| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2026/0153/З |
| Дугаар | 128/ШШ2026/0367 |
| Огноо | 2026-04-16 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2026/0367
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “М м м” ХХК
Маргааны төрөл: “Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн С.Д гаргасан *******25 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн төлөөлөгч Б.Л, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, хариуцагч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч “М м м” ХХК-ийн төлөөлөгч Б.Л шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн С.Д нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “М м м*******” ХХК нь дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцсон байж болзошгүй асуудлыг шалгаад “М м м*******” ХХК нь зах зээлийг урвуулан ашигласан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7.4 дахь хэсэгт заасны дагуу *******,******* нэгжээр торгох шийтгэл оногдуулсныг дараах үндэслэлээр бүхэлд нь эсэргүүцэж байна.
“М М М*******” ХХК-ийн Зөрчлийн хэргийн ******* дугаартай хэргийн материалд хавсаргасан *******25 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл”-ээр “М м м*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7,4 дахь хэсэгт заасны дагуу торгох шийтгэлийг оногдуулахдаа Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 болон Санхүүгийн Зохицуулах хорооны *******15 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тогтоолын хавсралт Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх журмын 2.1.2-т заасныг удирдлага болгосон байна.
“М м м*******” ХХК нь “ ” ХК-ийн хувьцааны ханш хэд байхаас үл хамааран тогтмол худалдан авдаг тухайд:
“М м м*******” ХХК нь *******17 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш “ ” ХК-ийн хувьцааны ханш хэд байхаас үл хамааран тогтмол худалдан авдаг бөгөөд энэхүү нэхэмжлэл бичих өдрийн байдлаар тус компанийн нийт хувьцааны 7.78%-ийг эзэмшиж байна. “М м м*******” ХХК нь *******17 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс *******25 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 150 гаруй удаагийн хэлцлээр “ ” ХК-ийн хувьцааг тогтмол худалдаж авсан бөгөөд тухайн худалдан авсан хувьцаагаа зарж байгаагүй ба энэ нь хувьцааны хуримтлал үүсгэх зорилготой юм.
Мөн “М м м*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Д, Б.Л нар нь мөн адил “ ” ХК-ийн хувьцааг тогтмол худалдаж авдаг. Тухайлбал хувьцаа эзэмшигч Д.Даянбилүүн нь *******06-*******25 оны хооронд нийт 560 удаагийн хэлцлээр “ ” ХК-ийн хувьцааг хувьцааг тогтмол худалдаж авч, зарсан байна.
“ " ХК-ийн нэгж хувьцааны ханш *******08 онд 4******* төгрөг, *******10 онд 2700 төгрөг, *******11 онд 5900 төгрөгт хүрч байсан ба тухайн үед нь мөн адил хувьцааг тогтмол худалдан авч байсан буюу “ ” ХК-ийн нэгж хувьцааны үнэ хэд байхаас үл хамааран “М м м*******” ХХК болон түүний хувьцаа эзэмшигчид нь тухайн хувьцааг тогтмол худалдан авч хувьцааны хуримтлалыг үүсгэдэг.
Үнэт цаасны хаалтын ханшид зохиомлоор нөлөөлөх зорилгыг агуулаагүй тухайд;
Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх журмын 2.1.2-т үнэт цаасны арилжааны хаалтын ханшид зохиомлоор нөлөөлөх зорилгоор 2 ба түүнээс дээш удаа цөөн тоо ширхгээр үнэт цаасыг худалдах, худалдан авах хэлцэл хийх” үйлдлийг үнэт цаасны үнэ ханшид нөлөөлөх бусад арга хэлбэрт хамааруулахаар заасан байна.
Уг үйлдлийн үндсэн шинж нь үнэт цаасны арилжааны хаалтын ханшид зохиомлоор нөлөөлсөн үйлдэл байхыг шаардаж байгаа буюу бодит бус боловч хүнд үнэмшигдэхээр болгож үйлдсэнээр уг зохицуулалтын гепотез хэсэг нь хангагдахаар байна.
Зохиомлоор нөлөөлөх үйлдлийн арга нь хувьцаа зарах болон авах талууд урьдчилан тохиролцож хувьцааны ханшийг өсгөх эсвэл бууруулах зорилгоор худалдан авах болон зарах захиалгуудыг өгөх ба талууд урьдчилан тохиролцсон эсхүл хуйвалдсан буюу бодит бус шинжийг агуулах бөгөөд хүнд үнэмшигдэхээр болгож үйлдсэнээр зохиомлоор нөлөөлөх үйлдлийн аргыг хангаж байдаг.
“М м м*******” ХХК-ийн Зөрчлийн хэргийн ******* дугаартай хэргийн материалд хавсаргасан “М х б” ХК-ийн *******25 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн дугаартай албан бичгийн хавсралт “ ” ХК-ийн үнэт цаасны арилжаанд хийсэн шалгалтын тайлангаар “Худалдах гүйлгээг хийсэн дансны хувьд олон дансны оролцоотой бөгөөд голлон оролцсон данс нь “ ” ХК-тай ямар нэгэн холбоо хамааралтай эсэхийг тогтоох боломжгүй” гэж дүгнэсэн байна.
Мөн тус шалгалтын тайлангаар худалдах гүйлгээнд идэвхтэй оролцсон харилцагчид нь “Э*****” ХХК-д үнэт цаасны данс эзэмшдэг харилцагч C, “С имент ” ХХК-д үнэт цаасны данс эзэмшдэг харилцагч T E зэрэг гадаад харилцагчид болох нь тогтоогдсон бөгөөд “М м м*******” ХХК нь эдгээр хүмүүстэй хувьцааны ханшийг өсгөх эсвэл бууруулах зорилгоор уулзах, урьдчилан тохиролцох боломжгүй ба үүнийг тухайн тайланд тодорхой дурдсан байдаг.
“ ” ХК-ийн хувьцааг авах болон зарах захиалга хэдэн цагт өгсөн, хэдэн цагт биелсэн зэрэг материалыг тус шалгалтын тайланд хавсаргасан бөгөөд зарах захиалга арилжааны системд орсны дараагаар “М м м*******” ХХК хувьцааг худалдан авсан байна. Мөн зарах захиалга арилжааны системд ороод тодорхой хугацаа өнгөрсний дараанаас хувьцааг авах захилга өгсөн зэргээс үзвэл “М м м*******” ХХК түрүүлж авах захилгыг өгөөгүй гэдэг нь тогтоогдож байна.
Үүнээс үзвэл “М м м*******" ХХК нь “ ” ХК-ийн хувьцааны ханшид зохиомлоор нөлөөлөх зорилгоор зах зээлийг урвуулан ашиглах үйлдэл хийгээгүй буюу хувьцааг зарах захиалга өгсөн талыг мэдэхгүй бөгөөд урьдчилан тохиролцож хуйвалдаагүй гэдэг нь тогтоогдож байна.
Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашигласан үйлдэл хийгээгүй тухайд;
“М х б” ХК-ийн “ ” ХК-ийн үнэт цаасны арилжаанд хийсэн шалгалтын тайланд дурдсанаар “ ” ХК-ийн арилжааны идэвх дунд зэрэг, зах зээл дээр нийлүүлэлт багатай ба *******25 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс *******25 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хамруулан шалгалт хийхэд 7,384,036 төгрөгийн үнийн дүн бүхий хувьцааг авах зарах захиалга хийгдсэн” гэж дүгнэсэн байна.
Үүнээс үзвэл ханш өссөн нь “ ” ХК-ийн хувьцааны хөрвөх чадвар бага буюу цөөн тоогоор захилга биелэхэд үнэ өсөх боломжтой тул зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн зарчмын дагуу үнэ өссөнийг зах зээлийг урвуулан ашигласан гэж үзэх боломжгүй бөгөөд “М м м*******” ХХК нь “ ” ХК-ийн хувьцааг худалдаж аваагүй байсан ч өөр харилцагч худалдаж авснаар үнэ ялгаагүй өсөх байсан.
Иймд Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн С.Д гаргасан ******* дугаартай шийтгэлийн хуудсыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн С.Д нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлээд “М м м*******” ХХК-ийг захиргааны зах зээлийг урвуулан ашигласан зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасны дагуу ******* мянган нэгжээр торгох шийтгэлийг оногдуулсан байгаа. “М м м*******” ХХК-ийн хувьд улсын байцаагч энэхүү торгох шийтгэлийг оногдуулахдаа улсын байцаагчийн тайлбар болон шийтгэх хуудас мөн хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл дээр нь маш тодорхой байдаг. Торгох санкцыг оногдуулах болсон хууль зүйн үндэслэл нь *******25 оны 12 дугаар сарын 19-ний эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл дээр дурдсанаар Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7.4-д зааснаар торгох шийтгэл оногдуулсан. Ингэхдээ Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-т заасныг зөрчсөн байна. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны *******15 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай тогтоолын хавсралт Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх журмын 2.1.2-т заасныг зөрчсөн байна гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7.4-д зааснаар торгох шийтгэлийг оногдуулсан байгаа. Үүн дээр үндэслээд нэхэмжлэгч талаас энэхүү торгох шийдвэр нь хууль бус байна гэж маргаж байгаа. Нэгдүгээрт “М м м*******” ХХК нь “ ” ХК-ийн хувьцааны ханш хэд байхаас үл хамаараад тогтмол авдаг. Жишээ нь “М м м*******” ХХК нь *******17 онд үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш “ ” ХК-ийн толгой компанийн хувьцааны үнэ, ханш нь хэд байхаас үл хамаараад тогтмол худалдан авдаг. “ ” ХК *******17 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш тогтмол худалдан авсаар байгаад 7,78%-ийг эзэмшдэг болсон. Нийтдээ *******17 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс *******25 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийтдээ 150 гаруй удаагийн хэлцлээр “ ” ХК-ийн үнэ ханш хэд байхаас үл хамаараад тогтмол худалдан авдаг. Үүнийг холбогдох нотлох баримтаар үнэт цаасны гүйлгээний тайлангуудаа бүгдийг нь шүүхэд гаргаж өгсөн байгаа. Дан ганц “ ” ХК-ийн хувьцааг “М м м*******” ХХК худалдаж авахаас гадна “М м м*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч н.Д болон н.Л гэдэг субъектүүд нь мөн адил “ ” ХК гэдэг компанийн хувьцааг хэд байхаас үл хамааран тогтмол худалдан авдаг. Тухайлах юм бол н.Д захирлын тухайд *******06-аас *******25 оны хооронд нийтдээ 560 удаагийн хэлцлээр “ ” ХК-ийн хувьцааг худалдаж авсан. н.Л захирлын тухайд мөн адил 100 гаруй удаагийн хэлцлээр “ ” ХК-ийн хувьцааг худалдаж авсан байдаг. *******06 оноос *******26 он хүртэл тооцоод үзэх юм бол “ ” ХК-ийн хувьцааны ханш *******08 онд 4,******* төгрөг хүрч байсан, *******10 онд 2700 төгрөг хүрч байсан *******11 онд 5,900 төгрөг хүрч байсан гэх мэт хувьцааны ханш хэд байхаас үл хамаарал бүхий этгээд хувьцааг тогтмол худалдаж авдаг. Ингэж худалдаж авч байгаагийн зорилго бол хувьцааны хуримтлал хүсэх зорилготой гэж харж байгаа. Хоёр дахь үндэслэлийн тухайд үнэт цаасны хаалтын ханшид зохиомлоор нөлөөлөх зорилгыг агуулаагүй гэж байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн С.Д шийтгэх хуудасны эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл болон шүүхэд гаргаж өгсөн тайлбарт маш тодорхой дурдсан байгаа. Ямар хуулийн зүйл заалтыг зөрчсөн бэ гэвэл нэгдүгээрт Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-ыг зөрчсөн, хоёрдугаарт Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх журмын 2.1.2 дахь заалтыг зөрчсөн гэдэг үндэслэлээр тус 2 заалтыг удирдлага болгон Зөрчлийн тухай хуулиар шийтгэл ноогдуулсан. Яагаад хаалтын ханшаар нөлөөлөх зорилгыг агуулаагүй талаар дурдаад байна вэ гэвэл Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх журмын 2.1.2-т үнэт цаасны арилжааны хаалтын ханшид зохиомлоор нөлөөлөх зорилгоор 2 ба түүнээс дээш удаа цөөн тоо ширхгээр үнэт цаасыг худалдан авах болон худалдах хэлцэл хийх гэдгийг хаалтын ханшид зохиомлоор нөлөөлөх гэдэг юм байна гэдгийг тайлбарласан байгаа. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасныг заасан бусад арга хэрэгсэл гэдэгт энэ хамаарна гэж заасан байгаа.
Улсын байцаагч нь шийтгэл тогтоож, шийтгэх хуудас ноогдуулахдаа Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-т заасныг зөрчсөн гэж үзсэн. Энэ хуулийн заалтад бусад арга хэрэгсэл гэсэн үг өгүүлбэр байхгүй. Мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д бусад арга хэрэгсэл гэдэг үг, өгүүлбэр байгаа. Үүнтэй бол санал нийлж байна. Гэхдээ энэ журам нь энэхүү шийтгэх хуудсыг ноогдуулах бас нэг үндэслэл болсон. Шийтгэх хуудас гарахдаа аливаа хууль болон журамд үндэслэх ёстой. Аливаа журам нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу аливаа эрх зүйн хэм хэмжээний акт нь нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болох ёстой. Гэтэл албан ёсны сайт болох https://legalinfo.mn/mn болон өөр захиргааны хэм хэмжээний актууд нийтлэгддэг албан ёсны сайтууд дээр улсын байцаагчийн шийтгэх хуудсыг үндэслэл болгосон энэ журам ерөөсөө нийтлэгдээгүй байгаа буюу хүлээн зөвшөөрөгдөөгүй журам буюу хүчин төгөлдөр бус журам байгаа. Тэгэхээр энэ журмын үндэслээд ямар ч шийдвэр гаргах боломжгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл эрх зүйн үйлчлэлгүй захиргааны актыг үндэслээд иргэн, хуулийн этгээдэд шийтгэсэн байна гэсэн үг. Гэхдээ хаалтын ханшийг зохиомлоор нөлөөлсөн гэдэг үндэслэл байгаа учир энэ үндэслэл хамааралгүй гэдэг байдлаар тайлбарлая.
Бээс явуулсан хяналт шалгалтын тайлан байгаа. Хяналт шалгалтын тайлан дээр өсгөх үед нь хэдэн хэлцэл хийсэн байгааг маш тодорхой заасан байгаа. “М м м*******” ХХК-ийн хувьд өсгөх үед нь 3 хэлцэл хийж худалдаж авсан байдаг” гэжээ.
Хариуцагч С.Д шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “ " ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн *******25 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ээлжит бус хурлын дугаартай шийдвэрээр нэг бүр нь 1,******* ам.долларын 10,******* ширхэг давуу эрхийн хувьцаа гаргах эрхийг тус компанийн ТУЗ-д олгосон байдаг.
Дээрх шийдвэр гарсны дараа *******26 оны 10 дугаар сард “М х б” ХК дээр нээлттэй арилжаалагдаж буй “ ” ХК нэгж хувьцааны үнэ 1,599 төгрөгөөс 3,105 төгрөг болж 94 хувиар огцом өссөн байдаг.
“М х б” ХК-ийн *******25 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн шалгалтын тайлангийн дүгнэлтэд дараах зүйлсийг дурдсан байдаг. Үүнд:
“ ” ХК-ийн үнэ *******25 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс *******25 он 10 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 1,599 төгрөгөөс 3,105 төгрөг болж 94 хувийн өсөж, тус компанийн зах зээлийн үнэлгээ 21.9 тэрбум төгрөгөөс 42.5 тэрбум төгрөг болж өссөн байна.
Худалдах гүйлгээнүүдийн хувьд олон дансны оролцоотой бөгөөд голлох оролцсон дансанд нь “ ” ХК-тай ямар нэгэн холбоо хамааралтай эсэх нь тогтоогдоогүй тул зах зээлийн эрэлтэд суурилсан худалдах гүйлгээнүүд гэж үзэж байна.
Худалдан авах гүйлгээнүүдийн хувьд “ ” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчид болох “М м м*******” ХХК, “Т и” ХХК нь ханшийн өсөлттэй үнээр худалдан авах гүйлгээг ихээр хийсэн.
“ ” ХК нь *******25 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын дугаартай шийдвэрийг бийн цахим сайтаар мэдээлэх үүргийг хугацаанд нь биелүүлээгүй буюу Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийн 56.1.6-д заасныг зөрчсөн.
Хурлын шийдвэрийг хуулийн хугацаанд нийтэд мэдээлээгүйн зэрэгцээ компанийн дотоод мэдээлэл эзэмшигчдийн голлох оролцоотойгоор хувьцааны ханш 94.18 хувиар өссөн байгаа нь компанийн хувьцааны ханшийг зохиомлоор өсгөх үйлдэл байж болзошгүй гэж үзэхээр байна.
Дээрх бийн шалгалтын тайланд үндэслэн тус Хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д нь “ ” ХК, “М м м*******” ХХК, “Т и” ХХК нарт холбогдох Зөрчлийн ******* дугаартай хэрэг бүртгэлтийг *******25 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад “ ” ХК-ийн 10 ба түүнээс дээш хувийн өсөлттэй гүйлгээний оролцоог “Т и” ХХК /ҮЦ данс: *******/, “М м м*******" ХХК /ҮЦ данс: /-ууд хийсэн байна.
Мөн бийн шалгалтын тайлангийн хавсралтад дурдсан арилжааны тоо мэдээллээс харахад “М м м*******” ХХК нь *******25 оны10 дугаар сарын 14-ний өдрийн хаалтын ханшийг 2,150 төгрөг, *******25 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хаалтын ханшийг 2,350 төгрөг гэж тогтооход худалдан авах хэлцэл хийж оролцсон, “Т и” ХХК нь *******25 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хаалтын ханшийг 2,650 төгрөг, *******25 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хаалтын ханшийг 2,555 төгрөг, *******25 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хаалтын ханшийг 2,900 төгрөг, *******25 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хаалтын ханшийг 3,100 төгрөг гэж тус тус тогтоход худалдан авах хэлцэл хийж оролцсон байна. “М м м*******” ХХК, “Т и” ХХК-ийн тус тус хувьцаа худалдан авах захиалгыг “М х б” ХК-ийн арилжааны системд оруулсан хугацааг хувьцаа зарсан этгээдүүдийн захиалгын хугацаатай харьцуулж үзвэл арилжааны системд сүүлд оруулсан буюу захиалгыг өгснөөр хэлцэл биелж хувьцааны ханш өсөх болохыг мэдэх боломжтой байсан байна.
“Т и” ХХК-ийн хувьцааны 60%-ийг Д.Д, 30%-ийг Б.Л, 10%-ийг Н.Б******* нар, “М м м*******” ХХК-ийн хувьцааны 70%-ийг Д.Д, 30%-ийг Б.Л нар тус тус эзэмшдэг байна. “ ” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Д.Д, гүйцэтгэх захирлаар Б.Л нар тус тус ажилладаг. Иймд Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасны дагуу “Т и" ХХК, “М м м*******” ХХК, Д.Д, Б.Л нарыг нэгдмэл сонирхолтой этгээд гэж үзэх үндэслэлтэй байна. Дээрх нэгдмэл сонирхолтой этгээдүүд нь “ ” ХК-ийн зах зээлийн үнэлгээг өсгөх зорилгоор хувьцааны хаалтын ханшид нөлөөлсөн буюу зах зээлийг урвуулан ашигласан гэж үзэхээр байсан.
Энэхүү үйлдэл нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-д “тодорхой үнэт цаасыг бусад этгээд худалдан авах, худалдан авахгүй байх, захиалах, захиалахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ханшийг өсгөх, бууруулах, тодорхой түвшинд барихад чиглэсэн хоёр ба түүнээс дээш хэлцэл хийсэн бол үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоосон гэж үзнэ” гэж, Санхүүгийн зохицуулах хорооны *******15 оны дугаар тогтоолоор баталсан “Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахаас сэргийлэх журам”-ын 2.1.2-т “үнэт цаасны арилжааны хаалтын ханшид зохиомлоор нөлөөлөх зорилгоор 2 ба түүнээс дээш удаа цөөн тоо ширхгээр үнэт цаасыг худалдах, худалдан авах хэлцэл хийх” гэж тус тус заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон.
Иймд “М м м*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.4-д заасны дагуу тус тус хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэн *******25 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “М м м*******” ХХК-ийг №******* дугаартай шийтгэлийн хуудсаар *******,******* нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
Иймд “М м м*******” ХХК-иас *******26 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч “М м м*******” ХХК нь “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д *******25 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №******* дугаар “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлага гаргасан байна.
Шүүх дараахь үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын улсын байцаагчийн *******25 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******* дугаартай шийтгэлийн хуудсаар “М м м” ХХК-ийг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3-т заасныг зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.4 дэх хэсэгт заасны дагуу *******,*******,******* төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.
Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.4-т үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулсан, эсхүл оролцуулахгүй байх, эсхүл бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашигласан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, “…бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашигласан” тохиолдолд захиргааны хариуцлага хүлээхээр байна.
“М м м” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.4-т заасан “бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашигласан” гэсэн зөрчлийг гаргасан болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ. Үүнийг тайлбарлавал:
“ ” ХК-тай нэгдмэл сонирхолтой этгээд нь “ ” ХК-ийн хувьцааны ханшийг өсгөх зорилгоор ханшийг зохиомлоор тогтоосон гэсэн агуулгаар хариуцагч тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Учир нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80.1-д “Үнэт цаасны зах зээлд хуурамч арилжаа хийх, үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоох, үнэт цаасны зах зээлд оролцогч, харилцагчийг хууран мэхлэх замаар арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх болон бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахыг хориглоно”, 80.3-д “Тодорхой үнэт цаасыг бусад этгээд худалдан авах, худалдан авахгүй байх, захиалах, захиалахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ханшийг өсгөх, бууруулах, тодорхой түвшинд барихад чиглэсэн хоёр ба түүнээс дээш хэлцэл хийсэн бол үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоосон гэж үзнэ.” гэж тус тус заасан байна.
Тодруулбал дээрх Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80.3-д “Тодорхой үнэт цаасыг бусад этгээд худалдан авах, худалдан авахгүй байх, захиалах, захиалахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ханшийг өсгөхөд чиглэсэн хоёр ба түүнээс дээш хэлцэл хийсэн бол үнэт цаасны үнэ ханшийг зохиомлоор тогтоосон гэж үзнэ гэж заасан байна.
*******25 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлд “... “Т и” ХХК-ийн 60%-ийг Д.Д, 30%-ийг Б.Л, 10%-ийг Н.Б******* эзэмшдэг, “М м м” ХХК-ийн хувьцааны 70%-ийг Д.Д, 30%-ийн Б.Л нар тус тус эзэмшдэг. “” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Д.Д, гүйцэтгэх захирлаар Б.Л нар тус тус ажилладаг. Иймд компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасны дагуу “Т и” ХХК, “М м м” ХХК, Д.Д, Б.Л нарыг нэгдмэл сонирхолтой этгээд гэж үзэх үндэслэлтэй байна...” гэсэн байх ба үүнээс үзэхэд, “ ” ХК болон “М м м” ХХК-иуд нь нэгдмэл сонирхолтой этгээдүүд болох нь тогтоогдож байна.
Мөн https://opendata.burtgel.gov.mn-ийн нээлттэй мэдээллээс үзэхэд, Б.Л нь “М м м” ХХК болон “ ” ХХК-иудын аль алиных нь гүйцэтгэх захирал, мөн аль алиных нь хувьцаа эзэмшигч болох нь нотлогдож байна.
Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д “Дараах хамаарал бүхий этгээдийг энэ хуульд заасан нэгдмэл сонирхолтой этгээд гэж тооцно”, 99.1.3-т “компанийн удирдлагын шийдвэрийг хамтран тодорхойлох боломж бүхий компани болон хүн /бүлэг хүмүүс/”, 99.1.5-д “компани болон уг компанийн эрх бүхий албан тушаалтан”, 99.1.7-д “нэг хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчид” гэж заасан байна.
Дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд, “ ” ХК-тай нэгдмэл сонирхолтой этгээд болох “М м м” ХХК нь ХХК-ийн хувьцааны ханшийг өсгөхөд чиглэсэн 2 ба түүнээс дээш удаагийн хэлцэл хийсэн болох нь Зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.4-т заасан “бусад арга хэлбэрээр үнэт цаасны зах зээлийг урвуулан ашигласан” гэсэн зөрчлийг гаргасан гэж үзэж, хариуцагч *******25 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Санхүүгийн зохицуулах хороо /цаашид “Хороо” гэх/ нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Хороо үйл ажиллагаандаа бие даасан, ил тод байх, бусдын нөлөөнд үл автах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг удирдлага болгоно” гэж заасан байна.
Мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь үнэт цаасны зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 65 дугаар зүйлийн 65.1-д “Хороо дор дурдсан зорилгоор үнэт цаасны зах зээлд оролцогчид хандан зөвлөмж гаргах эрхтэй:”, 65.1.1-д “хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах;”, 80 дугаар зүйлийн 80.6-д “Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах үйлдлээс сэргийлэх харилцааг зохицуулсан журмыг Хороо батална.”гэж заасан байна.
Дээрх эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд, Санхүүгийн зохицуулах хороо нь хувьцаа эзэмшигч буюу хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан зорилготой захиргааны байгууллага байх тул маргаан бүхий *******25 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн байх зарчимд нийцсэн байна гэж шүүх үзлээ.
Мөн Санхүүгийн зохицуулах хороо нь хөрөнгө оруулагчийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан зорилгоор маргаан бүхий ******* дугаартай шийтгэлийн хуудсыг үйлдсэн байх тул заавал хохирол учирсан байхыг шаардахгүй гэж үзлээ.
Дээрх үндэслэлүүдээр шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.3, Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.4, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, Үнэт цаасны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 65 дугаар зүйлийн 65.1.1, 80 дугаар зүйлийн 80.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан “Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч С.Д *******25 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №******* дугаар “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргагч “М м м” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,*******0 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ