| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2018/00069/И |
| Дугаар | 148/ШШ2018/00071 |
| Огноо | 2018-02-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 148/ШШ2018/00071
2018 оны 02 сарын 1******* өдөр
Дугаар 148/ШШ2018/00071
Сэлэнгэ аймаг
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* *******ын ******* дугаар ******* ******* ******* ******* гудамж ******* тоотод оршин суух, ******* настай, э, одоо Б Ерөө гол ХХК-ийн М ХХК-ийн ажилтай Г овогт Ванчигийн Лгийн /-/ нэхэмжлэлтэй:
Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч В.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Сувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 197******* онд Сэлэнгэ аймгийн ******* *******ын Гал унтраах 2******* дугаар ангид гал сөнөөгчөөр ажилд орж тасралтгүй ажиллаж байгаад 1994 оны 06 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дахин ажилд орох хүсэлтээ гаргаж тус гал унтраах ангид 4 дүгээр салаан дарга, мөн аймгийн Гал унтраах *******6 дугаар ангид *******а даргаар ажиллаж 2002 оны 05 дугаар сарын 01-ний өдөр цэргийн тэтгэвэрт гарсан.
Тэтгэвэрт гарчихаад өөр байгууллагад 10 жил ажиллан тэтгэвэр тогтоолгон одоо 2 тэтгэвэрээ нэгтгэх гэтэл 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орсон тушаал байхгүй гэдэг үндэслэлээр шүүхэд хандах шаардлагатай гэж нийгмийн даатгалаас хэлсийн дагуу энэ хугацааны ажилласан жил тогтоолгох шаардлагатай болсон. Хөдөлмөрийн дэвтэрт ажилласан талаарх бичилт бүрэн хийгдсэн зөвхөн тушаал нь охгүй болчихоод л байгаа юм.
Иймд намайг Сэлэнгэ аймгийн ******* *******ы Гал унтраах 2******* дугаар ангид 4 дүгээр салааны дарга, Сэлэнгэ аймгийн Гал унтраах *******6 дугаар ангид *******а даргаар 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэх.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.Л нь ...намайг Сэлэнгэ аймгийн ******* *******ын ******* дугаар *******, ******* *******ы Гал унтраах 2******* дугаар ангид 4 дүгээр салааны дарга, Сэлэнгэ аймгийн Гал унтраах *******6 дугаар ангид *******а даргаар 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
В.Л нь Сэлэнгэ аймгийн ******* *******ын ******* дугаар *******, ******* *******ы Гал унтраах 2******* дугаар ангид 4 дүгээр салааны дарга, Сэлэнгэ аймгийн Гал унтраах *******6 дугаар ангид *******а даргаар 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
1982 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтэр-ийн ажлын тухай мэдээний 10-12 талд авагдсан 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орсон, 2002 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн талаарх бичилбэрүүд, гэрч Д.Буяндэлгэр, Д.Дэмбэрэл, С.Баясгалан нарын шүүхэд В.Лгийн ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд В.Лг Сэлэнгэ аймгийн ******* *******ын ******* дугаар *******, ******* *******ы Гал унтраах 2******* дугаар ангид 4 дүгээр салааны дарга, Сэлэнгэ аймгийн Гал унтраах *******6 дугаар ангид *******а даргаар 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан ажилласан байдлыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6-д зааснаар Ванчигийн Лг Сэлэнгэ аймгийн ******* *******ы Гал унтраах 2******* дугаар ангид 4 дүгээр салааны дарга, Сэлэнгэ аймгийн Гал унтраах *******6 дугаар ангид *******а даргаар 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2002 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.*******-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА