Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 148/ШШ2018/00075

 


2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 148/ШШ2018/00075

******* аймаг


Монгол Улсын нэрийн өмнөөс

******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ******* аймгийн нийтийн аж ахуйн *******-******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ******* Газарт холбогдох ******* ашигласны төлбөр 687.261.786 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч *******-******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* аймаг, Сүхбаатар сум, 8 дугаар баг, 3 дугаар хэсэг, 7 дугаар байрны ******* тоотод оршин суух, *******-******* ХХК-нд н******* ажилтай

Б******* овогт ******* Н

регистрийн дугаар

 

Хариуцагч ******* ******* ******* Га итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* аймаг, Сүхбаатар сум, 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, тоотод оршин суух, ******* ******* ******* Га н******* ажилтай

Ц овгийн Д В

регистрийн дугаар


Хариуцагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв


Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Э нар оролцов.


ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгч *******-******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэлийн үндэслэл: *******-******* *******Г нь *******ны тухай хуулийн 31.1-т заасан заалтыг зөрчин 2017 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 979.472.019 төгрөгний ус ашигласны төлбөрийн хуримтлагдсан өртэй байна. 2015 онд тус байгууллагыг шүүхэд шилжүүлж 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1917 тоот шүүгчийн захирамжаар 292.210.233 төгрөг төлөх шийдвэр гарсан.

Иймд шүүхийн шийдвэргүй шинээр үүссэн 687.261.786 төгрөгийн ус ашигласны төлбөрийг гаргуулж өгнө үү!.... гэжээ.

 

Хариуцагч ******* ******* ******* Газраас шүүхэд гаргасан тайлбартаа:

... Манай ******* ******* *******Г нь нэхэмжлэгч *******-******* ХХК-ний нэхэмжлэлтэй танилцлаа.

Манай байгууллага нь ус ашигласны төлбөр тооцоог *******-******* ХХК-д хоорондын тооцоогоор болон бололцооны хэмжээгээр төлж байгаа. Одоо нэхэмжилж байгаа 687.261.786 төгрөгийг төлж барагдуулах болно... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Манай байгууллага ******* аймгийн Сүхбаатар сумыг цэвэр усаар хангаж бохир усыг зайлуулах үйлчилгээ явуулдаг.

******* ******* *******Г нь манай байгууллагаас цэвэр усаар хангагддаг. Анх 2015 онд шүүхэд нэхэмжлэл гаргах үед 979.472.019 төгрөгийн өртэй байсан. Ингээд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1917 тоот шүүгчийн захирамж гарч уг байгууллагаас 292.210.233 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байсан.

******* ******* *******Г-нь 2017 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар 687.261.786 төгрөгийн ус ашигласны төлбөрийн хуримтлагдсан өртэй байгаа юм. Манай байгууллага нийгмийн даатгалд 400 гаруй сая төгрөг, татварт 500 гаруй сая төгрөгийн өртэй, мөн өөрсдийнхөө усны орлогоор үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэлтэй байна.

Мөн цахилгаан шугам сүлжээнд өртэй бөгөөд үүний улмаас манай тогыг таслахад хүрээд байгаа юм. Ингэснээр бид ******* аймгийн ард иргэд ААНБайгууллагыг усаар хангаж чадахгүйд хүрээд байна. Иймд тул дээрх мөнгийг гаргуулж өгнө үү! ... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.В шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Дулаан нийлүүлэхэд хамгийн гол хэрэгтэй зүйлс нь нүүрс, ус, цахилгаан байдаг. Манай дулааны шугам сүлжээ олон жил ашиглагдсан тул засвар үйлчилгээ хийх зайлшгүй шаардлага гараад өөрсдийнхөө хөрөнгөөр засаад эхэлсэн байгаа. Тиймээс усны алдагдлаа төлж чадахгүйд хүрээд байгаа юм.

Паарнууд хагарсан болохоор түүнийг дүүргэхийн тулд өртөг өндөртэй ус хэрэглэж байна. Үүнийг засаад янзалчихвал усны хэрэглээ маань бага гарна. Тэр чинээгээр хуримтлагдсан өрөө төлж барагдуулах боломжтой болно.

Манай байгууллага үнийн дүн дээр ямар нэгэн маргаан байхгүй. Гэхдээ усны тоолуур алдагдалтай зааж байна гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд тоолуурыг ахин баталгаажуулах шаардлагатай байгааг хэлэх нь зүйтэй байх. Харин дээрх нөхцөл байдлыг харгалзаад төлбөр төлөх хугацааг сунгаж өгөхийг хүсч байна... гэв.

 

Иргэний хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

 

*******-******* ХХК-нь ******* ******* ******* Газарт холбогдуулан ******* ашигласны төлбөр 687.261.786 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид хэргийн үйл баримт болон үнийн дүн дээр маргаагүй байна.

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд ... Манай байгууллага нь ус ашигласны төлбөр тооцоог *******-******* ХХК-д хоорондын тооцоогоор болон бололцооны хэмжээгээр төлж байгаа. Одоо нэхэмжилж байгаа 687.261.786 төгрөгийг төлж барагдуулах болно.

...Манай байгууллага үнийн дүн дээр ямар нэгэн маргаан байхгүй. Гэхдээ усны тоолуур алдагдалтай зааж байна гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд тоолуурыг ахин баталгаажуулах шаардлагатай байгааг хэлэх нь зүйтэй байх. Харин дээрх нөхцөл байдлыг харгалзаад төлбөр төлөх хугацааг сунгаж өгөхийг хүсч байна... гэсэн тайлбар гаргасан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 3.594.259 төгрөг гаргуулан төсвийн орлого болгох нь зүйтэй.


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.*******ны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар ус ашигласны төлбөр 687.261.786 төгрөгийг ******* ******* ******* Газраас гаргуулан *******-******* ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 3.594.259 төгрөг гаргуулан төсвийн орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3 дэхь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх хугацаа өнгөрснөөс 7 хоногийн дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.6 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авсанд тооцсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 


 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ