| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00415/И |
| Дугаар | 137/ШШ2025/00355 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 137/ШШ2025/00355
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч О К ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 494,639 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... хот ... дүүрэг ...-р хороо, ... тоот байранд байрлах О К ББСБ ХХК /РД:..., утас: ..., .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.М нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр О К ББСБ ХХК тай ... тоот зээлийн гэрээ байгуулж 400,000 төгрөгийн зээлийг, 30 хоногийн зээлийн 5.5 хувийн хүүтэй ... тоот зээлийг хаан банк дахь ... тоот дансанд авсан. Зээлдэгч Н.М нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар: ... тоот зээл 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 40,001 төгрөг хасаж үлдэгдэл 359,999 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 246 хоног зээлийн гэрээний 30+ хугацаа хэтэрсэн 186+1 удаагийн сунгалтаар 30 хоногийн хүү 165,440 төгрөг нэмэх шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 30,800 төгрөгийг хасаж нийт хүү 134,640, нийт дүн 494,639 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 359,999 төгрөг, нийт хүү 134,640 төгрөг, бүгд нийлээд 494,639 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ... аймгийн ... сумын ... тоотод оршин суух, Б овогт Н-н М /РД: ..., утас:.../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Н.М миний бие О К ББСБ ХХК -ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. О К ББСБ ХХК -аас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 494,639 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О К ББСБ.ХХК хариуцагч Н.М холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 494,639 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н. М нь зээлийн гэрээний үүрэгт 494,639 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч О К ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 494,639 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н. М нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,489.17 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 7,744.585 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 7,744.585 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Н.М нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б