2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 191/шш2025/07330

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 04 191/ШШ2025/07330

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* ******* ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* овогт ******* ******* /РД:/,

 

Хариуцагч:  ******* овогт ******* ******* /РД:/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 49,774,629.75 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Хариуцагч М.******* /хариуцагч Д.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Д.*******, М.******* нар нь ******* *******тай 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 106300135485 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулан 49,600,000 төгрөгийг сарын 2,1 хувь, жилийн 25,20 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатайгаар зээлж авсан.

******* ******* ХК нь зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж, зээлдэгч Д.*******ийн ******* *******ны  тоот харилцах дансанд 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 49,600,000 төгрөгийг шилжүүлсэн.

******* ******* ХК болон Д.*******, М.******* нарын хооронд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дугаар 106300135485 тоот барьцааны гэрээ байгуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор  хаягт байршилтай,  талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ,  гэрчилгээ бүхий  өрөө сууцыг барьцаалсан.

Зээлдэгч Д.*******, М.******* нарт зээлийн гэрээний хавсралт 1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх байсан боловч төлөлгүй зээлийн гэрээг ноцтой зөрчсөн тул *******ны зүгээс гэрээнүүдэд заасан үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа мэдэгдэл хүргүүлж, биечлэн уулзаж байсан боловч заасан хугацаанд зөрчил арилаагүй нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 354 хоног зээлээ төлөөгүй *******ийг хохироож байна.

Зээлдэгч Д.*******, М.******* нар нь зээлийн гэрээний 2.3.1, 3.2.4-д заасан эргэн төлөлтийг удаа дараа зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлээгүй тул 6.2.1-д заасны дагуу энэ нь тухайн зээлийг нэг талын санаачлагаар цуцлах бүрэн үндэслэл болж байна.

Зээлдэгч Д.*******, М.******* нарын 106300135485 тоот зээл 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 45,610,321.86 төгрөг, үндсэн хүү 4,114,074.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,732.91 төгрөг, нийт 49,728,129.75 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Иймд Д.*******, М.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 49,774,629.75 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагаа 44,318,526.50 төгрөг болгон багасгаж байна гэв.

 

3. Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Д.*******, М.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 49,774,629.75 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 44,318,526.50 төгрөг болгож багасгасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.*******, М.******* нар хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иймд ******* ******* ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 44,318,526.50 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг мөнгөн хэлбэрээр сайн дураар барагдуулаагүй тохиодолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Д.*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй,  хаягт байршилтай,  талбайтай,  өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Д.*******, М.******* нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нийт 44,318,526.50 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Д.*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй,  хаягт байршилтай,  талбайтай,  өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, хариуцагч Д.*******, М.******* нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан хариуцагч нараас 477,023 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 477,023 төгрөгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Д.*******, М.******* нар сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Д.БАТХУЯГ