2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 191/шш2025/07459

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 10 191/ШШ2025/07459

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* ******* ******* ******* ******* ******* ******* /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 3,016,993.46 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний хүүхдүүд Э., Э. нар 2022 оны 09 дүгээр сарын 01-ээс ******* ******* ******* ******* *******д  ангид суралцаж, сургалтын үйл ажиллагаа маш чанаргүй, багш жилд 1-2 солигдож, эцэг эхчүүдийн зүгээс байнгын гомдол гарч, үүний хариуд удирдлагаас зан харилцаа, ёс зүйн доголдолтой үйлдлүүд ******* гарсны дагуу 2023 оны 10 дугаар сарын 18-нд шилжүүлэхээс аргагүй болсон юм.

Энэ үед сургуулийн захирал П., түүний хүү нар хичээлд суусан төлбөрийг 2 нугалж авна гэж 2023 оны 09 дүгээр сарын 01-ээс 2023 оны 10 дугаар сарын 18-ны зохих төлбөрт Э.эс 3,011,764.71 төгрөг, Э.эс 3,022,222.22 төгрөгийг тус тус авсан.

Нийт 3,016,993.45 төгрөг төлөх ёстойгоос хүүхдүүдийн хувийн хэргийг өгөхгүй гэж сүрдүүлж, шударга бус, хуулиас давсан гэрээ үйлдэж, 6,033,986.93 төгрөг авсан. Иймд хариуцагчаас 3,016,993.46 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... Нэхэмжлэлийн шаардлага болох 3,016,993.46 төгрөгийн 1,216,096.46 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,800,000 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэв гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* *******-д холбогдуулан 3,016,993.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 3,016,993.46 төгрөгийн 1,216,096.46 төгрөгөөс татгалзаж, үлдэх 1,800,000 төгрөгийг хариуцагч 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн нь талуудын харилцан зөвшөөрч, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр эвлэрлийн гэрээ гэх бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэжээ.

 

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Зохигчид хэрэг хэлэлцэж эхлэх үед эвлэрсэн тул ******* тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хуваан хариуцуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,016,993.46 төгрөгийн 1,216,096.46 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* ******* нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,800,000 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дотор нэхэмжлэгч Ц.*******д төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн ******* тэмдэгтийн хураамжид төлсөн 112,694 төгрөгийн тал хувь болох 56,347 төгрөгийг ******* төсвөөс буцаан олгож, үлдэх 56,347 төгрөгийг ******* орлогод үлдээж, 56,347 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ******* сургуулиас гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ