2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/01868

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,

 

Нэхэмжлэгч: *******,*******, өөрийн байранд оршин байрлах, ******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******24 тоотод оршин суух, гийн /рд:/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 51,536,952.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Б. нь*******024 оны 4 дүгээр сарын*******4-ний өдөр 50,000,000 төгрөгийг 1880089015 тоот зэээлийн гэрээгээр жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, Өрхийн хэрэглээний зориулалтаар онлайн зээлийг цахим хэлбэрээр авсан.

Тодруулбал, ******* нь зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж түүнийг зээлдэгч зөвшөөрсний үндсэн дээр Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно", 421.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь хэсэгт "цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг уйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, Цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж тус тус заасны дагуу нууцлалын

 

шаардлага хангасан нууц үг, нууц код зэргийг ашиглан зээлдэгчид цахим хэлбэрээр зээлийн үйлчилгээг үзүүлж, зээлийн мөнгөн хөрөнгийг олгосон. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нь үндсэн зээлд 1,666,666.66 төгрөг, зээлийн хүүд 326,490.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 93.19 төгрөгийг төлсөн. Зээлдэгч Б. нь гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн. Гэвч зээлдэгч нь Банктай байгуулсан 1880089015 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг удаа дараа хоцрогдуулж төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 135 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн*******1 дүгээр зүйлийн*******1.2 дахь заалт болон 1880089015 дугаартай зээлийн гэрээний холбогдох заалтын дагуу гэрээг цуцалж төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 48,333,333.34 төгрөг,*******024 оны 10 дугаар сарын*******3-ны өдрийн байдлаарх хүү 3,154,962.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,657.53 төгрөг, нийт 51,536,952.96 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:

Нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амартүвшин, нөгөө талаас хариуцагч Б. нар харилцан тохиролцож дараах эвлэрлийн гэрээг байгуулав. Үүнд:

Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 51,536,952.96 төгрөгийг*******025 оны 3 дугаар сард 8,600,000 төгрөг,*******025 оны 4 дүгээр сард 8,600,000 төгрөг,*******025 оны 5 дугаар сард 8,600,000 төгрөг,*******025 оны 6 дугаар сард 8,600,000 төгрөг,*******025 оны 7 дугаар сард 8,600,000 төгрөг,*******025 оны 8 дугаар сард 8,536,952.96 төгрөг.

Зээлийн төлбөрийг *******ны тоот дансанд эвлэрлийн гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлэхгүйгээр гүйлгээний утга нь Б. /рд:/ гэж төлөх бөгөөд төлөлт хийсний дараа , дугаарын утсанд холбогдож мэдэгдэнэ.

Хариуцагч нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлөлтийг бүрэн хийгээгүй, төлөлт хийхээр тохирсон хугацаанд аль нэг сарын эргэн төлөлт хийгдээгүй, бүрэн бус, дутуу хийгдсэн тохиолдолд *******ны зүгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гаргуулж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах талаар тусгаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 51,536,952.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 51,536,952.96 төгрөгийг*******025 оны 3 дугаар сард 8,600,000 төгрөг,*******025 оны 4 дүгээр сард 8,600,000 төгрөг,*******025 оны 5 дугаар сард 8,600,000 төгрөг,*******025 оны 6 дугаар сард 8,600,000 төгрөг,*******025 оны 7 дугаар сард 8,600,000 төгрөг,*******025 оны 8 дугаар сард 8,536,952.96 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ХК-д төлж барагдуулахаар зохигчид тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 51,536,952.96 төгрөгийг*******025 оны 3 дугаар сард 8,600,000 төгрөг,*******025 оны 4 дүгээр сард 8,600,000 төгрөг,*******025 оны 5 дугаар сард 8,600,000 төгрөг,*******025 оны 6 дугаар сард 8,600,000 төгрөг,*******025 оны 7 дугаар сард 8,600,000 төгрөг,*******025 оны 8 дугаар сард 8,536,952.96 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ХК-д төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид*******08,000 төгрөг, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас*******08,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ