| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 191/2025/04660/И |
| Дугаар | 191/шш2025/07328 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 191/шш2025/07328
2025 09 04 191/ШШ2025/07328
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт ******* ******* /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэгчийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 23,893,914.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. Ануужин нар оролцов.
/зохигчид эвлэрлийн гэрээ ирүүлсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Т.******* нь ******* ******* ХК-тай 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ЗГ/56227135 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж 25,800,000 төгрөгийг жилийн 19,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн.
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр БГХ/56227135 тоот барьцааны гэрээ байгуулж ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан.
Зээлдэгч Т.******* нь зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 3,460,081.70 төгрөг, зээлийн хүү 2,522,032.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,487.97 төгрөг, нийт 5,998,602.12 төгрөгийг төлсөн.
Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч Т.******* нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар 132 хоногийн хугацаа хэтэрсэн байна.
Мөн талууд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар *******тай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг ******* хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцөлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан болно.
Иймд зээлдэгч Т.******* 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 22,339,918.30 төгрөг, зээлийн хүү 1,534,345.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19,650.39 төгрөг, нийт 23,893,914.19 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 23,893,914.19 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч 18 сарын хугацаанд буюу 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Т.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,893,914.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 23,893,914.19 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрч 18 сарын хугацаанд буюу 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн нь талуудын харилцан зөвшөөрч, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр эвлэрлийн гэрээ гэх бичгийн баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Зохигчид хэрэг хэлэлцэж эхлэх үед эвлэрсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хуваан хариуцуулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 23,893,914.19 төгрөгийг хүлээн зөвшөөрч 18 сарын хугацаанд буюу 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2027 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөг, 2027 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,327,439.68 төгрөгийг тус тус нэхэмжлэгч ******* ******* ХК-д төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,420 төгрөгийн тал хувь болох 138,710 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож, үлдэх 138,710 төгрөгийг улсын орлогод үлдээж, 138,710 төгрөгийг хариуцагч Т.*******эс гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ