Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 137/ШШ2025/00375

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б холбогдох зээлийн гэрээний үүрэг 744,203 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... хот ... дүүрэг ...-р хороо, ... давхарт байрлах Т ББСБ ХХК /ХХД:..., РД:..., утас: ..., / шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Б нь 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Т ББСБ ХХК-тай ...  тоот зээлийн гэрээ байгуулж 499,310 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж сануулсан боловч  үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд ...  тоот Т кредит гэрээний үндсэн үүрэгт үндсэн зээлд 499,310  төгрөг, үндсэн хүүнд 209,376.54 төгрөг, нэмэгдсэн хүүнд  23,517.08 төгрөг, шимтгэлд  12,000 төгрөг, нийт 744,203.64 төгрөгийг хариуцагч Г.Б-с улсын тэмдэгтийн хураамжийн хамт олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ... аймгийн ... сумын ...-р баг, ... тоотод оршин суух, Д овогт Г-н Б /РД: ..., утас: .../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Г.Б миний бие Т ББСБ ХХК-ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Т ББСБ ХХК- аас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 744,203 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ны хариуцагч Г.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 744,203 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б нь зээлийн гэрээний үүрэгт 744,203 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 744,203 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,411 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 11,205.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 11,205.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

            3. Хариуцагч Г.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                  ШҮҮГЧ                                   Э.Б