| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00459/И |
| Дугаар | 137/ШШ2025/00356 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 137/ШШ2025/00356
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч “Г банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 44,888,097.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... аймаг, ... сум, ...-р баг, ... тоотод байрлах Г банкны ... дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б овогтой Б /.../ нь 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулан 54,630,000 /тавин дөрвөн сая зургаан зуун гучин мянган/ төгрөгийг жилийн 13.2 хувийн хүүтэйгээр 30 сараар цалингийн зээл бүтээгдэхүүнээр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.2.5,2.6,2.7 дэх хэсэгт заасан заалтуудыг удаа дараа зөрчсөн ба зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийн байдлаар зээлийн хугацаа 151 хоног хугацаа хэтэрч байна. Иймд банкны санаачилгаар гэрээг цуцалж зээлийн үлдэгдэл төлбөр нийт 44,888,097.85 төгрөгийг Б.Б-р төлүүлэхээр нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч ... аймгийн ... сумын ...-р баг, ... тоотод оршин суух, А овогт Б-ы Б /РД: ..., утас:... / шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.Б миний бие “Г банк” ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. “Г банк” ХК-аас зээл авсан нь үнэн. Нэхэмжилсэн 44,888,097.85 төгрөгийг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г банк” ХХК хариуцагч Б.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 44,888,097.85 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний үүрэгт 44,888,097.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Г банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 44,888,097.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,390 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 191,195 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 191,195 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Б.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б