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч; ******* сум, ******* ******* ******* ******* ******* ******* хэсэг, ******* дүгээр байрны *******1 тоотод оршин суух, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Б овогт, гийн О*******, РД:/-**************0718*******1/ -нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Миний бие Х.О******* нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Хуалдаа бэлтгэлийн трэстэд 198******* оны 09 сард барааны төвд худалдагч кассаар анх ажилд орж байсан. Ингээд ажиллах хугацаандаа 198******* онд хүнсний төв дэлгүүрт касс, 1985 онд 5 ******* гуанзанд касс, 1988 онд 1******* ******* дэлгүүрт чихэр, боов боодог боогч хийсээр 1995 он хүртэл ажилласан. Нэхэмжлэл дээрээ 199******* он дутуу бичсэнн байна. 1995 онд Худалдаа бэлтгэлийн анги хувьчлагдаад бид ажилгүй болсон. Иймд намайг Худалдаа бэлтгэлийн ангид 198******* оны 09 сараас 1995 он хүртэл худалдагчаар ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэх.

Тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь Сэлэнгэ аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн трэстэд 198******* оны 09 дүгээр сард барааны төвд худалдагч кассаар анх ажилд орсон. Ингээд ажиллах хугацаандаа 198******* онд хүнсний төв дэлгүүрт касс, 1985 онд Од гуанзанд касс, 1988 онд дэлгүүр боов боогч хийсээр 1995 он хүртэл ажилласан. 1995 онд Худалдаа бэлтгэлийн анги хувьчлагдаад ажилгүй болсон. Иймд намайг Худалдаа бэлтгэлийн ангид 198******* оны 09 дүгээр сараас 1995 он хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэх.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ НЬ:


Нэхэмжлэгч Х.О*******ийн тус шүүхэд гаргасан ...198******* оны 9 сараас -1995 хүртэл Сэлэнгэ аймгийн ******* хотын Худалдаа бэлтгэл ангийн барааны төв дэлгүүрт худалдагч, касс, гуанзанд касс, 1******* ******* дэлгүүрт боогч зэрэг ажлыг хийж байсныг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: Х.О нь 198******* оны 09 сараас ******* хотын Худалдаа бэлтгэлийн трестийн харьяа дэлгүүрт худалдагч, 198******* онд 1******* ******* дэлгүүрийн касс, 1985 онд 5 ******* гуанзанд касс, 1988 онд 1******* ******* дэлгүүрт боогч зэрэг ажлыг 199******* он хүртэл хийж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэргийн 1-7 ******* талд авагдсан нэхэмжлэл, архивийн лавлагаа, ******* хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1988 оны оны 0******* дүгээр сарын *******9-ний өдрийн 89 тоот ... ажилд авсан тухай тушаалын хуулбар , гэрч Ж.О, Л.Ц, Ж.Ж нарын шүүхэд өгсөн ... Х.О******* нь Сэлэнгэ аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 198*******-199******* он хүртэл дэлгүүрийн худалдагч, касс, бараа боогчийн ажил хийж байсан нь үнэн гэх мэдүүлэг, тодорхойлолт зэргээр нотлогдож байна. Харин тэрээр 199******* оноос 1995 он хүртэл ажиллаж байснаа баримтаар нотлоогүй, нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болговол зохино.


Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70*******00 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээвэл зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 ******* зүйлийн 115.*******.*******, 11*******, 118, 133 ******* зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:


1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 ******* зүйлийн 135.*******.*******-д зааснаар гийн О*******ийг 198******* оны 09 сараас 199******* он хүртэл Сэлэнгэ аймгийн ******* хотын Худалдаа бэлтгэлийн трестийн барааны төв дэлгүүрт худалдагч, касс, боогч, гуанзанд кассаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн зарим хэсэг болох 199*******-1995 он хүртэл ажиллаж байсныг тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 ******* зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70*******00 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.*******-т шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 ******* зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.


5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.*******-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 ******* зүйлийн 1*******0.*******-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН