| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0488/Э |
| Дугаар | 501 |
| Огноо | 2018-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 501
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Т.Нансалмаа,
Шүүгдэгч Б.Ннарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Б Нид холбогдох 1808020620631 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Аргалант сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийтийн хоолны технологич, инженер мэргэжилтэй, “Хишиг Арвин” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эмэг эх, дүү, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 17-р хороо Сурагчийн ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Б ийн Н/РД: .../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Б.Ннь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны шөнийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Толгойтын 119-13г тоотод байрлах иргэн Г.Нийн гэрт хамтран амьдрагч С.Бийг бусадтай хардан хэрүүл маргаан хийж улмаар түүний толгойн тус газар нь гараараа цохиж. хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь “доод уруулын дотор салст, эрүү, хүзүү, баруун бугалганд цус хуралт, шалбаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Толгойтын 119-13г тоотод ээжийндээ байхад Ннамайг үсдэж доош нь дараад нүүр нүдгүй хөлөөрөө өшиглөсөн. Би яг хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг. /хх 8 х/,
2.Шүүгдэгч Б.Нийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Б бид хоёр маргалдаад Б хүү Хг үлдээгээд гэрлүүгээ буюу ээжийндээ очсон юм. Тэгээд бид хоёр хамт амьдрахаа болиод хааяа уулзаж байдаг байсан. Тэгтэл Б ажлынхаа газрын залуу Билгүүнтэй унтаж хэвтээд яваад байгаа талаар би фэйсбүүкийн чатаар харьцсан чатыг харсан юм. Тэгээд би Бт хэлтэл одоо чи бид хоёр хамааралгүй хүн гэж хэлж ярьсан юм. Би 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хадам ээж Нт охин Бийн талаар хэлэх гээд орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Толгойтын 119-13г тоотод хадам ээж Нийн гэрт очсон юм. Би хашааны хаалгыг нүдтэл хадам ээж Н хаалга онгойлгож өгсөн. Би тэгээд уулзаад байж байхад Б цаанаас нь гарч ирээд ч яах гэж ирсэн юм бэ, зайл гэх мэтээр хэлээд надруу дайраад түлхэж зулгаагаад байсан, би Бтэй зууралдаад ноцолдож байхад ээж Н салгасан. Би тухайн үед Бтэй ноцолдож байх үедээ дээрх гэмтлийг учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 19-20 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
4.Гэрч С.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Цэргээс 2015 онд халагдаж ирээд Бага тэнгэрийн аманд ажилд ороод Бтэй танилцаж байсан юм. Тэгээд надтай 2015 оны 10 сард танилцаж байсан. Тэгээд 2016 оноос хойш Бтэй хамт амьдрах болсон юм. 2016 оны 09 сард өөрийнхөө хашаанд нөхөр бид 2 байшин барьж Бийг Нтой хамт амьдруулж өрх тусгаарласан юм. Тэгээд НБ 2 дундаасаа 2016 оны 10 сартай хүүтэй болсон. Б нь их ширүүн догшин зан ааштай, хэрүүл маргаан хийгээд ээжрүүгээ яваад өгдөг хүүхэд байсан. Нялх хүүхдээ хүртэл хаяж явж байгаад ирж байсан. Одоо хүртэл хүүхэд нь над дээр байгаа. ... Н, Б хоёр олон удаа хэрүүл маргаан хийгээд Б өөрөө Нийн цээж хүзүүг маажиж, хувцас хунарыг нь урж тасдаад хаяж байсан юм. ...” /хх 12 х/
5.Шинжээчийн 4911 тоот дүгнэлт
1.С.Бийн биед доод уруулын дотор салст, эрүү, хүзүү, баруун бугалганд цус хуралт, шалбаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 13 х/
6.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 25 х/
7.Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 33, 51 х/
8.Б.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 34 х/
9. Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 35 х/
10.Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 36 х/
11.Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 50 х/
12.Эвлэрлийн баталгаа /хх 64 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ХЭСЭГ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Б.Ннь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны шөнийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Толгойтын 119-13г тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдарч байсан С.Бтэй маргалдаж улмаар түүний толгойн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч С.Бийн “...2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо Толгойтын 119-13г тоотод ээжийндээ байхад Ннамайг үсдэж доош нь дараад нүүр нүдгүй хөлөөрөө өшиглөсөн. Би яг хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг. /хх 8 х/,
Шүүгдэгч Б.Нийн “...Б цаанаас нь гарч ирээд чи яах гэж ирсэн юм бэ зайл гэх мэтээр хэлээд надруу дайраад түлхэж зулгаагаад байсан, би Бтэй зууралдаад ноцолдож байхад ээж Н салгасан. Би тухайн үед Бтэй ноцолдож байх үедээ дээрх гэмтлийг учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 19-20 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Гэрч Г.Нийн “...Бтэй уулзаж байгаад маргалдаад Б зайл гээд түлхээд цээж рүү нь гараараа цохьсон юм. Би Бийг боль гэж хэлээд ардаа Бийг оруулаад зогсож байхад миний хажуугаар Нгараа оруулаад үсдээд доош нь дараад өшиглөөд би салгах гээд дийлэхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /хх 11 х/,
Шинжээчийн 4911 тоот дүгнэлт
1.С.Булганчимэгийн биед доод уруулын дотор салст, эрүү, хүзүү, баруун бугалганд цус хуралт, шалбаралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 13 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гарсан гэх прокурорын дүгнэлтийн талаар:
Б.Ннь С.Бийг зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахад шүүгдэгчийн хийсэн үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.
Шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалгуур болговол С.Бийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг Б.Нгар, хөлөөрөө цохиж, өшиглөж учруулсан болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг
Б.Нхохирогчийг зодсон нь шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Б.Нхуулиар тогтоосон насанд хүрсэн, түүний үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон. Шүүгдэгч Б.Н, хохирогч С.Б нар гэр бүлийн баталгаа байхгүй ч гэсэн хамтран амьдарч байсан, дундаасаа хүүхэдтэй болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг /хх 8, 11, 19-20 х/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 50 х/ зэргээр тогтоогдож байгаа.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д ..., хамтран амьдарч байсан, ... дундааасаа хүүхэдтэй этгээд гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа.
Иймд шүүгдэгч Б.Нийн С.Бийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.Нийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болох нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч С.Б эмчилгээтэй холбоотой төлбөр нэхэмжлээгүй болох нь хавтаст хэргийн 8 дугаар хуудсан дахь баримтаар тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.
Б.Н-д холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, гэмт хэргийн хор уршиг их биш, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан түүнд 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Боржигон овогт Б Нийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Нийг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Б.Н-д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Н-д мэдэгдсүгэй.
5.Б.Нийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ