| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/00449/И |
| Дугаар | 137/ШШ2025/00382 |
| Огноо | 0000-00-00 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
-0001 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 137/ШШ2025/00382
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Ж Б С С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,388,832.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 07 сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ... хот ... дүүрэг ...-р хороо, ... тоотод байрлах Ж Б С С ББСБ ХХК /УБД: ..., РД: ., утас: .../ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Ж Б С С" ББСБ нь 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн ... дугаартай гэрээ байгуулж 1,999,900 төгрөгийг, жилийн 35,3 хувийн хүүтэй, 24 сарын хугцаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь "С И”ХХК-наас цахилгаан бараа /Galahxy S20 гар утас/ худалдан авах зорилгоор "Ж Б С С ББСБ" ХХК-тай харилцан тохиролцон "С И" ХХК-ны дансаар мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн. Зээлдэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйгээр зээлийн гэрээний хугцаа дууссан тул Г аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2025 оны 06 дугаар сарын ._. дугаар захирамжаар "Г аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ... дугаар албан бичгээр Б.М нь Д аймгийн З сумын ... дугаар баг, ... тоот оршин суух хаягтай" үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 хэсэгт заасны дагуу 3,388,832.62 төгрөгийг "Ж Б С С" ББСБ ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч .... аймгийн .... сумын ...-р баг, ... тоотод оршин суух хаягтай Б овогт Б-ы М /РД: ..., утас: .../ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.М миний бие Ж Б С С ББСБ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Ж Б С С ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн болно. Нэхэмжилж байгаа үнийн дүн болох 3,388,832.62 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл сар бүр 564,805.437 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж Б С С ББСБ ХХК хариуцагч Б.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,388,832.62 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М нь зээлийн гэрээний үүрэгт 3,388,832.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дүгээр зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ж Б С С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 3,388,832.62 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.М нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,171.32 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 34,585.66 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 34,585.66 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Б.М нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б